Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

2023      05         01                                         2023/ДШМ/10                 

О.Ө, Ч.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

орлогч прокурор Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20...оны ...дугаар сарын ...ны өдрийн ...дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн аймгийн ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...дугаар зүйлийн ...дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ө нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 20... оны ... дүгээр сарын ... ний өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...ны өдөр УБ хотын ......дүүрэгт төрсөн, ...настай,*******,*******,*******,*******,  ам бүл ..., ... хамт УБ хотын ..........дүүргийн ....дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай,,, ........ регистрийн дугаартай, С ургийн овогтой О.Ө, 

2. Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...ний өдөр УБ хотод төрсөн, ...настай,*******,,*******,, ам бүл ...,,, дүүгийн хамт УБ хотын ......................дүүргийн ...дүгээр хороо ...........тоотод оршин суух,,,  ............регистрийн дугаартай, Ш ургийн овогтой Ч.У.

3. Шүүгдэгч О.Ө, Ч.У нар нь СБ аймгийн СБ сумын ...дүгээр багийн нутаг дэвсгэр “.............” гэх газарт иргэн Л.О-ийн монгол гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “........” маркийн мотоциклыг 20...оны ... дугаар сарын ...ны өдөр завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч яван хохирогчид ..........төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

4.Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч О.Ө, Ч.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5.СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  шүүгдэгч О.Ө, Ч.У нарыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...дугаар зүйлийн ... дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Ө-ыг ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ...төгрөгөөр торгох ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Ч.У-т ял оногдуулахыг тэнсэж, ... жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч О.Ө-т оногдуулсан торгох ялыг ... сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,, өсвөр насны шүүгдэгч Ч.У-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг УБ хотын .............дүүргийн Гэр бүл,,, шүүхийн шатанд шүүгдэгч О.Ө, Ч.У нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, иргэний хариуцагч А.Г-аас ..... төгрөг гаргуулж, хохирогч Л.О-т олгож, шүүгдэгч О.Ө, Ч.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,,, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6.Аймгийн ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцэлд: Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 8 сар 4 хоногтой байсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй байсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж тус тус заасан ба анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй байсан Ч.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүгдэгч эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.

7.Аймгийн орлогч прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргийн тухайд 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан. Гэтэл Ч.У нь 16 насанд хүрээгүй үедээ буюу 15 нас 8 сар 4 хоногтой байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч Ч.У-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

8.Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр өсвөр насны шүүгдэгч О.Ө, Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

10.Өсвөр насны шүүгдэгч О.Ө, Ч.У нар нь СБ аймгийн СБ сумын ...дүгээр багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт нутагладаг иргэн Л.О-ийн монгол гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “........” маркийн мотоциклыг 20...оны ...дугаар сарын ...ны өдөр завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван хохирогчид ......... төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:

10.1.Яллагдагч О.Ө-ын “Ч.У бид хоёр СБ аймагт арматур зангидах барилгын ажил хийж байгаад цалин хөлс дутуу олгосон тул ажлаа орхиод аймгийн төв рүү явж байгаад хөдөө айлын гадаа очиход танихгүй ах машинаа засаад байж байсан. “Бид хоёрыг аймгийн төв орох зам руу хүргээд өгөөч” гэхэд тухайн хүн дуугарахгүй, машинаа унаад яваад өгсөн. Гэрийн баруун талд хул шар өнгийн улсын дугааргүй “.......” маркийн мотоцикл байсан. Тухайн айлын гадаа хэсэг хугацаанд зогсоход хүмүүс гэрээсээ гарч ирэхгүй байхаар нь мотоциклийг Ч.У бид хоёр түрж асаагаад унаад явцгаасан. Засмал замын хажуу талд мотоциклоо үлдээгээд замын унаанд суугаад УБ хот руу явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 80-82/

10.2.Өсвөр насны яллагдагч Ч.У-ын “О.Ө ах бид хоёр барилгын ажлаа хаяад УБ хот руу явахаар шийдээд ажиллаж байсан газраасаа явцгаасан. Замд нэг айл тааралдахаар очиход танихгүй ах портер машин засаад байж байсан. Тухайн ахаас “Бид хоёрыг хар зам руу хүргээд өгөөч” гэж гуйхад өөдөөс юм хэлээгүй шууд гэртээ ороод буцаж гарч ирээд хонь бэлчиж байсан газар руу яваад өгсөн. Тухайн айлын хойд талд мотоцикл байхаар нь очоод харахад түлхүүр нь байсан. О.Ө ах бид хоёр тухайн мотоциклийг унаад цааш явцгаасан. Засмал замын хажууд мотоциклийг үлдээгээд замын унаанд суугаад УБ хот руу явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 93-96/,

10.3.Хохирогч Л.О-ийн “Манайх СБ сумын ...дүгээр багийн нутаг “.......булаг” гэх газар зунжиж байсан. 20... оны ...дугаар сарын ...ны өдрийн ...цагийн үед гэрийн гадаа манай хүү Ц-тай үл таних 2 уулзаад “Зам дээр буулгаад өгөөч” гэж гуйсан. Ц-г гэрээс гарахад тухайн хоёр “Буулгуулахаа болилоо” гэсэн. Манай хүү машинтайгаа хониндоо явсан. Намайг гэртээ байхад манай ач хүү О:  “Эмээ гэрийн баруун хойд талд байсан мотоциклыг хоёр хүн унаад явчихлаа” гэж хэлсэн. Манай гэрийн баруун хойд талд байсан мотоцикл байхгүй байсан. Миний мотоциклийн хохирлоос ....... төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирлоо авбал цаашид гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 16-21,,

10.4. Иргэний хариуцагч А.Г-ийн “Манай хүү Ч.У нь О.Ө-ын хамт 20 оны... дугаар сард хүний мотоциклийг зөвшөөрөлгүй авч яваад хөдөө үлдээчихсэн юм билээ” гэх мэдүүлэг /хх 24/

10.5. Гэрч Г.Ц-ын “Надад үзүүлсэн хоёр зураг нь тухайн үед манай гэрийн гадаа ирээд “Бид хоёрыг аймгийн замд буулгаад өгөөч” гэдэг хүүхдүүд мөн байна. Тухайн хоёр хүүхдийг манай дүү М.О ээжийн мотоциклийг түрээд явж байсныг харсан” гэх мэдүүлэг, түүнд хавсаргасан шүүгдэгч О.Ө, Ч.У нарын фото зургууд /хх 30-33/,

10.6. Насанд хүрээгүй гэрч М.О-ын “Энэ хоёр ах манай эмээгийн гэрийн гадаа ирээд Г.Цр ахаар аймгийн төв явах зам руу хүргүүлнэ гэж байгаад больж байсан ах нар мөн байна. Энэ хоёр ах Г.Ц ахыг хониндоо машинтай явсан хойгуур эмээгийн мотоциклыг гэрийн хойшоо түрээд явж байгаад цаашаа унаад явсан. Би энэ талаар эмээд хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 35-36/,

10.7. Хөрөнгийн үнэлгээний “.........” ХХК-ийн ....... дугаартай “......." загварын мотоцикл .........төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт /хх 51-62/,

10.8. Шүүгдэгч О.Ө-аас хохирогчид 900000 төгрөгийг дансаар, 15000 төгрөгийг бэлнээр өгч, хохирлоо төлсөн баримтууд /хх 104-105, 145/ зэрэг болно.

11. Шүүгдэгч О.Ө нь бусдын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл хийсэн нь “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нөгөө талаас шүүгдэгч О.Ө, Ч.У нар нь авч явсан мотоциклоо СБ аймгаас УБ хот орох төв замаас замын унаанд суутлаа түр унаж яваад замын хажууд орхисон болох нь хэрэгт авагдсан яллагдагч О.Ө, Ч.У, иргэний нэхэмжлэгч А.Г, хохирогч Л.О, гэрч Г.Ц, насанд хүрээгүй гэрч М.О нарын мэдүүлгүүдээр /хх 16, 24, 31, 36, 81, 94/ нотлогдож байгаа учраас тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар өөрсдийн өмч болгох гэсэн зорилгогүй, бусдад худалдаагүй, эд ангиар нь салгаж, сэлбэгээр ашиглаагүй буюу завших зорилгогүй байсан тул тэдний үйлдлийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

12. Түүнчлэн хэрэгт авагдсан шүүгдэгч О.Ө-ын иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тухай тэмдэглэл, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 99-103/ зэргээс үзэхэд тэрээр 20 оны  дугаар сарын -ны өдөр “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 9 сар 23 хоногтой байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг “өсвөр насны хүн” гэж үзэж, энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм. Өсвөр насны хүнд торгох ял оногдуулж болохгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч О.Ө-т торгох ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж,,,, тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй тул энэ гэмт хэргийг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж хуульчилсан.         

Өсвөр насны шүүгдэгч Ч.У нь 20 оны  дугаар сарын -ны өдөр “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдэх үедээ 15 нас 8 сар 4 хоногтой байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хх 113-116/ зэрэг баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.

14.Өсвөр насны шүүгдэгч Ч.У-ыг 16 насанд хүрээгүй үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Тэрээр 18 насанд хүрээгүй, хохирогчид гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүний эх, иргэний хариуцагч А.Гаас 915000 төгрөг гаргуулж, хохирогч Л.О-т олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч Иргэний хуулийн дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах  эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заасныг хэрэглэлгүй орхигдуулсныг залруулав.

, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... дугаар сарын ...ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай: 1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч Ч.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй. 1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх “Шүүгдэгч ..... овогтой О.Ө, ......овогт Ч.У нарыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн заалтыг “Шүүгдэгч О.Ө-г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-г ...... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ......төгрөгөөр торгох ялаар шийтгэж,,,, тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.У-т ял оногдуулахыг тэнсэж, .....жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,,, тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-т ял оногдуулахыг тэнсэж,......жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.” гэж өөрчилсүгэй.

1.4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 заалтуудыг хүчингүй болгосугай.

1.5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.У-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

1.6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Г-аас ......төгрөг гаргуулж, хохирогч СБ аймгийн ........сумын ... дугаар баг "........" гэх газар оршин суух ......., овогт Л.О-д олгосугай.” гэсэн заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Г-аас ....... төгрөг гаргуулж, хохирогч СБ аймгийн .........сумын ......дугаар багийн “........” гэх газар оршин суух, ...... овогт Л.О-т олгосугай.” гэж өөрчилсүгэй.

1.7. Шийтгэх тогтоолын бусад хэсэг,

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

                                                                      Б.ДЭНСМАА