Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2024/01381

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******,*******,*******,******* хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь 1988 оны 7 дугаар сарын 21-нд Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийг удирдах газрын харьяа худалдааны төвд туслах ажилчнаар ажилд орсон билээ. Уг ажилд томилох 1988 оны 07 дугаар сарын 22-ны 74 тоот тушаал дээр Ц. Дагвасүмбэрэл гэсэн нэрийг Дагва, Сүмбэрэл гэж дундаа таслалтайгаар бичсэн тул ажилласан жил тооцох боломжгүй болоод байна. Иймд 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №74 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Ажилд авах тушаал дээр миний нэрийг таслалтай бичсэнийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс залруулах хийлгэх шаардлагагүй гэсэн тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд ...миний нэрийг таслалтай бичсэнийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс залруулах хийлгэх шаардлагагүй гэсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35 100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА