Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 21

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Х.Санжидмаа, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,  

Иргэдийн төлөөлөгч М.Сувдаа,                 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Ө.Б, Д.Урансувд, Г.Наранбаатар, Э.Ганбат, 

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Мянган,

Гэрч Б.Г, Ж.С, Д.Э, Э.Х, 

Шинжээч эмч А.Амгаланболд, Т.А /онлайнаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Д.М, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Мад, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар яллагдагч Х.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс харьяалал тогтоож ирүүлснийг  2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

  Нэг: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн, Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймаг Сэргэлэн сум 5-р багт оршин суух, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д.М. 

 

  Хоёр: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн харъяат, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо, Зээлийн 9-р гудамж 09 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.Б. 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

   Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймаг Сэргэлэн сум 5-р багийн нутаг дэвсгэрт Д гэх айлын хашааны хойд талд согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эыг зодож, алсан,

шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 07 сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд Б.Эыг хэрэг хүлээлгэх зорилгоор мэдүүлэг өгөхийг албадаж, нүүр болон хэвлий орчимд нь цохиж, хүч хэрэглэн эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 28-ны үдээс хойш явж байхад Г гэдэг айлын баруун талд 4-5 хүн архи уугаад сууж байсан. Нэг нь намайг дуудаад уулзаж байхад талийгаач, Б хоёр зүүн хойд талаас ирсэн. А гэдэг залууг 2 пивонд явуулсан. Тэрийгээ ууж дуусаад О ахыг дахиад пивонд явуулж ирээд ууж дуусаад гэр рүүгээ явах гэхэд Э ах намайг зүүн хойшоо айл руу  хүргээд өг гээд миний ард суугаад хөдөлсөн.Тэгээд багийн даргынхаар ороод гаръя гэхэд хүн байхгүй болохоор нь гэр рүүгээ очиход эхнэр байхгүй гаднаас миний араас орж ирсэн. Тэгээд Э ахын нүд нь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд сая Бтой муудаад зодуулсан гэж надад хэлсэн гэж хэлсэн. Э ах зүүн хойшоо хүргээд өг гэсэн гээд би гарсан. Гч гэдэг айл руу очсон. Гч ахынд нэг юм уугаад хөдлөх гэхэд Э ах  ганц юмаа уучихъя гээд байхаар нь хамт хөдлөөд хойшоо гараад Д гэдэг айлын хойно пиво ууж байгаад би хэдэн үхрээ алдчихаад сумын урдуур яваад ирлээ гэхэд Э ах “ах нь танай үхрийг авсан юм, уучлаарай, аймгаас портер машин авчираад янзлаад явуулчихсан, банкны зээл хийх гээд авсан”  гэж хэлсэн. Тэгээд би та мэдсээр байж яах гэж манай үхрийг авч байгаа юм бэ гээд цагдаад хэлж учраа ольё гээд Энхбадрах руу ярьж цагдаагийн утасны дугаарыг асуухад байхгүй гэсэн. Тэгээд Бо эмч рүү ярьж цагдаагийн утсыг асуугаад Ба руу ярьсан. Бат би үхэр малаа алдсан, Э ах авсан гээд байна гэхэд би аймагт байна, Бж олон нийтийн байцаагч руу ярь гэхээр нь би дугаарыг нь мэдэхгүй гэхэд Ба “би яриад хэлчихье та наана байж бай” гэсэн. Тэгээд байж байтал талийгаач ахынх нь бие өвдөөд байна гэсэн. Би цагдаа ирэх юм чинь юу ч гэсэн эмч дуудаад үзүүлчихье гэж бодоод Б эмч рүү утсаар яриад би цохиж зодоогүй, хоёр гурван удаа түлхэж унагаасан та ирээд үзээд өгөх боломж байна уу гэхэд гэртээ байна гэж хэлсэн. Б эмч 40 минутын дараа ирсэн. Б эмч нүд нь хөхөрсөн байна, уруулнаас нь цус гарсан байна гэсэн. Би цохиж зодсон зүйл байхгүй, унахдаа цохигдсон байх гэж хэлсэн. Эмч цагдаагийн газар очоод үзье гээд цагдаа дээр очоод Б эмч үзлэг хийгээд намайг чи цохиж зодсон юм биш үү гэж хэлсэн. Би түлхсэн, унахдаа цохигдсон байх, Э ах өмнө нь нүдний доогуур нь хөхөрсөн байсан гэж хэлсэн. Амгаланбаяр эмч ирээд Б эмч үзлэг хийгээд Амгаланбаяр эмч зургийг нь авсан. Нүдний хөхрөлт, цээжний зураг, булчингийн хөхрөлт, нуруун дээрх нарийхан зураас зэрэг 5 зураг авчихаад дуудлага ирээд байна гээд явсан. Цагдаа Бж ирээд “ чиний авсан үхэр хаана байна” гээд цахилгаан бороохойгоор талийгаачийг бороохойдоод бахируулаад байсан. Би хаалгаар нь шагайхад талийгаач хагас хэвтрийн байдалтай байсан. Цагдаа намайг чи гадаа байж бай, машин хараад байж бай гэсэн. Тэгээд цахилгаан бороохойгоор бороохойдоод байсан. Аман байцаалт аваад бахируулаад байсан. Шөнийн 12 цаг өнгөрөөгөөд Ба цагдаа Г цагдаатай ирсэн. Ба цагдаа Бжаас резинен бороохой хаана байна гэхэд Бж цагдаа цахилгаан бороохойгоо өгсөн. Ба намайг гадаа байлгаж байгаад аман байцаалт аваад, бахируулаад байсан. Тэгээд хүүтэйгээ хамт хулгай хийсэн гээд байна, хүүг нь авчиръя гээд намайг ардаа суулгаад, Г цагдаагаар машинаа бариулаад, өөрөө урд нь суугаад явсан. Тэгээд хүүг нь авчираад “аав чинь чамтай хамт явсан гэж байна ” гээд аав хүү хоёрыг цахилгаан бороохойгоор бороохойдоод байсан. Намайг гадаа байж бай гээд байсан. Хүүг нь ирчихээд байж байхад намайг дуудахаар нь ороход талийгаачийг хүчтэй цохиж талийгаач толгойгоороо, ар дагзаараа цонхны тавцан мөргөөд хүчтэй унасан. Талийгаачийг авч гараад толгой дээр нь ус хийгээд оруулаад ир гэж хэлсэн. Тэгээд буцааж оруулаад өглөөний 05 цаг хүртэл байцаалт авсан. Наад хүн чинь Баян-Уул гэдэг газар үхрийг янзлаад аймаг явуулсан гээд байна үзлэг хийхээр явъя гэж хэлсэн. Талийгаачийг “би өнөөдөр цагдаагийн баяртай, чи муу сайн зааж өгч чадах уу” гээд толгойг нь ханатай хавсарч, хүчтэй цохисон. Талийгаачийн хамраас цус гарсан. Цагдаа “ Чи муу яагаад баашлаад байна” гэж загнаж байсан. Талийгаач гэр рүүгээ ороод эхнэртээ хэлье гэсэн. Талийгаач хүүгийнхээ өмсөж байсан зузаан хөвөнтэй дээлийг өмсөөд, хүү нь аавынхаа өмсөж байсан хүрэн торгон дээлийг өмсөөд зогсож байсан. Бж, Ба, Г нар миний араас манай гэр рүү ирсэн. Талийгаач хүүтэйгээ гадаа нүүр гараа угаагаад ахдаа нэг ундаа аваад өг гэсэн. Би одоо онгойдог дэлгүүр байхгүй гэж хэлээд цагдаа Ба руу очиход би Гийг аваад аймаг явах ажилтай болчихлоо, би Бж цагдааг ирэхдээ аваар ирээрэй гэж хэлэхээр нь би Хгоор мотоциклио бариулаад зүүн хойшоо явсан. Бж цагдаа машиныг бариад Ба цагдаа хажууд нь суугаад, арын суудалд талийгаач Э, би, Г цагдаа суусан байсан. Г цагдаа газраа яагаад зааж өгөхгүй байгаа юм бэ гээд сахлын үсийг нь шатааж байхад би боль гэж хэлсэн. Ба цагдаа “Алсан ч яадаг юм” гээд заналхийлсэн маягтай хэлж байсан. Тэгээд 5-6 км газар яваад Жундай гэдэг айлын баруун урд талд ирээд цагдаа нар машиныг зогсоогоод талийгаачийг яагаад газраа зааж өгөхгүй байгаа юм бэ гээд газар унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Би ойр хавиар хайгаад ирье гээд мотоцикльтойгоо яваад 20-30 минут яваад ирэхэд Ба “ хулгайч минь яагаад зааж өгөхгүй байгаа юм бэ “ гээд цохиж унагаагаад өшиглөсөн. Талийгаач газар унаад сонин болсон. Тэгээд цагдаа Ба “ битгий баашлаад бай “ гээд цээжин дээр нь гишгээд байсан. Тэгээд Хг аавыгаа машинд оруул гэж хэлсэн. Х бид хоёр талийгаачийн хоёр талаас өргөөд машинд суулгахад талийгаач ямар ч хөдөлгөөн байхгүй, мэдрэлгүй байсан. Тэндээсээ хөдлөөд явж байгаад цагдаа нар зогсоод намайг Хг гэрт нь хүргэж өгөөд цагдаа Бжыг гэрт нь буулгаж өгөөрэй гэсэн. Би Хг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд унтаж байгаад сэрэхэд Г цагдаа миний хажууд зогсож байсан. Г цагдаа Э замдаа өтгөн шингэн нь гараад нас барчихлаа гэж хэлсэн. Би “Юу яриад байгаа юм бэ та нар хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд аймгаас бүрэлдэхүүн ирж байгаа, юу ч гэсэн цагдаа руу явъя  гэсэн. Та нар өөрсдөө хүн алчихаад яагаад хүн рүү гүтгээд байгаа юм бэ гэсэн. Ийм л зүйл болсон. Би нар шингэхийн үед 21 цаг өнгөрөөгөөд Д гэдэг айлын хашааны хойно очсон. Би бие муутай гэдгийг нь мэднэ. Би гар хүрээгүй. Уруулаас нь цус гарсныг хүлээж байна. Мотоцикль янзалж байхад би хурууныхаа үеийг шалбалсан. Тэгээд өмдөнд хүрсэн. Талийгаач араас тэвэрч явахад миний хувцасанд хүрсэн байх. Миний цус биш. Учраа олъё, цагдаад битгий хэлээч гээд над руу дайраад байсан. Тэгэхдээ цохигдсон байх. Би цохиж зодсон зүйл байхгүй. Надтай уулзахдаа цээжээр хөндүүрлээд байна гэж хэлж байсан. Нүд нь хөхөрсөн байсан...гэв. 

 

- Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 26-ны өдөр би аймагтаа ирсэн байсан. 23 цаг өнгөрч байхад Б эмч “ М над руу залгаад байна, хүн зодсон гээд яриад байна, чи яриадах” гэж  хэлсэн. Би олон нийтийн байцаагч Бж руу яриад эмч дагуулаад оч гэж хэлсэн. Би 23 цаг өнгөрөөгөөд Гтой гараад 01 цаг өнгөрөөгөөд сумын хэсгийн байранд очсон. Намайг очиход хэсгийн байранд талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Би очоод энэ хүний биеийн байдал ямар байгаа юм бэ, эмч яагаад авч яваагүй вэ гэхэд эмч дотуур цус алдалттай байж магадгүй гээд тариа хийчихээд явсан. Авч явах шаардлагагүй гэж хэлсэн. Би Маас “чи гэмгүй хүнийг яагаад зодож байгаа юм бэ, чи хүн зодож хэрэг хүлээлгэдэг эрхтэй хүн мөн үү? чамаас айгаад хүлээсэн юм биш үү” гэж хэлэхэд өөрөө надад зодуулаад хүлээсэн гэж хэлсэн. М хүүтэйгээ хулгай хийсэн гэж хэлсэн. Би согтуу хүнээс юм асуугаад яах вэ гээд хүүгээс нь асуух гэж очсон. Шөнийн 02 цаг болж байхад хөдөө гэрт нь очоод цагдаагаа оруулаад дуудуулсан. Талийгаачийн хүү гарч ирээд машинд суусан. Би Хд “танай аав Мын малыг хулгайлсан гэж М хэлээд байна, энэ талаар асууна” гэж хэлсэн. Х орж ирээд аавыгаа хараад “ манай аавыг яаж байгаа юм бэ” гээд бид нар руу дайрсан. Танай аавыг зодсон хүн энэ байна гээд Мыг хэлсэн. Би анх ороод нүүрийг нь харсан. Нүүр нь нилдээ хөхөрсөн, хавдсан байсан. Танай аав хүүтэйгээ хамт хулгай хийсэн гээд байна, үнэн юм уу гэж асуусан. 04 цаг өнгөрөөгөөд биеийн байдал нь гайгүй болохоор нь би босгож асуусан. Талийгаач авсан уу гэхээр авсан гээд байсан. М намайг зодсон учраас би хүлээсэн гэж хэлсэн. Хүүгээс нь асуухаар аваагүй гээд байсан. Энэ хоёр хүн нэг нь авсан, нэг нь аваагүй гээд байсан. Талийгаач орон гаран зүйл яриад байсан. Би яг хулгай хийсэн юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоох гэж асуусан. Тэгээд хойшлуулашгүй ажиллагаа хийж сэвсээ зааж өг гээд хөдөө явсан. Сэвс нь олдвол хэргийн газрын үзлэг хийе гэж бодож явсан. Сэвс хайхаар явъя гэхэд М манайд хоол байгаа хоол идчихээд явъя гэсэн. Тэгээд хоол идчихээд явсан. 25-27 км зам явсан. Баян-Уул гэх газар очсон. Хгийн аавыг мотоцикльтой газраа заалгах гэж авч явсан. Би тэгш талбайтай газраар машинтайгаа явсан. Цагдаа нартайгаа хамт яваад олохгүй байсан болохоор анх очсон газраа ирээд зогсож байхад М ирээд “наад пизда чинь газраа зааж өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд М би ойрхон харчихаад ирье гээд талийгаачтай хөдлөөд явсан. Ирээд талийгаач сандарсан байдалтай, би олж өгнө гэж хэлсэн. Би “ та яах гээд байгаа юм бэ, би баяртаа хоцрох гээд байна яагаад худлаа яриад байгаа юм бэ” гээд талийгаачийн мөрөн дээрээс татахад газар унасан. Би талийгаачийг бос л доо өлмийгөөрөө хүрсэн. Тэр нь гишгэж байгаа юм шиг харагдсан байх. М байгаагүй байж байсан юм шиг ярьж байна. Бид нар буцаж яваад Мардайн зам дээр зогсоод Мыг Хг буулгаж өгчихөөд Бжтай сум руу яв гэж хэлээд явуулсан. Тэгээд ахлах Гтай утсаар ярьсан. Тэгээд ийм хүн байна. Энэ хүнийг яах вэ гэсэн. Гэрт нь хүргэж өгөөд маргааш асуудлыг нь шалга гэсэн. Талийгаачийн гэр ойрхон байсан учраас гэрийнх нь гадаа очоод аавыгаа ав гэж Хг хэлсэн. Согтуу хүнээ ав гэсэн. Х авга ахынхаа хамт талийгаачийг машинаас буулгахад талийгаач 2-3 удаа амьсгалаад амьсгалахаа байсан. Тэгээд хамгийн баруун талын гэрт байсан утсаар эмч дууд гэсэн. Эгч нь ярьсан байх. Бүгд л бужигналдаад байсан. Тэгээд шууд машиндаа хийгээд сум руу 4-5 км явахад Б эмч үзээд нас барсан байна гэсэн.

  Би мэдүүлэг аваагүй. Энэ хүн өөрөө хэргээ хүлээсэн. Хүү нь аваагүй гээд байсан. Би хэргийн газрын үзлэг хийх зорилгоор явсан. Эрдэнбаатар хүнд зодуулсан, нүүр нь хавдсан байсан. Эмч биеийн байдал зүгээр гэсэн учраас авч явсан. Намайг бороохойдсон гэж худлаа намайг гүтгэж байна. Ахлах Гтай утсаар ярихад 07 цаг 40 минут болж байсан байх. Ийм мэдээлэл ирсэн, энэ хүн жаахан архи уусан согтуу байна, энэ хүнийг яах вэ гэж асуусан. Ахлах гэрт нь хүргэж өгөөд баяртаа оролц гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа очоод машинаас буулгаад нэг урт амьсгалаад өнгөрсөн. Би өшиглөсөн гэж яриагүй. Би та машинд суу гээд татсан. Талийгаач газар унасан. Би хөлөөрөө бос гээд хүрэхэд холоос харахад өшиглөж байгаа юм шиг харагдсан байх. Хүү нь 10 алхамын зайтай байсан. Би баашилж байна гэж бодсон. Э машинд суугаад унтаж явсан. Би 2-3 хоног архи уусан хүн ядраад унтаж байна гэж бодсон. Надад тархины гэмтэл авсан гэж сэжиглэх зүйл байгаагүй. Би анх ороод 2 дуугаргасан. Тэгээд цэнэггүй болсон байсан. Би цахилгаан бороохойгоор зодоогүй. Цахилгаан бороохойгоор зодсон байсан бол хүний бие хөхөрч мэдэгдэнэ...гэв. 

 

- Гэрч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Цагдаа намайг шөнийн 01 цагт ирж авсан. 02 цагт Сэргэлэн суманд очсон. Манай аав доошоо хараад хэвтэж байсан. Цагдаа танай аав чинь хэргээ хүлээсэн, чи  хэргээ хүлээ гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гэсэн. Намайг дээлээ тайл гээд тайлуулсан. Аавыгаа босго гэхээр нь босгосон. Аавын ам нь бөөн цус болсон нүүр ам нь хөхөрсөн байсан. Би шар бүсээрээ амыг нь арчсан. Аавдаа ус уулга гэхээр нь уулгасан. Майкыг нь дээш нь болгоход улайсан байсан. Цагдаагийн газарт аавыгаа харахад цээжин дээр нь гутлын өсгийний мөр байсан. Би хоёр нүдээрээ харсан. Цагдаа манай аавыг бороохойгоор цохиод, үсдээд шанаадсан. Төрийн форм өмссөн хүний өөдөөс хөдөлж чадаагүй. Би Мд манай аав хулгай хийгээгүй гэж хэлсэн. Цагдаа дээр байхад аавын нүүр хавдсан уруул нь хавдсан байхаар нь Мг аавыг зодсон байна гэж бодсон. Цагдаа үхэр асуухаар нь би тэгж бодсон. 

Нэг хэсэг байцааж байгаад үхрийн сэг хаана байна гэсэн. Аав маань 02 цагт очиход эрүүлжүүлэхэд орсон байсан. 06 цагт өлсөөд байна гээд Мгийнх рүү орсон. Би аавынхаа нүүр амыг угаалгахад М ах “Хулгайчийн нүүр амыг угааж яадаг юм бэ” гэж хэлсэн. Мгийн гаднаас тавуулаа хөдөлсөн. Намайг урд гараад зам зааж өг гэсэн. Би мэдэхгүй гэсэн. Тэгээд хөдөө очоод сэгээ олоод ирье гээд яваад нэг хэсэг алга болсон. Ирээд М ах “ пизда чинь зааж өгөхгүй байна ш дээ “ гэж хэлсэн. Аав Мтай мотоцикльтой явахдаа чих нь их хавдсан,гар нь салганаад цээж өвдөөд байна гэж байсан. Төлөөлөгч миний аавыг миний нүдэн дээр 3 удаа зодсон. Зодож унагаасан. Цагдаа нь миний аавыг миний нүдэн дээр зодож өшиглөсөн. Би хараад зогсож байсан, ойрхон байсан. Эхлээд цохиход унаагүй, дараа нь цохиход унасан. Бж цагдаа, М хажууд нь хараад зогсож байсан. Г утсаа үзээд байж байсан. Би аавыгаа болохгүй болж байна гэж мэдсэн. Тэгээд замд цагдаа зогсоод миний аавыг сэрэхгүй байна гээд сахлыг нь шатааж байсан. Цагдаа аавыг урагшаа аваад явсан. Би цагдаа М ах хоёртой гэр рүүгээ явсан. С эгч Эр ах хоёр гарч ирээд хаашаа яваад ирж байгаа юм бэ гэсэн. Цагдаа зүүн талаас машинтай ирээд аавыгаа ав үмхий үнэртээд байна гэж хэлсэн. Машины буруу талын хаалгаар аавыгаа өргөөд авахад дээл нь сугараад үлдсэн. Би аавыгаа үүдэнд нь дээш нь харуулаад тавихад бүх бие нь хөхөрчихсөн. Ба цагдаа ааваас чинь үмхий үнэртээд байна гээд машины жолооч талаас бууж ирсэн. Би ахтайгаа очиход үмхий үнэртэж байсан гэв. 

 

  - Гэрч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 07 сарын 29-ний өдөр шөнө 01 цагийн үед машин ирээд гар чийдэнтэй хүн орж ирээд Хгийнх мөн үү гэсэн. Манай нөхөр яах гэж байгаа юм гэхэд Хг асуух гэж байгаа юм. Аавыг нь асууж байгаа гэсэн. Өглөө 07 цаг өнгөрөөгөөд мотоцикльтой хүмүүс ирсэн. Х, М, олон нийтийн цагдаа нар ирсэн. Х “аав минь сонин болчихлоо, өчигдөр оройноос хойш хэсгийн цагдаа аавыг маань зодоод байсан” гээд уйлсан. Тэгээд олон нийтийн цагдаа, М нар яваад өгсөн. Тэгээд удалгүй жижиг машин ирсэн. Машиныг Г цагдаа барьж ирсэн.  Талийгаачийн гар хөл нь хөрчихсөн, чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд хэсгийн цагдаа “ үмхий үнэртээд байна, энэ хүнээ ав, аймаг согтуу хүн авахгүй “ гээд байна гэж хэлсэн. Тэгээд Х, манай нөхөр хоёр машинаас буулгаад, манай нөхөр уйлаад би талийгаачийг болохгүй боллоо гэдгийг мэдсэн. Би та нар хүн алаад ирсэн юм биш үү гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудсан. Би хүн эмнэлэг рүү ярихад Б эмч түргэний машин байхгүй байна, машин олоод очъё гэхээр нь би цагдаа нартай машинд суугаад аваад явсан. Тэгээд 18 км яваад түргэний машин ирээд Б эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. 

...Энэ хүнийг аймаг авахгүй байна. Эрүүл болохоор нь ирж байцаалт авна гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн өнгөрчихсөн байсан. Өтгөн шингэн нь гарчихсан, гар хөл нь цэл хүйтэн байсан. Би болохгүй болохоор нь аваад ирлээ гэж бодсон. Нөхөр бид хоёрыг байхгүйд авчирч орхичихоод явчихсан бол бид хүнд асуудалд орох байсан гэв. 

 

 - Гэрч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 28-ны орой 23 цагт өнгөрч байхад суман дээр хүн зодуулсан гэсэн дуудлага ирсэн гээд төлөөлөгч над руу ярьсан. Тэгээд төлөөлөгчтэй суман дээр ирэхэд талийгаач Э доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Нүүр, завьж нь хавдсан, завьжнаас нь цус гарсан байсан. Нүүр нь битүү хавантай байсан. Манай хэсгийн төлөөлөгч “ энэ хүн яасан бэ “ гэж асуухад олон нийтийн цагдаа “ эмнэлэг ирээд үзээд тариа хийчихээд явсан “ гэж хэлсэн. Маас юу болсныг асуухад манай алдсан 6 үхрийн эзнийг олсон гэж хэлсэн. Төд удалгүй хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа, бид гурав Хгийнх руу явж Хг авчирсан. Тэгээд би гэртээ орж амарсан. 05 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч дуудаад сэвс хайхаар явна гэсэн. Тэгээд өглөө хоол унд идчихээд хөдөлсөн. Баян-Уул гэдэг газар очоод талийгаач энд байгаа байх гээд зогсооход байхгүй байсан. Цаашаа 2-3 км явахад байхгүй байсан. Тэгээд М мотоцикльтой талийгаачтай яваад ирсэн. Хэсгийн төлөөлөгч талийгаачийг “ чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ “ гээд зүүн мөрнөөс нь татахад баруун хөлөө ташаад газар унасан. Хэсгийн төлөөлөгч явъя гээд би машиныг жолоодоод талийгаач ард нь суугаад явсан. Бид хэд Мардайн зам дээр ирээд хоёр тийшээ салсан. М, олон нийтийн цагдаа хоёр мотоцикльтой Хг хүргэж өгөхөө явсан. Хэсгийн төлөөлөгч сүлжээ ороход машинаас буугаад ахлах руугаа утсаар ярьсан. Тэгээд 08 цаг өнгөрч байхад Хгийн гэрт очоод аавыгаа аваарай гэсэн. Тэгээд эвгүй үнэр үнэртээд байна гэхэд аав нь өмдөндөө баасан байсан. Тэгээд Х эгчтэйгээ хувцсыг нь сольсон. 

 Б эмч жолоочтойгоо нийлээд 3 хүн ирсэн. Тэгээд ирж үзээд зүрх нь зогссон байна гэсэн. Бид яаралтай сум руу тээвэрлэсэн. Цагдаагийн кабонд ирэхэд мөн хөдөө Ба талийгаачийн эрх чөлөөнд халдаагүй. Талийгаач очихдоо унтаж байсан. Очоод өөрөө наана чинь байгаа гэж зааж өгсөн. Хэлснийх нь дагуу яваад бид олоогүй. Өөрөө зааж өгөөд яваад байсан. Олдохгүй болохоор нь буцаж ирээд Мтай мотоцикльтой явсан. Ба чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ гээд мөрнөөс нь татахад өөрөө мөрөө татаж авахдаа баруун өвдгөөрөө тулж ойчсон. Х бид хоёр өргөж оруулсан. Талийгаач машинд өнгөрөөгүй, амьсгалтай байсан. Ард хүн амьсгалаад, сонсогдож байсан. Юм яриагүй, ухаантай байсан...гэв. 

 

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М, Ба хоёрт хоёуланд нь гомдолтой, энэ хоёр хүн үхсэн хүн үг хэлэхгүй гэж худал ярьж байна. Төрсөн хүүгийнх нь нүдэн дээр цохиж зодчихоод яаж ингэж хэлж чадаж байна. Мыг талийгаачийг зөндөө их зодсоныг эмч нар гэрчилж байгаа. Ба шөнөжин бороохойдож тарчлааж, хана мөргүүлж, элэгдэж, цээжин дээр нь дэвсэлж босож чадахгүй болгосон шүү дээ. Шударгаар шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

  - Өмгөөлөгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдааны явцад 5.692.562 төгрөг нэхэмжилсэн. Мын ар гэрийнхнээс цувуулаад 5.000.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Одоо 812.562 төгрөг нэхэмжилж байна. Буцах зардал энэ мөнгөнд ороогүй. Бид нарын хувьд энэ хоёр хүн аль аль нь буруутай учраас хоёр хүнээс нэхэмжилж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэргээс хойш унаж татдаг болсон эмчийн хяналтанд байдаг. Сая надад хэлсэн учраас би баримтыг авчирч чадаагүй. Хүү нь сэтгэл санаагаар хохирч мотоцикль унаж хурдтай явж нисэж үхчих гээд байдаг байсан. Ийм зүйлийг надаар дамжуулж хэлж байна... гэв. 

 

 - Шинжээч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: MSB гэдэг будагч бодис 2015 оноос хэрэглэж эхэлсэн. Дэлхий нийт энэ аргаар гавал тархины гэмтлийг шинжилж байгаа. Дээрх гэмтлийг авсны дараа тухайн хүний амин үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй байх боломжтой. Тархи дарагдаагүй байх хугацаанд эрүүл хүн шиг явах боломжтой. Энэ тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрнэ. Харин амин үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарахгүй байх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр 12-18 цагийн өмнө энэ цусан хураа үүссэн байна гэж тогтоосон. Нас барахаас 12-18 цагийн өмнө энэ гэмтлийг авсан байна гэж ойлгож болно. шинжилгээ хийлгэх тогтоолд нас барсан цаг хугацааг тогтоох асуулт байгаагүй. Нас барсан хугацааг анх үзсэн эмч гаргана. Хэзээ ч нас барсан байсан нас барснаасаа хойш 12-18 цагийн өмнө энэ гэмтлийг авсан гэж байна. Толгойн аль ч хэсэгт цохисноос энэ гэмтлүүд үүсэх боломжтой. Үүнийг тогтоох боломжгүй. Гавал ясны гэмтэл тогтоогдоогүй. Дух, дагзны хэсэг болон зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн няцрал гэсэн гурван төрлийн гэмтэл учирсан. Энэ 3 гэмтэл нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины няцрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсэг, зүүн тал бөмбөлгийн дагзны ар хэсэг, дух хэсгийн зөөлөн эдийн доорх цус хуралт үүссэн. Энэ гэмтлүүд учирсан бол бөөлжих, толгой өвдөх, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. Тархины хатуу бүрхүүл доорх цусан хурааны өнгөний өөрчлөлтөөр тогтоосон. Цусан хураа нь MSB гэдэг тусгай бодисоор шалгаж үзэхэд 12-18 цаг гэж гарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын гавал тархины гэмтлийн дүгнэлт гаргадаг магадлалтай шинжилгээ байгаа. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураанаас дээж авч эд эсийн шинжилгээгээр оруулж МSB тусгай будагч бодисоор будсан. Уг тусгай будагч бодисоор будаж гарсан өнгө нь цагийг тодорхойлдог. Энэ хэргийн хувьд MSB будаг бодисоор будахад улаан ягаан өнгө гарсан. Энэ өнгө нь 12-18 цагийг илэрхийлдэг.  Амьд байх хугацаанд үйлдэл хийгээд яваад байна. Ямар нэгэн байдлаар толгой өвдөх, дотор муухайрах шинж илэрнэ. Энэ хүнд тариа хийсэн байсан. Өвчин намдаах тариа хийсэн байх. Мөн энэ хүн согтуу байсан учраас өвдөлт өөр байсан байх. Толгой өвдөнө, дотор муухайрч бөөлжинө, огиулна, тархины гэмтлийн эсрэг талын гар хөлөнд саажилт үүснэ. Энэ шинж тэмдэг нь хүн хүнд өөрөөр илэрнэ. Шинж тэмдэг илрэхгүй байна гэж байхгүй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрнэ...гэв. 

 

- Шинжээч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачид 3 төрлийн тархины гэмтэл учирсан.Эхлээд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж илэрнэ. Дараа нь саа саажилт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Нас барсан цагаас ухрааж тоолон гэмтэл авсан хугацааг тогтооно. Энэ бол баримжаалсан цаг.100 хувь гэж хэлэх боломжгүй. Авч байгаа цусан бүлгэмээсээ шалтгаалаад цаг хугацаа өөрчлөгдөж болно. Цусан бүлгэм үүссээр байгаад тархи дарагдаж ухаан алдана. Энэ цусан хураа нэмэгдсээр байгаад тархи дарагдаж нас барсан гэж үзэж байна. Тухайн гэмтлээсээ шалтгаалаад нас барах боломжтой. Дан дангаараа үйлчилгээ үзүүлнэ...гэв. 

 

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад ээж Жунхаар луу утасаар ярихад Б.Эыг сумын төвд цагдаад зодуулчихсан бие нь муу байна гэнэ, чи хурдан ир гэж хэлэхээр нь ...Сарантуяа эгч рүү утсаар яриад Эын биеийг асуухад сумын цагдаа нар машинтай хүргэж ирлээ, ухаангүй байдалтай байхаар нь түргэн дуудчихаад байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа утсаар ярихад нас барчихсан байна гэж хэлсэн. ...оршуулгын зардал бол байцаалт өгөхөөр ирж очих зардал ...нийтдээ 6 сая төгрөг зарцуулсан, буруутай этгээдүүдээс дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хавтас 42-43/

 

           - Гэрч Э.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед би хөдөө гэртээ унтаж амарч байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Х.Б, цагдаа Г нар машинтай гэрт ирээд хэсгийн төлөөлөгч Ба нь чамайг яаралтай байцаах хэрэгтэй байна, хурдан хувцасаа өмс гэсэн. ...цагдаа нартай хамт сумын төвд ирээд цагдаагийн байранд ороход ширээн дээр олон нийтийн байцаагч сууж байсан. Аав Э өрөөний урд талд доошоо хараад хэвтэж байсан. Хэсгийн төлөөлөгч Ба нь надаас Мгийн үхэр хаана байна гээд асуугаад шалгаагаад байхаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Ба нь танай аав та хоёрын үг зөрөөд байна. Ааваас чинь асууна гээд аавыг татаад босгоод ирэхэд аавын нүүр царай ам, уруул нь аймар хавдаж хөхөрсөн, нэг нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. Ааваас юм асуухад аав ярих тэнхэлгүй байхад бороохойгоор цохиулаад байсан. Мөн олон нийтийн байцаагч нь манай аавыг цахилгаан бороохойгоор цохиулаад сэргэ гээд ус цацаад байсан. Аавын ам нь бөөн цус болчихоор нь би өөрийнхөө бүсээр аавынхаа амыг арчсан, тэгэхэд аавын шүд унасан байсан. Хэсгийн төлөөлөгч Х.Б намайг байцаагаад чи худал хэлээд байна гээд цахилгаан бороохойгоор гэдэс хэсэг рүү 2-3 удаа цохиулсан. Өглөө болтол өрөөнд байж байгаад өглөө 06 цагийн үед би мотоцикль бариад хэсгийн төлөөлөгч Ба, цагдаа Г, олон нийтийн байцаагч, М, манай аав нар машинд суугаад малын сэвс байгаа газрыг заа гээд хөдөө “Баян- Уул” гэх газраас үхрийн сэг хайж яваад олоогүй. ...хөдөө малын сэг хайж  явж байхад хэсгийн төлөөлөгч Ба нь манай аавын шанаа хэсэг рүү нэг удаа цохиж, цээж рүү нь 2 удаа өшиглөөд малын сэгээ ол гээд байсан. Олон нийтийн цагдаа, М нар намайг гэрт мотоцикльтой хүргэж өгсөн. Хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар аавыг аймаг руу аваад явна гээд явчихсан, үүнээс хойш нэлээн хугацааны дараа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар аавыг гэрт аваад ирсэн. Аймаг руу ярьсан чинь согтуу хүнийг авахгүй гэж байна, гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Машины хаалга онгойлгосон чинь аав ямар ч ухаангүй байсан, нэг гүнзгий амьсгаа аваад дахиад амьсгалаагүй, аав нас барчихлаа гэсэн чинь төлөөлөгч гайгүй гээд байсан... М надад өөрөө ярихдаа би танай аавыг зодсон, аав чинь манай үхрийг хулгайлсан гэж хүлээсэн. Тэгээд би цагдаад хэлсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 50-52х/

 

- Гэрч М.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 20 минутын орчимд гэртээ унтаж байхад Д.М нь 99424556 гэсэн дугаараас залгаад би хүн зодсон, та цагдаа аваад ирэх хэрэгтэй байна, би тэр хүнийг малыг маань хулгайлсан болохоор зодсон, цагдаа эмч хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Г цагдаа руу залгасан чинь холбогдохгүй байсан. Хэсгийн төлөөлөгч рүү залгасан чинь аймагт байна. Олон нийтийн цагдаа Бж руу залгаад оч гээд хэлье гэсэн. ...Бж бид хоёр Д гэх хүний байшингийн хойд талд очиход Э нь дээш хараад хэвтэж байсан, М хажуу талд нь сууж байсан. Би Эын нүүр лүү гар чийдэн тусгаад харахад уруул нь хавдсан, амнаас нь цус гарсан, нүүрний баруун хэсэгт зулгарсан шарх харагдсан, бусад шарх гар чийдэнд сайн харагдахгүй байсан. Олон нийтийн цагдаа нь Эыг босгоод Мын ар талд суулгаад цагдаагийн хэсгийн байранд ирээд би Эын бүх биед анхны үзлэг хийсэн. Тэгэхэд Эын биед баруун чамархай хэсэгт хөхөрч шалбарсан, баруун нүдний доод талд зулгарсан, баруун чих хөхөрсөн, зүүн нүдний доод талд хавантай, зүүн нүдний зовхийг татаж харахад цус хуралттай, дээд доод уруул битүү хавантай, амнаас цус гарсан, шүдийг татаж үзэхэд хөдөлгөөнгүй бүрэн байсан, баруун гарын бугалганы булчин хэсэг хөхөрсөн, цээж хэсэг нь нэлэнхүйдээ хөх алаг болж, цус хурсан, нуруун баруун хэсэгт 11 см орчим зулгарсан шарх, гуя шилбэ хэсгээр олон тооны жижиг, хөхрөл няцралттай байсан. Өөр шарх байгаагүй. Жижүүрийн сувилагч Амгаланбаярыг дуудаж, шархыг харуулж, утсан дээр нь зурагнуудыг даруулсан. Тухайн үед Амгаланбаярын утас унтраад хөл хавиарх шархыг дарж чадаагүй. Эын амнаас архи үнэртэж байсан. Эаас хэн зодсон юм бэ гэж асуухад М зодсон гээд юм яриад байсан. ...дотуур цус алдаж байж магадгүй гэж бодоод “Виказол” цус тогтоох тариа хийгээд амыг нь цэвэрлээд явахдаа Бжд наад хүний чинь архи нь гараад янз бүрийн зовиур хэлбэл бид хоёрт дуудлага өгөөрэй гээд явсан.

...Өглөө ажил дээрээ байхад 08 цаг 55 минутын үед 80570406 дугаараас Сарантуяа залгаад Эыг 2 цагдаа хөдөө гэрт нь авчирсан, Э ухаангүй, бие нь хөрөөд уруул ам нь хөхрөөд байна гэж хэлсэн. ...сумаас зүүн тийш гараад явж байхад гэрээс нь нааш хэсгийн төлөөлөгч Ба, цагдаа Г, ар талд нь Х Эын толгойг өвөр дээрээ тавьчихсан, хажууд нь Сарантуяа нар суусан явж байсан. Эын биед үзлэг хийхэд даралт унасан, зүрх зогссон байсан. Тухайн үед цаг харахад 09 цаг 23 минут болж байсан...” гэх мэдүүлэг.

 

- Эмч М.Бгийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: Сэргэлэн сумын 2-р багийн иргэн Дорж овогтой М 23.20 цагийн орчимд сумын төвд Д гэдэг айлын ар талд хүн зодчихлоо цагдаагийнхантай хамт ирнэ үү гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Х.Б руу ярихад би аймагт байна манай олон нийтийн цагдаа Бжд хэлнэ үү гэсэн. Утасны дугаар мэдэхгүй тул дахин залгахад утсаа авахгүй байна. Гэрт нь очно уу гэсэн тэр хооронд сувилагч Амгаланбаатарт ирсэн дуудлагаас хамт хэрэв цагдаа очвол хамт яваарай гээд дахин цагдаатай яриад өөрөө цагдаагийн газарт очсон. Тэгээд Бжтай хамт мотоциклиор дуудлага өгсөн газарт очсон. Очиход айлын байшингийн ар талд М суугаад хажууд нь Э хэвтсэн байсан. Очоод үзэхэд нүүр хавагнасан, амнаас цус гарсан, уруул хавагнасан. Гадаа харанхуй тул өвчтөнийг босгож мотоциклийн ард суулгаад цагдаагийн газарт авчиран үзлэг хийсэн. Үзлэг хийхэд өвчтөн өөрөө согтуу, хэнд зодуулсан гэхэд Мд зодуулсан гээд ярьж байсан. Өөр зовиур хэлээгүй. Үзлэгээр:pult-109, А/Д-130/80, 120/70, сагурац-98, баруун нүдний доод хэсэг баруун чамархай хөхөрч зулгарсан, зүүн нүдний доод талаар хавантай цус хурсан, баруун чихний дээд талын дэлбээ хөхөрсөн, амнаас бага зэргийн бүлэнтэй цус гарсан, амыг ангайлгаж үзэхэд шүд хөдлөөгүй, уруулын дотор тал язарсан, 2 уруул /дээд доод/ хавагнасан, зүүн талын бөөрний орчимд 11 см орчим урт зурагдсан шархтай, цээжин бие хоёр хөхний дээд талаар нилэнхүйдээ хөхөрч цус хурсан, дарж үзэхэд хавирганы хугарал байхгүй байсан. өмдийг тайлж үзэхэд хоёр гуяны гадна талд хэсэг хэсэг жижиг, жижиг хөх толботой байхыг үзэж тодорхойлсон. 24 цаг 20 минутын үед дахин үзэхэд pult-90 болсон байсан. Цээжинд гадна талын зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул Виказол 1 ам хийсэн. Аймгаас хэсгийн төлөөлөгч гарсан гэсэн. Үзлэг дууссан өвчтөн гайгүй байсан тул өвчтөний архи гараад ямар нэгэн зовиур хэлбэл дахин дуудаарай гэж зөвлөгөө өгөөд гэртээ харьсан гэжээ. /2 хавтас 36 х/   

 

- Эмч М.Бгийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн анхны үзлэгийн тодорхойлолт: Өглөө 08 цаг 55 минутанд эмнэлгийн 91582303 утсанд 80570406 дугаараар Ням овогтой Сарантуяа Баттөмөр овогтой Э 43 настай эрэгтэй ухаангүй бүх бие төрсөн уруул ам нь хөхрөөд байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг их эмч Сарнайд танилцуулаад 9.00 цагт дуудлаганд Лхамсүрэн жолоочтой гарсан. Эмнэлгийн машин хөл хугарсан өвчтөн аваад аймаг явсан байсан. Дуудлаганд явж байхад цагдаагийн машин зогсоож өвчтөнийг үзүүлсэн. Үзэх үед өвчтөн нас барсан байсан... гэжээ. /2 хавтас 37 х/   

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7121 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Эын саарал өнгийн майк, хөх өнгийн судалтай футболк, Д.Мын саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр цус илэрсэн. Бусад хувцасан дээр цус илрээгүй. 2.Б.Эын саарал өнгийн майк, Д.Мын саарал өнгийн бэлтгэлийн цамцан дээр холимог ДНХ-ийн тогтоц илэрсэнба Б.Э, Д.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.Б.Эын хөх өнгийн судалтай фудволк, Д.Мын хөх өнгийн малгай, цэнхэр өнгийн өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Эын гэх цусны ДНХ-тэй тохирч байна... гэжээ. /1 хавтас 173-174/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1403 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтдээ: 1.Дорнод аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Уянгын 2016.09.05-ны өдрийн 71 тоот Б.Эт хийсэн задлан шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Талийгаач Б.Эын биед гавал тархины битүү гэмтэл тархины баруун чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа тархи дарагдал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмөлгийн дагз хэгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.3.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. 5.Талийгаач Б.Эын биед гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархи дарагдаж нас баржээ. 6.Хэргийг материал дахь цогцост хийсэн гадна үзлэгийн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаачийн зүүн шанаа хэвлийд гэмтэл тогтоогдохгүй байна. 7. Талийгаач Э нь гавал тархины гэмтлийг авсны дараа хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хэмжээнд хүртэлх хугацаанд үг яриа хэлж үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэжээ. /1 хавтас 179-181/  

 

- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ:1.Талийгаач Б.Эын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархи баруун тал бөмбөлгийн чамархайн дээд хэсэг, дух дагзны ар хэсэг болон дагуу засвар зүүн тал бөмөлгийн дагз хэгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дух хэсгийн тархины няцрал, баруун зүүн чамархайн хуйх булчингийн цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал, баруун чихний ар, дээд уруулд язарсан шарх, дух зүүн нүд, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хэвлий, нуруу, зүүн гуя, баруун шилбэний зулгаралт, баруун чихний дэлбээ, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүд, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, зүүн баруун шуу, баруун ташаа, зүүн баруун гуя, зүүн өгзөг, баруун зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтлүүд шинэ гэмтлүүд байх боломжтой байна. 3.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүдээс гавар тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хавирганы хугарал нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар гэмдлийн хөнгөн зэрэг болно. 5.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 8.Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байж гэжээ. /1 хавтас 152-156х/

- Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1 хавтас 199-200/  

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэдээ: 1. Д.М нь сэтгэцийн хувьд эрүүл байна. 2.Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.  3 Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1 хавтас 195-198/

 

   - Гэрч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд ээлжийн ажилтай байсан. 23 цаг өнгөрч байхад эх баригч эмч Б залгаад чам руу цагдаа очих байх шүү, чи хамт яваарай гэж хэлсэн. ...23 цаг 50 минутын орчимд Б эмч дахин над руу залгаад анхны тусламж үзүүлэх хэрэгсэлээ аваад цагдаагийн байранд хүрээд ир гэсэн. ...Э гэх хүн хэсгийн өрөөний урд талд цонхны доод талд хэвтэж байсан. Эын биед үзлэг хийхэд Э нь намайг хараад ийш тийш хөрвөөгөөд байсан. Эын даралт пульсийг үзэхэд эхлээд 109 гэж зааж байсан. Хэсэг ажиглаж байгаад дахич үзэхэд 90 болсон. Энэ нь хэвийн гэсэн үг юм. Эын биед үзлэг хийхэд цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарны булчин хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би шархны зургийг утсан дээрээ дарж аваад Виказол гэх тариаг хийгээд явсан.... гэх мэдүүлэг/ 1 хавтас  64-65 /

 

           - Гэрч Б.Бжын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хэсгийн төлөөлөгч Ба 23 цаг өнгөрч байхад над руу залгаад сумын орлогч даргын гэрийн хойд талд байх айлын хойд талд 2 согтуу хүн зодолдсон гэж байна. Чи сумын эмчийг дагуулаад оч гэсэн. ...Б эмч цагдаагийн байранд ирэхэд бид хоёр нэг айлын хашааны хойд талд очиход М гэх залуу сууж байсан. Түүний хажуу талд Э хэвтэж байсан. Эыг босгоод мотоциклийн ар талд суулгаад цагдаагийн байранд авчирсан. Б эмч Эын биед үзлэг хийгээд бас нэг эрэгтэй эмчийг дуудаж хамт үзээд тариа хийгээд одоо зүгээрээ гээд тэр хоёр эмч яваад өгсөн. Ингээд би Ба хэсгийн төлөөлөгчийг хүлээгээд сууж байхад Ба, Г нар шөнө 01 цаг өнгөрөөж ирээд Маас юу болсон талаар асуухад Э манай малыг хүүтэйгээ хулгайлсан байна. Тэгээд би зодсон. ...эмч Эыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэж хэлсэн. Би яг тэрийг нь хараагүй. Миний харсанаар Эын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Маас уруул ам нь яагаад ийм болчихов оо гэхэд М ярихдаа  Э манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа гэж хэлсэн. Яг яаж зодсон талаараа надад нарийн сайн яриагүй...” гэх мэдүүлэг / 1 хавтас 69- 70 х/

 

- Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Банкин дээр очиж мөнгөө тушаачихаад эргээд Мандахын гэрлүү явж байгаад замдаа нутгийн хүмүүс болох Ба, А нартай таараад уулзаад байж байтал Ба би сумаас баруун тийшээ Цагааннуур луу явах гэж байна. Чи хөдөө явах гэж байгаа юм бол Г ахынхаас Ж ахыг аваад хамт явъя гэхээр нь би тэгье гээд Ба, А хоёртой хамт Г ахынд ороход Ж ах, Т /албаны нэрийг нь мэдэхгүй/, Г ах гурав 0.75 литрийн шилтэй Улаанбаатар архи уух гээд задлаад сууж байхаар нь бид гурав хамт суугаад хувааж уусан. Бидний ууж байсан архи дуусах дөхөж байхад Г ах, Т, Ж ах гурав унтах гээд хэвтсэн. Тэгэхдээ Г ах бидэнд та нар одоо гараарай гэж хэлэхээр нь А Ба бид гурав үлдсэн архиа аваад гэрээс нь гараад баруун талынх нь байшингийн сүүдэрт суугаад Ж ахыг сэрэхийг хүлээгээд үлдэгдэл архиа хувааж уусан. Тэр архиа дуусаад би дэлгүүрээс том савтай пиво нэг ширхэгийг аваад хувааж уугаад дуусахад А, Ба хоёрын нэг нь дахин нэг пиво авсан. Тэрнийг нь уугаад сууж байхад Л ах ирээд хамт суугаад 1-2 хундагыг ууж байхад удалгүй Э зүүн талаас ирээд бидний дэргэд суусан.

   Тэгэхэд нь би Э ахаас та хэзээ ирсэн юм бэ, надад өгөх өглөгөө юу болгож байна вэ? гэж асуухад өгнө өө гэж хэлэхээр нь би унаа унш олж байгаад очъё, та бүтээгээд өгөөрэй гэхэд за гэж хэлсэн. ...Тэгээд би юм ярьж сууж байгаад нойр хүрээд байхаар нь байшин налаад хэвтэж байхад М  ганцаараа мотоцикльтой ирээд бид нарын дэргэд суугаад пиво уусан. Тэгж байхдаа Э ахыг үхэр мал авсан байна гэж загнаад жижиг чулуу аваад түүн рүү няслаж байсан. Тэгэхэд нь Э ах юм дуугарахгүй байсан бөгөөд М түүнийг загнаж байгаад хоёулаа явнаа, уулзанаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй би буруу харж хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Ба, Ж ах, Г ах, А нар дэргэд пиво уугаад сууж байсан. Би босоод тэд нараас М, Э ах хоёр муудаад байсан яасан бэ гэж асуухад мотоцикльд сундалдаад хамт явсан гэж байсан. Тэгээд би ажил төрөл болохоо байлаа явлаа гэхэд Г ахын эхнэр Б эгч намайг хоол идчихээд яв гэхээр нь хоол идчихээд мотоциклио унаад шууд гэртээ очоод адуу малаа усалчихаад унтаж амарсан. ...Э ахыг бид нарын дэргэд ирэхэд түүний нүүр ам, биеийн ил харагдах хэсэгт гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй зүгээр байсан...гэх мэдүүлэг. / 1 хавтас 96-98х/

 

- Гэрч Т.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн орчимд Э, М нар хамтдаа манай дэлгүүрт орж ирээд манай нөхөр Батай уулзаад бид 2 танай үхрээр ороод ирлээ, би үхрээ алдаад хайж байгаа юм гээд манай нөхрөөс үхрийн зүс хэлээд асуугаад байсан. М нь үхэр алдсан, тэгээд Этай хамт явж байна. Би өлсөөд байна гээд надаас кимбаб 4 ширхэгийг, том боргио пиво, 0.5 гр ерөөл архийг зээлээд тэр хоёр мотоцикль унаад сундлаад явсан. Би тэр хоёрын араас гарахад дэлгүүрийн үүдэнд том хар өнгийн гар утсаа газарт унагасан байсан. ...М удахгүй ирээд гар утсаа алга болгочихлоо гэхээр нь утсаа унагасан байна гээд утасыг нь буцааж өгсөн. ...Тэр хоёр урагшаа яваад Оюунцэцэг даргын гэрийн гадаа очоод эргэлдэж байгаад хүн байхгүй байсан бололтой удалгүй буцаж яваад М гэртээ орсон. Харин Э гэрийнх нь гадаа завилаад сууж байсан. Удалгүй М гарч ирээд Эыг ардаа суулгаад зүүн тийш хөдлөөд явсан, түүнээс хойш би тэр хоёрыг дахин хараагүй... гэх мэдүүлэг / 1 хавтас 101-102 хх /,

 

   - Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:  2016 оны 07 сарын 28-ны өдөр гэртээ Ж, Ба нарын хамтаар архи уугаад сууж байхад 11 цагийн орчимд Э манай гэрт ирсэн. Надад хандаж ахаа би хөдөө явах хэрэг байна, унаа олдох уу гэсэн. Би Эт хандаж, ах нь танай бүрлээч эгчийг таньдаг юм байна, унаа олж өгөхийг бодъё, энэ хавиар унтаж амарч бай гэсэн. Э нь манайд 20-30 орчим минут болоод гараад явсан. Түүнээс хойш эргэж манайд орж ирээгүй гэх... мэдүүлэг / 1 хавтас 105 х/,

 

   - Гэрч Б.Лын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-ны өдөр захирал Гантулга Г гэдэг айлд байна гэхээр нь тэднийх рүү явсан. Г ахынд очих гээд явж байхад баруун талынх нь байшингийн хойд талд манай сумын Ба, Б, Аамаа гэдэг 3 залуу сүүдэрт суугаад пиво ууж байхаар нь тэдэн рүү очоод хамт суусан Э ирээд ойр зуурын юм. Яриад сууж байхад М мотоцикльтой ирээд О ахаа та Ба ахын дэлгүүрээс 2 савтай пиво аваад ирээч, би хэлчихсэн байгаа гэхээр нь би ганцаараа яваад дэлгүүрээс 2.5 литрийн савтай Нийслэл пиво 2 ширхэгийг авчирч Мад өгсөн. ...захирал Гантулга гарч ирээд намайг дагуулаад явсан. М, Э, Ба, Аамаа нар тэндээ үлдсэн. Б Эыг зодож цохисон асуудал байхгүй. Ба, Аамаа Б нарыг Гын баруун талд байдаг байшингийн сүүдэрт сууж байхад би очсон. Бид нарыг сууж байхад Э, М ар араасаа цувраад ирсэн... гэх мэдүүлэг /1 хавтас 109-111 х/

 

- Гэрч А.Баын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 сарын 28-ны өглөө 07 цагийн үед саахалт айлын Ж ах над руу яриад Г гэдэг айлд байна. Мотоциклийн гинж тасраад унаагүй болчихоод байна, чи ирээд аваадах гэсэн. ...намайг ороход Ж ах өчигдөр орой архи уусан болохоор шарчихаад байна. шараа тайлая гээд бид хоёр сургуулийн жижүүр Оргил ах дээр очиж нэг шил архи авахуулаад буцаж Г ахынд очсон. Г ах бие засахаар гарч яваад ирэхдээ Эыг дагуулаад орж ирсэн Аамаа, Б бид гурав гараад баруун талынх нь байшингийн сүүдэрт суугаад архиа уусан. Бид гурав тал шил архиа ууж дуусаад Б том савтай пиво нэг ширхэгийг авчраад ууж байхад Л ирээд юм яриад сууж байхад ...Э ах ирээд бидний дэргэд суусан. Түүнийг хаанаас ирснийг анзаараагүй. Пивоо ууж дуусахаар нь Аг пивонд явуулаад ....ууж байхад М баруун талаас мотоциклтой ирээд бид нартай хамт суугаад ...16 цагийн үед хөдөө явна гээд Эыг мотоцикльдоо суулгаад аваад явсан.

...Б түүнээс өглөгөө хэзээ өгөх гэж байна гэхэд ах нь удаахгүй өгнөө гэж байсан. Түүнээс биш тэр хоёр өр, авлаганы асуудлаас болж хэрэлдэж, маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Б, Э хоёр биднээс тусдаа явж уулзаж, учирсан асуудал байхгүй. Намайг байх хугацаанд Б ах анх очиж суусан газраааасаа хөдлөөгүй бөгөөд тэндээ сууж байгаад унтсан ... гэх мэдүүлэг /1 хавтас 112-114х/,

 

- Гэрч М.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: Бид хоёр дэлгүүрт ороод Б ах том савтай пиво нэгийг аваад Г ахынд очиход байшингийнх нь хойд талын сүүдэрт Э ах хүрэн дээлтэй доошоо хараад унтаж байсан. ...Э ах зүүн талаасаа ирсэн бөгөөд би бодохдоо унтаж байгаад босоод шууд бидэн рүү ирж байна гэж ойлгосон. Э ахын нүүр царайнд шарх, гэмтэл огт байгаагүй, зүгээр байсан... гэх мэдүүлэг. / 1 хавтас 116х/

 

   - Гэрч Т.Гчы мөрдөн байцаалтанд өгсөн: Э буюу Баб, Д.М нар манайд 18 цаг өнгөрч байхад мотоцикльтой ирсэн. Баб нь нэг нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд хүнд цохиулчихан юмаа гэсэн. ...манайхаас 19 цаг өнгөрөөгөөд 1 жил архиа уучихаад явсан... гэх мэдүүлэг /1 хавтас 122 /,

 

   - Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би хэсгийн төлөөлөгч Х.Бын хамт шөнийн 01 цаг өнгөрөөд сумын төвд ирээд хэсгийн байранд ороход Э нь согтолтын байдалтай хэвтэж байсан, нүүр уруул хэсэг нь тэр чигтээ хавантай байсан. Өөр гэмтэл олж хараагүй. Ба бид 2 хөдөө яваад Хг 02 цагийн үед авчрахад Э босоод суучихсан, юм ярихгүй, нүд нь нээлттэй согтуу юм шиг суугаад байсан. Өглөө 05 цаг өнгөрөөд би хэсгийн өрөөнд орж ирэхэд Э босоод зогсчихсон архи нь гарчихсан байдалтай байсан. тэгээд машинд суулгаад хөдөө явж байхад ар талд суугаад юу ч ярихгүй унтаа байдалтай яваад байсан. ...хөдөө очоод Ба нь Эаас малын сэвс чинь хаана байгаа юм бэ, чи худлаа заалаа гээд гараараа нэг удаа бие хэсэг рүү нь түлхэх шиг болсон. Би машин барьж явсан болохоор хаана нь түлхэж байгааг анзаарч хараагүй... гэх мэдүүлэг. / 1 хавтас 79- 81 х/

 

- Гэрч Н.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 сарын 01-ний орчим байх Энхбадрах нь Хэнтий аймгаас энэ асуудлыг сонсоод шууд ирлээ гэсээр аймгийн төвд байх манай гэрийн хашаанд байх ээжийн пинд ороод надад хэлэхдээ “над руу М яриад би Бабыг зодсон чинь манай үхрийг хүлээчихлээ, тэгсэн чинь Бабын бие муудаад байна, эмч дуудаад өгөөч гэж ярьсан, тэгэхээр нь би Б эмч руу ярьж очиж үзээд өгөөч гэж хэлсэн. Мад хандаж, наадхаа битгий зодоорой бие муутай шүү, цагдааг нь дуудаад өгөөч гэж бас хэлсэн” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгэхээр би М нэлээн зодчихоод Энхбадрах руу ярьжээ гэж бодож байсан...гэх мэдүүлэг /2 хавтас 224 х /

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 7- 10/

     - Талийгаач Б.Эын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1 хавтас 11-14/

 

     -    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1 хавтас 25-27/

 

-  Хураан авах тухай тогтоол, хувцсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд.2016.08.08 /1 хавтас 15-19/

 

-  Хураан авах тухай тогтоол, хувцсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд.2016.08.08 /1 хавтас 15-24/

 

-   Харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авах тухай тогтоол /1 хавтас 30-31/

 

     - Хүний биед үзлэг хийх, тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. 2016.07.29 /1 хавтас32-36/

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 37-41/

 

-   Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. 2016.11.24 /1 хавтас56-58/ 

 

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас163-169/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хавтас 250/

 

- Д.Мын Иргэний үнэмлэхийн хуулбар /2 хавтас 05/

 

     -   Д.Мын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас06/

 

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /2 хавтас10-13/ 

 

-   Х.Бын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хавтас 39/

 

- Х.Бын Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2 хавтас 41/

 

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.06.26-ны өдрийн 440 дугаартай тушаалын хуулбар /2 хавтас42/

 

- 2014 онд хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургууль төгсөгчдийн томилолтын хуваарь /2 хавтас 42-43/

 

- Ажлын байр албан тушаалын тодорхойлолт /2 хавтас44-47/

 

- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай тэмдэглэл /3 хавтас132-245/ 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эийн хохирол нэхэмжилсэн баримт

 

- Шүүгдэгч Д.Маас хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймаг Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д гэх айлын хашааны хойд талд согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогч Б.Эыг үхэр хулгайлсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “ гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа үүсэж, тархи дарагдах “ гэмтэл учруулан алсан,

  шүүгдэгч Х.Б нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 06-07 цагийн орчимд тус сумын нутаг “ Баян-Уулын булдруу“ гэх газарт хохирогч Б.Эыг мал хулгайлсан гэх хэрэг хүлээлгэх зорилгоор “ малын сэвс чинь хаана байгаа юм бэ, чи худлаа заалаа “ гэж шанаанд нь цохин, хэвлий орчимд нь 2-3 удаа өшиглөн зодож эрүү шүүлт тулгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мын дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, шүүгдэгч Х.Бын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлджээ.

 

  Шүүх шүүгдэгч Д.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж зүйлчлэх үндэстэй гэж дүгнэв.

          Учир нь шүүгдэгч нарт холбогдох дээрх хэргүүд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэвэл Д.М, Х.Б нарт холбогдох хэргүүдийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх нь хуулийн энэ зохицуулалтад нийцэж байна.

           Тодруулбал, шүүгдэгч Д.Мад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэг нь арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай, шүүгдэгч Х.Бын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан гэмт хэрэг нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэргүүд бөгөөд Д.Мын холбогдсон дээрх хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулсан, энэ зүйлд хорих ялын доод хэмжээ нь найман жил болж багассан, мөн шүүгдэгч Х.Бт холбогдох гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулсан, сонгох ялтай буюу торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэргүүд байна.

           Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргүүдийг 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь ялын сонгох төрөл, хэмжээ болон аливаа хэлбэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд энэ хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл, шударга ёсны зарчимд нийцнэ.

 

  Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч нарын “ хохирогч Х.Э нь шүүгдэгч Д.Мын зодсон үйлдлээс бус, шүүгдэгч Х.Бын цохисон үйлдлийн улмаас нас барсан “ гэж хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй хийгээд дараах баримтаар няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал:

1.Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “ Б.Эыг үхэр хулгайлсан гэх шалтгаанаар зодсон, үүний улмаас эмч дуудсан. Би түлхсэн, унахдаа цохигдсон байх “ гэж амь хохирогч Б.Эын эрүүл мэндэд халдсанаа хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь гэрч М.Бгийн ” Жижүүрийн сувилагч Амгаланбаярыг дуудаж, шархыг харуулж, утсан дээр нь зурагнуудыг даруулсан. Эаас хэн зодсон юм бэ гэж асуухад М зодсон гээд яриад байсан ” гэх, гэрч Б.Бжын “ эмч Эыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэсэн. Би яг тэрийг нь хараагүй. Миний харсанаар Эын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Маас уруул ам нь яагаад ийм болчихов оо гэхэд Э манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа гэж хэлсэн ” гэх, гэрч Э.Хгийн “ Аав цагдаагийн байранд байхдаа М сумаас хойшоо айлын хашааны ард аваачаад намайг зодсон гэж ярьсан. Өөр их зүйл яриагүй, ер нь юм ярьж чадахгүй байсан. Цагдаа дээр байхад аавын нүүр, уруул нь хавдсан байхаар нь Мг аавыг зодсон байна гэж бодсон.” /1 хавтас 145 х/ гэх, Цагдаа үхэр асуухаар нь би тэгж бодсон “  гэрч Г.Аын “ Эын биед үзлэг хийхэд цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарны булчин хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би шархны зургийг утсан дээрээ дарж аваад Виказол гэх тариаг хийгээд явсан” гэх мэдүүлгүүд, Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /2 хавтас 37 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас33- 41 хуудас/ зэргээр тогтоогдоно.

 

  Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1403 тоот шинжээч нарын дүгнэлтээр ” талийгаачийн үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн “ гэж тогтоосон бөгөөд гэрч Ж.Сгийн хохирогчийг нас барсан гэж эмнэлэгт мэдэгдсэн 2016 оны 7 сарын 29-ний өдрийн 08 цаг 55 минутаас тооцоход хохирогч нь 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 14.55 цагаас хойш үхэлд хүргэх тархины гэмтлийг авсан байх боломжтой хийгээд энэ цаг хугацаанд хохирогч Б.Э нь Д.Мтай байнга хамт байсан, Б.Э нь Д.Мтай уулзаж явахаас өмнө нүүр, толгойдоо ямар нэгэн гэмтэлгүй байсан болох нь :

  гэрч М.Бгийн ...“ 08 цаг 55 минутын үед 80570406 дугаараас Сарантуяа залгаад Эыг 2 цагдаа хөдөө гэрт нь авчирсан, Э ухаангүй, бие нь хөрөөд уруул ам нь хөхрөөд байна гэж хэлсэн. Эын биед үзлэг хийхэд даралт унасан, зүрх зогссон байсан. Тухайн үед цаг харахад 09 цаг 23 минут болж байсан” гэх,

  гэрч Э.Хгийн ... “ машины хаалга онгойлгосон чинь аав ямар ч ухаангүй байсан, тэгээд нэг гүнзгий амьсгаа аваад дахиад амьсгалаагүй” гэх / 1 хавтас 51 х/

  гэрч М.Агийн “Э ахыг ирснээс хойш удалгүй М ах ирчихсэн сууж байсан. Э ахын нүүр царайнд шарх, гэмтэл огт байгаагүй, зүгээр байсан.Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргаагүй ” гэх,

          гэрч Т.Цын ...“ 2016 оны 07 сарын 28-ны 16 цагийн орчимд Э, М нар хамтдаа манай дэлгүүрт орж ирээд надаас кимбаб 4 ширхэгийг, том боргио пиво, 0.5 гр ерөөл архийг зээлээд тэр хоёр мотоцикль унаад сундлаад явсан. Тэр хоёр урагшаа яваад Оюунцэцэг даргын гэрийн гадаа очоод эргэлдэж байгаад хүн байхгүй байсан бололтой удалгүй буцаж яваад М гэртээ орсон. Удалгүй М гарч ирээд Эыг ардаа суулгаад зүүн тийш хөдлөөд явсан, түүнээс хойш би тэр хоёрыг дахин хараагүй “ гэх, 

          гэрч А.Баын ...“ М баруун талаас мотоциклтой ирээд бид нартай хамт суугаад ...16 цагийн үед хөдөө явна гээд Эыг мотоцикльдоо суулгаад аваад явсан.Э ах хүнд зодуулж цохиулсан гэж хэлээгүй. Түүнийг орж ирэхэд нүүр ам, ил харагдах хэсэгт гэмтэл шарх харагдаагүй. Б, Э хоёр биднээс тусдаа явж уулзсан асуудал байхгүй. Намайг байхад тэр хоёр маргалдаж мудалцаагүй. Ойролцоогоор 16 цагийн үед явсан ” гэх,

          гэрч Б.Лын ...“ Э ирээд миний дэргэд суусан. Нүүр ам, биеийн ил харагдаж хэсэгт ямар ч шарх гэмтэл байгаагүй. Б Эыг зодож цохисон асуудал байхгүй “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.

 

   Д.М нь талийгаач надтай уулзахаас өмнө нүд нь хөхөрсөн байсан гэж энэ хэргийн гэрч Т.Гчы “ Э, Д.М нар манайд 18 цаг өнгөрч байхад мотоцикльтой ирсэн. Баб нь нэг нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд хүнд цохиулчихсан юмаа гэсэн. Манайхаас 19 цаг өнгөрөөгөөд 1 шил архиа уучихаад явсан “ гэх, гэрч Б.Энхтуяагийн ... “ Талийгаачийг харахад нүүр нь нэлэнхүйдээ хавантай хөх няц болсон байсан”  гэх мэдүүлгийг үндэслэн маргаж байгаа нь ч үндэслэлгүй болно. 

  Учир нь хохирогч Б.Э Гын гэх айлаас 16.00 цагт явахаас өмнө нүүрэндээ шарх, гэмтэлгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон бөгөөд харин дээрх гэрчүүдийн мэдүүлж буй баримт нь Д.М, Б.Э нарыг 16.00 цагаас хойш хамт явсан цаг хугацаанд хамааралтай юм. 

  Түүнчлэн гэрч Б.Энхтуяа нь шүүгдэгч Д.Мын эхнэр бөгөөд хохирогч Б.Этай 16.00 цагаас хойш таарсан гэрч Т.Гч, Т.Ц нарын мэдүүлэгт огт дурдагдаагүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй “ Талийгаачийн нүүр нь нэлэнхүйдээ хавантай хөх няц болсон байсан ” гэх баримтыг  мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байх тул шүүх түүний дээрх мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, түүний мэдүүлж буй уг гэмтлийг Д.М учруулсан байх боломжтой байна.

 

  Мөн Д.М нь “ Хг ирснээс хойш Ба талийгаачийг цохиж, талийгаач толгойгоороо, ар дагзаараа цонхны тавцан мөргөж унасан “ гэж мэдүүлэх боловч энэ нь өөр бусад баримтаар нотлогдоогүй буюу тухайн үед хамт байсан Э.Х энэ талаар мэдүүлээгүй болно. 

 

  2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шалгаагүй, хэргийг харьяалал зөрчин шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь хэргийн дараах баримтуудаар няцаагдаж байна.

  Шинжээчийн 1403 тоот дүгнэлтээр хохирогч Б.Эын гэмтэл авсан цаг хугацааг тодорхой тогтоосон, гэмтэл авсан гэх энэ цаг хугацаанаас хойш хохирогч нь шүүгдэгч Д.Мтай байнга хамт байсан, Д.М нь өөрөө эмч, цагдаа дуудсан, эмч очиж үзэхэд хохирогчийн биед “ цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарны булчин хэсэгт хөхөрсөн “ гэмтэл байсан талаар гэрч М.Б ” Эаас хэн зодсон юм бэ гэж асуухад М зодсон гээд юм яриад байсан ” гэх, гэрч Бж“ эмч Эыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэсэн. Миний харсанаар Эын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Маас уруул ам нь яагаад ийм болчихов оо гэхэд Э манай малыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн, тэгээд би зодсон юмаа гэж хэлсэн ” гэж мэдүүлсэн зэргийг үндэслэвэл хохирогч Б.Эыг үхэлд хүргэх гэмтлийг 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 16 цагаас хойш 20.55 хүртэл хугацаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг Д гэх айлын хашааны хойно шүүгдэгч Д.Мыг учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

 Учир нь гэрч Т.Гч “ Э, Д.М нар манайхаас 19 цаг өнгөрөөгөөд 1 шил архиа уучихаад явсан “ гэж нотлох бөгөөд энэ хугацаанд хохирогч эрүүл, саруул байсан ба түүнээс хойш тэрээр нь өөр бусадтай хамт байсан, хохирогч өөр этгээдээс гэмтэл авсан болох нь хэрэгт нотлогдоогүй болно.

 Иймд өмгөөлөгч Д.Урансувдын “ Хэрэг болсон газар нь 3-4 газар болох гээд байна. 1 дүгээрт Сэргэлэн сумын иргэн Дийн хашааны ар талд, 2 дугаарт Сэргэлэн сумын цагдаагийн хэсгийн байр, 3 дугаарт сэвс хайж явсан газарт талийгаач цохилт авч нас барсан байдаг “, өмгөөлөгч Г.Наранбаатарын “ Д гэх айлын хашааны гадаа болсон хэрэг биш. Бид хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад талийгаач Баян-Уул гэх газар гэрийнхээ гадаа очоод нас барсан байдаг “ гэж тус тус маргаж буй нь үндэслэлгүй байна. 

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т ” Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1, 27.3-т зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна ” гэж заасан бөгөөд Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт Х.Быг сэжигтнээр татаж, хэргийг шалгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна. 

 Мөн дээрх хэргийн харьяаллын талаар Дорнод аймгийн Прокурорын газраас “  уг хэрэгт мөрдөн байцаах харьяаллыг тогтоолгохоор Улсын ерөнхий прокурорын газарт хэргийн талаар танилцуулга хүргүүлсэн, хариу нь ирээгүй байна “ гэх хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгч, шүүгдэгч нарт удаа дараа өгч байсан хийгээд энэ шийдвэрт өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдая.

 

 3.Өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлтийн талаар “ Шинжээч нар хохирогчид учирсан гэмтлийг шинэ гэмтэл гэж өмнөх дүгнэлтээ няцаасан, шинжээчийн дүгнэлтийг заавал үндэслэх, үнэлэх ёс байхгүй. Шинжээч томилохдоо нүдний эмч томилсон. Энхтайван гэдэг шинжээч нүдний эмч байгаа. Амгаланболдоос бусад нь гэмтлийн эмч биш. Амь хохирогчийн амь хохирсон шалтгаан буюу энэ гавал тархины гэмтлийг хэний үйлдлээс учирсныг тогтоох шаардлагатай. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хугацаа тогтоосон байгаа. Энэ хугацаа нь Мыг гэм буруугүй гэдгийг нотолсон. Саажилт өгөхгүй, шинж тэмдэг илрэхгүй тархины гэмтэл гэж байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр амь насыг аврах боломж байсан эсэхийг тогтоогоогүй. Шинэ хуульд амь насыг нь аврах боломжтой хүнд гэмтэл учруулсан бол хэргийн зүйлчлэл өөрөөр яригдана. Үүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжтой ” гэх санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь хохирогч Б.Эт учирсан гэмтлийн талаар анх Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Уянга 71 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд өмгөөлөгч Ө.Б, Д.Урансувд нарын дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүхийн үндэсний хүрээлэн 1403 тоот давтан шинжилгээ хийж уг 71 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн хийгээд дээрх шинжээчид нь тухайн хэрэгт хувийн сониролтой оролцсон, мэдлэг, туршлага дутсан, шинжилгээ хийхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна. 

Мөн уг шинжээчид өөрсдийн эзэмшсэн мэргэжил, тусгай мэдлэгийн хүрээнд ажлын дадлага, туршлагад тулгуурлан, шинжлэх ухааны сүүлийн үеийн техник, технологи ашиглан дүгнэлт гаргасныг үгүйсгэх үндэслэлгүй хийгээд дээрх маргаж буй асуудлыг тайлбарлаж буй шинжээч А.Амгаланболдын “ Хохирогчид тархины няцрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсэг, зүүн тал бөмбөлгийн дагзны ар хэсэг, дух хэсгийн зөөлөн эдийн доорх цус хуралт үүссэн. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураанаас дээж авч эд эсийн шинжилгээгээр оруулж МSB тусгай будагч бодисоор будсан. Тархины хатуу бүрхүүл доорх цусан хурааны өнгөний өөрчлөлтөөр тогтоосон. Уг тусгай будагч бодисоор будаж гарсан өнгө нь цагийг тодорхойлдог. Энэ хэргийн хувьд MSB будаг бодисоор будахад улаан ягаан өнгө гарсан. Энэ өнгө нь 12-18 цагийг илэрхийлдэг. Шүүгдэгч нарын зодсон цаг хугацааг хэлээгүй, гэмтэл авсан цаг хугацааг нас барахаас 12-18 цаг гэж тогтоосон. MSB гэдэг будагч бодис 2015 оноос хэрэглэж эхэлсэн. Дэлхий нийт энэ аргаар гавал тархины гэмтлийг шинжилж байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын гавал тархины гэмтлийн дүгнэлт гаргадаг магадлалтай шинжилгээ байгаа. Энэ гэмтлүүд учирсан бол бөөлжих, толгой өвдөх, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. Уг шинж тэмдэг нь хүн хүнд өөрөөр илэрнэ. Дээрх гэмтлийг авсны дараа тухайн хүний амин үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй байх боломжтой. Тархи дарагдаагүй байх хугацаанд эрүүл хүн шиг явах боломжтой. Энэ хүнд тариа хийсэн байсан. Өвчин намдаах тариа хийсэн байх. Мөн энэ хүн согтуу байсан учраас өвдөлт өөр байсан байх. Нас барсан цаг хугацааг тогтоох асуулт байгаагүй. Нас барсан хугацааг анх үзсэн эмч гаргана. Хэзээ ч нас барсан байсан нас барснаасаа хойш 12-18 цагийн өмнө энэ гэмтлийг авсан гэж ойлгоно. Толгойн аль ч хэсэгт цохисноос энэ гэмтлүүд үүсэх боломжтой. Энэ 3 гэмтэл нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой “гэх,

 шинжээч Т.Агийн ” талийгаачид 3 төрлийн тархины гэмтэл учирсан. Эхлээд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж илэрнэ. Дараа нь саа саажилт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Нас барсан цагаас ухрааж тоолон гэмтэл авсан хугацааг тогтооно. Энэ бол баримжаалсан цаг. 100 хувь гэж хэлэх боломжгүй. Авч байгаа цусан бүлгэмээсээ шалтгаалаад цаг хугацаа өөрчлөгдөж болно. Цусан бүлгэм үүссээр байгаад тархи дарагдаж ухаан алдана. Энэ цусан хураа нэмэгдсээр байгаад тархи дарагдаж нас барсан гэж үзэж байна. Тухайн гэмтлээсээ шалтгаалаад нас барах боломжтой “ мэдүүлгүүд нь тэдгээрийн шинжилгээ явуулсан 71 тоот шинжээчийн дүгнэлт, шинжилгээний обьектэд хамааралтай байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. 

 Өөрөөр хэлбэл, шинжээч нар “ хохирогчид учирсан тархины 3 гэмтлийг нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн, нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэж үзэн шинэ гэмтэл гэж үзсэн, мөн дээрх гэмтэл авсан тохиолдолд хувь хүний физиологийн байдлаас шалтгаалан өөр өөрөөр илрэх, тухайн хүний амин үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй, тархи дарагдаагүй байх хугацаанд эрүүл хүн шиг явах боломжтой “ гэж тайлбарлаж байгааг хуулиар хүлээсэн эрх, үүргийн дагуу өөрсдийн мэргэжил,  тусгай мэдлэгийн хүрээнд гаргаж байгаа дүгнэлт гэж үзэх бөгөөд өмгөөлөгч нар “ саажилт өгөхгүй, шинж тэмдэг илрэхгүй тархины гэмтэл гэж байхгүй “ ... гэж маргаж байгаагаа хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

  Мөн шүүгдэгч Х.Мын дуудлагаар эмч М.Бг очиход хохирогч Б.Э хэвтэж байсан, цагдаагийн газарт ирснээс хойш, хөдөө явахад унтаж байсан зэрэг нь хохирогч Б.Эт учирсан дээрх тархины гэмтлийн улмаас үүсэх “ толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, саажилт үүсэх ” зэрэг хам шинж тэмдэг байх боломжтой хийгээд үүнийг өмгөөлөгч нар нотлох баримтаар үгүйсгэж, няцаагаагүй хийгээд энэ нь Э.Хгийн “ Аав цагдаагийн байранд байхдаа М сумаас хойшоо айлын хашааны ард аваачаад намайг зодсон гэж ярьсан. Өөр их зүйл яриагүй, ер нь юм ярьж чадахгүй байсан”, гэх гэрч Х.Бын “ Толгойгоо барьж суучихаад хүйтэн кола ууя гээд байсан. Миний ажигласнаар архи нь гараад зодуулсандаа толгой нь өвдөөд байгаа юм байх гэж бодсон” /1 хавтас 77 х/, гэрч Б.Гийн “ Хартогтоог хөдөөнөөс аваад ирэхэд Э өндийгөөд суучихсан баруун гараараа толгойныхоо баруун хэсгийг барьж байсан. Тэгэхдээ өвдөж зовиурлаж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй /1 хавтас 85 х/ гэх мэдүүлгүүдэд тусгагдсан байгааг дурдая. 

   Иймд амь хохирочид учирсан гэмтлийн талаар нэмэлт, дахин шинжилгээг бүрэлдэхүүнтэйгээр хийх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

  

  Шүүх шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч нарын “хохирогч Б.Эыг шанаанд цохиогүй, хэвлийд өшиглөөгүй “ гэж уг үйл баримтын талаар маргаж байгаа нь үндэслэлгүй хийгээд энэ нь Х.Бын өөрийнх нь “ Би ширээнийхээ ард сууж байгаад цахилгаан бороохойгоо 2 удаа дуугаргахад цэнэг нь дуусчихаар нь цэнэггүй бороохойгоор Хартогтоог айлгах гээд хувцасных нь гаднаас гэдэс рүү нь 2-3 удаа хүрсэн. Харин Эыг мал нядалсан газраа олохгүй байна гэхээр нь дээлнийх нь зүүн мөрнөөс машинд суу гээд татсан. Талийгаач газар унасан. Би хөлөөрөө бос гээд хүрэхэд холоос харахад өшиглөж байгаа юм шиг харагдсан байх “ гэх, 

  гэрч Э.Хгийн “ Ба нь аавын шанаа руу нэг хүчтэй биш 2-3 удаа цохисон. Хамгийн сүүлд цохиход аав хөл алдаад унаад өгсөн, унасных нь дараа төлөөлөгч аавын аймхай орчимд 2 удаа зөөлхөн өшиглөсөн“ гэх /1 хавтас 54 хуудас/,  

  шүүгдэгч Д.Мын “ талийгаачийг яагаад газраа зааж өгөхгүй байгаа юм бэ гээд газар унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Би ойр хавиар хайгаад ирье гээд мотоцикльтойгоо яваад 20-30 минут яваад ирэхэд Ба хулгайч минь яагаад зааж өгөхгүй байгаа юм бэ гээд цохиж унагаагаад өшиглөсөн. Талийгаач газар унаад сонин болсон. Тэгээд цагдаа Ба битгий баашлаад бай гээд цээжин дээр нь гишгээд байсан ” гэх мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна. 

  Мөн дээрх үйлдлийн талаар гэрч Б.Бж, Б.Г нар “ Ба Эын мөрнөөс татахад өвдөглөж унасан “ гэж гэрчилж, мэдүүлж байгаагаас дүгнэхэд шүүгдэгч Х.Быг хохирогчийн эсрэг тодорхой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  Шүүгдэгч Х.Бын хөдөө хохирогч Б.Эыг цохисон, өшиглөсөн гэх дээрх үйлдлээс “ хохирогч нас барсан “ гэж мэтгэлцэж буй шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгчид, гэрч Э.Х нарын тайлбарууд үндэслэлгүй байна. 

  Хэдийгээр шүүгдэгч Х.Бын хохирогч Д.Эын шанаанд цохисон, хэвлийд өшиглөсөн үйлдлийн дараа хохирогч босоогүй, бие нь муудсан байх боловч уг үйлдлийн улмаас хохирогчид үхэлд хүргэх гэмтэл учирсан нь хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй бөгөөд энэ нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 1403 тоот “ Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна” гэх дүгнэлт, шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ энэ нь зодсон цаг хугацааг хэлээгүй. Хэзээ ч нас барсан байсан нас барснаасаа хойш 12-18 цагийн өмнө энэ гэмтлийг авсан гэж ойлгоно“ гэх мэдүүлэг, гэрч Э.Хгийн “ Ба нь манай аавын зүүн талын шанаа руу өөрийнхөө зүүн гараар 3 удаа цохисон. Цохихдоо тийм хүчтэй биш зөөлхөн цохисон. Тэгээд аавыг газарт унахад нь гэдэснийх нь аймхай хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Ба аавыг өшиглөхдөө тийм хүчтэй өшиглөөгүй, сэвсээ ол гээд зөөлхөн өшиглөсөн “ гэх / 1 хавтасны 144 / мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэнэ.

  Тодруулбал, гэрч Э.Хгийн дээрх мэдүүлгийг үндэслэвэл, шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.Эын толгой, цээжинд гэмтэл учруулахаар хүчтэй цохисон, өшиглөсөн байдал тогтоогдоогүй байх бөгөөд иймд эрх бүхий этгээдээс түүнд хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзнэ. 

 

 Түүнчлэн шүүгдэгч Д.Мын өмгөөлөгчид “ Шинжээчийн дүгнэлтээр Эын 4 хавирга хугарсан гэж гарсан. Гэтэл анх үзсэн эмч Б хавирга хугараагүй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ гэмтэл Х.Бын өшиглөсөн үйлдлээс үүссэн ” гэж мэтгэлцэж байгаа нь хэрэгт нотлогдоогүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан “ хохирогч Эын цээж хэсэг нь нэлэнхүйдээ хөх алаг болж, цус хурсан гэмтэл ” гэх эмч М.Бгийн анхны үзлэгийн тэмдэглэл, гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтасны 38-40 хуудас/, гэрч Э.Хгийн “ намайг очиход аавын нүүр ам нь хавдсан, цээжинд нь хоёр бакалан гутлын оромтой, улайчихсан байсан. Тухайн үед М бакалан гуталтай байсан “  гэх/ 1 хавтас 54 хуудас /, М.Бгийн “ дээлийг нь тайлаад үзэхэд хоёр хөхнөөс дээш нилэнхүйдээ хөх няц болсон байдалтай байсан ” гэх, Г.Аын “ Эрдэнбаатарын биед үзлэг явуулахад цээж хэсэг нилэнхүйдээ хөхөрсөн байсан. Би шархны зургыг утсан дээрээ авсан ” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэнэ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймаг Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д гэх айлын хашааны хойд талд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогч Б.Эыг үхэр хулгайлсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “ гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа үүсэж, тархи дарагдах “ гэмтэл учруулан алсан,

шүүгдэгч Х.Б нь төрийн албан хаагчаар буюу Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 07 сарын 29-ний өдрийн өглөөний 06-07 цагийн орчимд хохирогч  Б.Эыг хэрэг хүлээлгэх зорилгоор “ малын сэвс чинь хаана байгаа юм бэ, чи худлаа заалаа “ гэж шанаанд нь цохин, хэвлий орчимд нь 2-3 удаа өшиглөж зодон бие махбодийг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан нь тус тус нотлогдож, тогтоогдсон тул Д.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 / Хүнийг алах /, шүүгдэгч Х.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 / Эрүү шүүлт тулгах / гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Эыг өөрийнх нь малыг хулгайлсан гэх хувийн сэдэлтээр шалтаглан зодож алсан, шүүгдэгч Х.Б нь төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ хохирогч Б.Эыг “ мал хулгайлсан  “ гэх хэрэг хүлээлгэх зорилгоор нүүрэнд нь гараар цохих, өшиглөх зэргээр бусдыг бие махбодыг зориуд шаналган зовоосон байна. 

 

  Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгчдийн “ Мын үйлдлээс хохирогч нас бараагүй тул хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилж нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай “ гэх тайлбар, хүсэлтүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдсан, нотлогдоогүй тул тэдгээрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15-д заасан үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  Тодруулбал, шүүгдэгч Д.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Хүнийг алах /-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн баримтаар нотлогдсон, түүний бусдыг зодож алсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан байна үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган нь шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар “ Тухайн үед мэдүүлэг аваагүй, энэ хуулийн зохицуулалт нь мэдүүлэг авах үедээ гэж байгаа. Тухайн үед талийгаач сэжигтнээр тооцогдоогүй байсан учраас мэдүүлэг авах үндэслэл байхгүй, ийм зүйл яригдахгүй. Иймээс эрүү шүүлт тулгасан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс манай үйлчлүүлэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. 

Учир нь Х.Б нь хэрэг үйлдэх үедээ төрийн албан хаагч буюу Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд байсан хийгээд энэ ажлын хүрээнд, өөрт хууль, журмаар олгогдсон эрх, үүргийн дагуу иргэн Д.Маас өгсөн “ Э мал хулгайлсан “ гэх гэмт хэргийн талаарх мэдээлийн дагуу гэмт хэргийн ул, мөрийг ирүүлэх зорилгоор иргэн Эрдэнбаатарыг “ Баян-Уулын булдруу “ гэх газарт авч явсан үедээ “ малынхаа сэвсийг ол “ гэж шанаанд цохиж, хэвлийд нь өшиглөсөн үйл баримт байдал хэрэгт нотлогдсон байна.

Х.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэг/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эсрэг гэмт хэрэг/-т хамаарах бөгөөд тэрээр мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл/Эрүү шүүлт тулгах /- д заасан гэмт хэргийн субьект болно. 

Мөн түүний Эыг “ малынхаа сэвсийг ол “ гэж шанаанд цохиж, хэвлийд нь өшиглөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицид заасан “ Төрийн албан хаагч ... хэрэг хүлээлгэх зорилгоор, өөрөө... бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон “ гэх агуулга, гэмт хэргийн шинжид хамаарна.

 

  Өмгөөлөгч Ө.Бын “ Шүүгч С.Насанбуян яллагдагч Д.Мыг шүүхэд шилжүүлэхдээ цагдан хорисон байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасантай харшлана ” гэх тайлбар үндэслэлгүй болно.

  Учир нь Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  харьяалал тогтоож тус шүүхэд ирүүлснийг шүүх мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ”, 10.2 дугаар зүйлийн 2-т “ энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч, анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй “ гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчээс зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яллагдагчид цагдан хорих шийдвэр гаргахтай холбогдуулсан зохицуулалт юм. Шүүхэд ирсэн хэргийн хувьд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй бөгөөд шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн байна. 

 

  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч нарыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

Мөн шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э амь хохирогчийн оршуулгын зардалд 5.812.562 төгрөг нэхэмжилснийг баримтаар тооцоход 5.338.898 төгрөг гарсан ба Д.М шүүхийн шатанд 5.000.000 төгрөгийг, шүүх хуралдааны үед 350.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн хийгээд шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно. 

 

  Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй “ Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Малын хулгайн асуудал яригдаж байж л энэ асуудал болсон. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Цагдаа, эмч, холбогдох байгууллагууд руу мэдэгдэж тусламж үзүүлсэн. Мөн бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан 8 жилийн хорих ял оногдуулж, үүнээс доош нь татаж өгнө үү “ гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

  Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх... ялыг хөнгөрүүлэх “ зохицуулалт бөгөөд Д.Мын хувьд гэм буруугийн талаар маргаж байгаа, мөн түүний үйлдлээс бусдын амь нас хохирсон зэрэг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзвэл дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

  Шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 467 хоногийг эдлэх ялд оруулан тооцох ба шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас урьд цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Б.Эын бор өнгийн торгон дээл 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ногоон өнгийн саравтай малгай 1 ширхэг, хөх өнгийн судалтай фудволька 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 ширхэгийг, шүүгдэгч Д.М эд мөрийн баримтаар хураагдсан өөрийн өмсөж явсан саарал өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэргийг тус тус буцаан авахгүй гэсэн тул эдгээр эд зүйлсийг устгахаар тогтоолоо.

 

  Д.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эийн нэхэмжилсэн хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн тул түүний Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонийг тус тус битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгоно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Д.Мыг хүнийг алах, шүүгдэгч Х.Быг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Мад оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай, ялтан Х.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагуудад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Д.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Х.Бт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Мын цагдан хоригдсон 467 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн бор өнгийн торгон дээл 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ногоон өнгийн саравтай малгай 1 ширхэг, хөх өнгийн судалтай фудволька 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 ширхэг, шүүгдэгч Д.Мын өмсөж явсан саарал өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

  8. Ялтан Д.Мын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

  9. Шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.М, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН

 

                                   ШҮҮГЧИД                         Х.САНЖИДМАА

 

                    Д.СУГАР