| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0031/З |
| Дугаар | 159/ШШ2024/0061 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 159/ШШ2024/0061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0031/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газрын дахин үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын “*******” ХХК-тай байгуулсан, “*******” тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь тендерийн хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллгааны газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд санхүүжигдэн хэрэгжих ******* /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох 41 тоот шийдвэр гарчээ.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ******* /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийх шийдвэр гарсан тул гэрээ байгуулах эрх олгох 41 тоот шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхэд танай ирүүлсэн тендер шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан гэх 128 дугаар мэдэгдэлийг “*******” ХХК-нд хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс дахин үнэлгээ хийсэн талаар мэдэгдээгүй, ******* /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргасан “*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам зөрчиж шийдвэр гаргасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна хэмээн шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын “*******” ХХК-тай байгуулсан, “*******” тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь тендерийн хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг даалгах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ.
“*******” ХХК 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газраас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд санхүүжигдэн Ногоочдын дунд парк /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалт зарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тул “*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаар шийдвэрийг гарган ирүүлсэн болно. Уг шийдвэрийг ирснээс хойш “*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газар, ******* сумын Засаг даргын тамгын газарт гэрээ байгуулах талаар удаа дараа очиж уулзахад гэрээ байгуулах хариу өгөөгүй, гэрээ байгуулаагүй байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар мэдэгдэлээр ******* /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалтын шийдвэрт гаргасан гомдлыг Сангийн яам хянаж 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 дугаартай дахин үнэлгээ хийх шийдвэрийг ирүүлсэн ба гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгосон тул үнэлгээг дахин хийхэд танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж байна гэжээ. Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газар нь “*******” ХХК-иас удаа дараа гэрээ байгуулахаар очиход ******* /******* сум/ *******/20240102064 дугаар тендер сонгон шалгаруулалтанд оролцогчоос гомдол гаргасан. Сангийн яам шийдвэрлэсний дахин үнэлгээ хийсэн талаар мэдэгдээгүй байж Сангий яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 дугаартай шийдвэрээр шууд татгалзсан шийдвэр гаргаж, “*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгожээ. Уг шийдвэрт Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Монгол улсын Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 03/3639 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, уг хариу хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1-ийн 4-д “Санал болгож буй барааны фото зургийг хавсаргаж ирүүлэх шаардлагатай” гэсэн байхад оролцогчийн санал манай захиалсан барааны нэр төрлөөс зөрүүтэй зураг ирүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тендерийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зургийг хавсаргасан болно. “*******” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1.4-т заасан шаардлагыг хангасан, мөн тендерт хамгийн сайн үнэлгээ 231.000.000 төгрөгийн санал өгсөн байхад хууль зөрчсөн шийдвэр гарган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж, харин 251.665.673 төгрөгийг үнийн санал ирүүлсэн “*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд “*******” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа, мөн Тендер сонгон шалгарсан гээд зарим төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийгдсэн, Сангийн яам нь тендерийн шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмаар зөрчиж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Манай компани нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №05/20 дугаартай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаартай захирамжинд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК-тай, “*******” тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1.4-т “Санал болгож буй барааны фото зургийг хавсаргаж ирүүлэх шаардлагатай” гэсэн байхад оролцогчийн санал манай захиалсан барааны нэр төрлөөс зөрүүтэй зураг ирүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компани нь тендерийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зургийг хавсаргасан болно.
“*******” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1.4-т заасан шаардлагыг хангасан, мөн тендерт хамгийн сайн үнэлгээ 231,000,000 төгрөгийн санал өгсөн байхад хууль зөрчсөн шийдвэр гарган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан харин 251,665,673 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон нь эрх зүйн үндэслэлгүй юм.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол улсын Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1993 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн. Үүнд захиалагчийн шийдвэр үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотой баримт материалыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д заасны дагуу захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хуулийн 24.1-д заасан хугацаа зогссон болохыг мэдэгдсэн. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралт “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.1 дэх хэсэгт Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ гэж заасны дагуу уг хугацаанд цахим системд тухайн тендер шалгаруулалтын талбарыг гомдол гаргасан төлөвт Сангийн яам шилжүүлсэн.
2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор гүйцэтгэлийн баталгаа гаргаж гэрээ баталгаажуулах тухай дурдсан байгаа болно. Гэрээг Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулах бөгөөд дээр дурдсан байгууллагуудад хандаагүй бөгөөд хандах шаардлагагүй болно. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга “*******” ХХК-тай №СЭ01-26/2024 тоот Ногоочдын дунд парк /******* сум/ тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдсан. “*******” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24/282 тоот комисс томилуулах тухай хүсэлт Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/281 тоот захирамжаар ажлын хэсэгт байгуулагдан ажиллаж байна.
Монгол улсын Сангийн яамнаас 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 тоот гомдол хянасан тухай албан бичиг ирсэн. Үүнд “... харин гомдолд “*******” ХХК-ийн тендерийн техникийн тодорхойлолтод “талбайн чулуу түүгч”, “хор шүршигч” хэсэгт хуучин барааны зураг, “кон” хэсэгт цант борнойны зураг, “ногоон масс хадагч” хэсэгт төмс ухагчны зураг, “төмс хураагч шуудайлагчтай комбайн” хэсэгт энгийн төмс ухагчны зураг, “хүнсний ногоо үрлэгч” хэсэгт ногоон тэжээл буудай үрлэгчийн зураг тус тус байрлуулсан гэж дурдсан байх тул захиалагч техникийн тодорхойлолт дахь зураг нь санал болгож буй барааны зураг гэж үзэх эсэх, уг зургууд нь захиалагчийн шаардсан бараанаас зөрүүтэй эсэх асуудлыг нягтлах шаардлагатай байна гэж ирүүлсэн. Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “*******” ХХК-ийн тендерийн материалыг дахин нягтлан захиалагчийн шаардсан бараанаас зөрүүтэй эсэхийг хянаж техникийн тодорхойлолтод заасан барааны нэр төрлөөс өөр нэр төрлийн барааны зураг ирүүлснийг тодорхойлж энэ үндэслэлээр тендерээс татгалзахаар шийдвэрлэсэн. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128 тоот шийдвэрт үндэслэлийг тодорхой дурдсан байгаа болно. Мөн “*******” ХХК-нд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 130 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүргүүлсэн.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуул шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга “*******” ХХК-тай №СЭ01-26/2024 тоот Ногоочдын дунд парк /******* сум/ тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулагдсан. “*******” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24/282 тоот комисс томилуулах тухай хүсэлт Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/281 тоот захирамжаар ажлыг хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТТ-10/2024 дугаартай акт үйлдэж албажих шатандаа явж байна. Иймд “*******” ХХК-ийн гаргаж буй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Манай компани 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХХААҮЯ-наас зарласан ******* ******* сум *******/20240102064 дугаартай тендерт оролцсон. Бид тендерийг 254,207,750 төгрөгөөр гүйцэтгэхээр санал өгсөн. Бидэнд тендер шалгаруулалтын үр дүнгийн талаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 44 тоот мэдэгдлийг ирүүлсэн. Мэдэгдэлд 231,000,000 төгрөгийн үнийн саналтай “*******” ХХК-ийн тендерийн материалтай танилцахад тус компанийн ирүүлсэн материал нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтуудад заасан шаардлагыг хангаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож байсан. Үүнд:
Нийлүүлэгч техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэгчээс гаргасан албан ёсны үзүүлэлтэд үндэслэж оруулах ёстой атал “*******” ХХК нь захиалагчийн техникийн шаардлагын үзүүлэлтүүдийг Нийлүүлэгчийн санал болгож буй шаардлагын үзүүлэлтүүд хэсэгт шууд хуулбарлан тавьсан. ТШЗ-ын 18.1-ийн Оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагын дагуу захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотлон харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж ирүүлээгүй. Техникийн тодорхойлолтын №2 Талбайн чулуу түүгч хэсэгт хуучин бараа бүтээгдэхүүний зураг оруулсан. Энэхүү зургийг манай “*******” ХХК-ийн цахим хуудаснаас хуулбарлан авч ашигласан. Техникийн тодорхойлолтын №6 Ногоон масс хадагч хэсэгт төмс ухагчны зураг оруулсан. Энэхүү зургийг манай “*******” ХХК-ийн цахим хуудаснаас хуулбарлан авч ашигласан.
Техникийн тодорхойлолтын №7 Төмс хураагч шуудалайгчтай комбайн хэсэгт энгийн төмс ухагчны зураг оруулсан. Энэхүү зургийг www.tonogtuhuurumj.mn цахим хуудаснаас авсан. Техникийн тодорхойлолтын №8 Хүнсний ногоо үрлэгч хэсэгт Ногоон тэжээл буудай үрлэгчийн зураг оруулсан. Энэхүү зургийг манай “*******” ХХК-ийн цахим хуудаснаас хуулбарлан авч ашигласан. Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл ирүүлээгүй. ТШЗ 18.01 Санал болгож буй барааны фото зургийг хавсаргаж ирүүлэх шаардлагын дагуу нийлүүлэх барааны фото зураг ирүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Ингээд бид дээр дурдсан зөрчлүүдийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам манай компанийн гаргасан гомдлыг хянаж үзээд “... гомдолд “*******” ХХК-ийн тендерийн тодорхойлолтод “талбайн чулуу түүгч”, “хор шүршигч” хэсэгт хуучин бараан зураг, “кон” хэсэгт цант борнойны зураг, “ногоон масс хадагч” хэсэгт төмс ухагчны зураг, “төмс хураагч шуудайлагчтай комбайн” хэсэгт энгийн төмс ухагчны зураг, “хүнсний ногоо үрлэгч” хэсэгт ногоон тэжээл буудай үрлэгчийн зураг тус тус байрлуулсан гэж дурдсан байх тул захиалагч техникийн тодорхойлолт дахь зураг нь санал болгож буй барааны зураг гэж үзэх эсэх, уг зургууд нь захиалагчийн шаардсан бараанаас зөрүүтэй эсэх асуудлыг нягтлах шаардлагатай” гэж дүгнээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж шийдвэрлэсэн. Сангийн яамны дээрх шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ хийхэд “... “*******” ХХК-ийн тендерийн тодорхойлолтод захиалсан барааны нэр төрлөөс зөрүүтэй зураг ирүүлсэн нь Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.12-ийн 4-т “Санал болгож буй барааны фото зургийг хавсаргаж ирүүлэх шаардлагатай” гэсэн захиалагчийн шаардлага”-ыг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Манай компанийн тендерийн тодорхойлолт нь тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг бүрэн хангаж байсан тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах 130 тоот мэдэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай “*******” ХХК-нд өгсөн нь холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа. Бид Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр СЭ01-206/2024 дугаартай гэрээ байгуулж, гэрээний зүйлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ******* суманд хүлээлгэн өгч, тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэн 2024 онд ******* суманд хэрэгжих “*******” тендер сонгон шалгаруулалт зарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тул “Алтын сапа” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийдвэрийг гарган ирүүлсэн.
Монгол улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 “Гомдол хянасан тухай” захиргааны актаар “*******” ХХК-д захиалагч Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газартай гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх тухай шийдвэр гарсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газрын дахин үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-тай байгуулсан, “Ногоочдын дунд парк” тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь тендерийн хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээг “Алтын сапа” ХХК-тай байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалаас 8.Захиалагч, нийлүүлэгчийн техникийн тодорхойлолт-Төмс, хүнсний ногооны иж бүрдэл.pdf гэсэн файлаас “Зураг-8. Хүнсний ногооны үрлэгч”-ийг шинжлэн судлуулж, тус зургийн ард байх саарал сэндвич барилга нь “*******” ХХК-ийн барилга юм. “Алтын сапа” ХХК-ийн хавсаргасан зургийн ард талд мөн тус барилгын зураг байдаг. Өмгөөлөгчийн дүгнэлтийг танилцуулахад, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тендертэй холбоотой асуудлаар тухайн үед шалгарсан байсан “Алтын сапа” ХХК-ийн тендерийн тодорхойлолтод заасан зарим тоног төхөөрөмж нь хуучин зарим тоног төхөөрөмжид өөр тоног төхөөрөмжийн зураг оруулсан, зарим тоног төхөөрөмж нь техникийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмжүүдийг санал болгосон гэдэг үндэслэлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу “*******” ХХК гомдол гаргасан.
Гомдлыг Монгол улсын Сангийн яам хянаж үзээд тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасан үндэслэлээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасныг үндэслээд тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан. Тус шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Тус шийдвэрийг үндэслээд Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас дахин үнэлгээг хийлгэх явцад гомдолд дурдагдсан тоног төхөөрөмжүүдийн талаарх зөрчлүүд үндэслэл бүхий болох нь тогтоогдсон учраас тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4.2, 26.4.4 дэх заалтуудад тус тус нийцсэн шийдвэр гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2 компанийн ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан саналуудыг бүгдийг нь харьцуулаад маш тодорхой ойлгомжтой судалж тогтоолоо. Иймд “Алтын сапа” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дахин үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын “*******” ХХК-тай байгуулсан ******* тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь тендерийн хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг даалгаж өнгө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд талын тайлбарууд, үзлэгээр баримтжуулсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1.Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 онд санхүүжигдэн хэрэгжих ******* /******* сум/ *******/20240102064/ тоот тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “*******” ХХК-д захиалагчтай гэрээ байгуулах эрхийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай албан бичгээр олгожээ.
2.2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дээрх тендер шалгаруулалтад оролцсон “*******” ХХК-иас Сангийн яаманд тендер шалгаруулалтын талаар гомдол гаргажээ.
3.Сангийн яамнаас “*******” ХХК-ийн гомдлыг хянаад Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газарт 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/2389 дугаартай албан бичгээр захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон. Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
4.Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 126 дугаартай албан бичгээр *******/20240102064 тоот тендерт оролцогчдод хандан Сангийн яаманд тендер шалгаруулалтад оролцсон оролцогчоос гомдол гаргасан гомдлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан хуулийн хугацаанд шийдвэр гаргаж, гэрээ байгуулах боломжгүй болсон тул мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үндэслэлээр шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах бол 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас өмнө бичгээр цахим шууданд хариу ирүүлэхийг мэдэгджээ[1].
5.Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “*******” ХХК-нд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ******* *******/20240102064 тоот тендер шалгаруулалтын шийдвэрт гаргасан гомдлыг Сангийн яам хянаж гэрээ байгуулсан эрх олгосон 41 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх шийдвэрийг ирүүлсэн бөгөөд үнэлгээг дахин хийхэд “*******” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан үндэслэлээр татгалзаж, “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар” дурджээ.
6.“Алтын сапа” ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаажээ.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасныг “*******” ХХК зөрчсөн гэж үзэж дахин үнэлгээгээр ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагч Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр үндэслэлтэй байна.
2.Учир нь тендерт оролцогч “*******” ХХК нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тендер шалгаруулалтын зааварчилгааны /цаашид ТШЗ/ 18.1-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг мэргэжлийн байгууллага шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана” гэж зааснаар оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагын дагуу захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж байгааг нотлон харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж ирүүлээгүй.
3.Мөн нэхэмжлэгч “*******” ХХК нь тендерийн техникийн тодорхойлолтод “талбайн чулуу түүгч”, “хор шүршигч” хэсэгт хуучин барааны зураг[2], “кон” хэсэгт цант борнойны зураг, “ногоон масс хадагч” хэсэгт төмс ухагчны зураг, “төмс хураагч шуудайлагчтай комбайн” хэсэгт энгийн төмс ухагчны зураг, “хүнсний ногоо үрлэгч” хэсэгт ногоон “тэжээл буудай үрлэгч”-ийн зураг тус тус байрлуулсан нь “*******” ХХК-ийн тендерийн тодорхойлолт нь тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангахгүй байгаа болох нь хэрэгт цугларсан баримтаар[3] тогтоогдож байна.
4.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтод байрлуулсан зураг нь захиалагчийн барааны нэр төрлөөс зөрүүтэй зураг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсныг үгүйсгэх боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дахин үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын “*******” ХХК-тай байгуулсан “*******” тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь тендерийн хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР