| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01710/И |
| Дугаар | 142/ШШ2024/01521 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ** дугаар гудамж *** тоотод оршин суух,******* овогт *******-ны ******** /РД:************/, /утас:**********/-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* 2007 онд танилцаж, 2008 онд хүү Пүрэвбат төрж 2010 онд гэрлэлтээ батлуулж 2015 онд охин *******, 2017 онд хүү ******* нар төрсөн. 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо ******* гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хаяг дээрээ байхгүй утасны дугаар нь холбогдохгүй холбоо барьж чадахгүй байгаа тул Сүрэнхорол овогтой Батжаргалыг эрэн сурвалжилж олж өгч гэрлэлт цуцлуулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн 2024.04.19-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 5/, Б.*******, Б.*******, нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-8/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024.06.21-ний өдрийн 142/ЭТ2024/00525 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *******гийн, ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, холбоо барьж чадахгүй байгаа тул ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. *******, ******* нар нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас охин Б.*******, хүү Б.*******, хүү нар төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
3. ******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. овогт регистрийн дугаар болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан овогт Сүрэнхоролын Батжаргалыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* /утас: /-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. *******ын регистрийн дугаар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА