Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01473

 

 

2024 18 2/ШШ2024/073

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* аймаг ******* сум ******* баг, -р гудамж тоотод оршин суух, ******* овогт /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.******* би Б.той ханилан сууж 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд бидний хоорондын харилцаа таарч тохирохгүй, би гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан. Иймээс би ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн 2019.12.-ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Ингэхдээ би 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, Б.оос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, бидний дундын өмч болох ******* аймгийн ******* сумын ******* багийн тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд авах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад би 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, 2 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх, Б.ийн хүсэлтээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл би Б.оос хүүхдийн тэтгэлэгт нэг ч төгрөг аваагүй. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Б. нь үр хүүхдүүдээ эргэж тойрч, асарч халамжлах талаар огт санаа зовоогүй, тавиагүй бөгөөд охидтойгоо ямар ч хамааралгүй мэт байсан. Хааяа хүүхэд өвдөх болон ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарах үед би Б.той ярьж учир байдлаа хэлэхэд огт тоомсорлохгүйгээр, нэг ч удаа бидэнд тусалж дэмжиж байгаагүйд гомдолтой байдаг. Одоогийн байдлаар миний том охин 9 настай, ихэр охин , нар 6 настай бөгөөд энэ жил сургуульд орж сурагч болно. Би 2019 оноос хойш өнөөг хүртэл ганц биеэрээ үр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, өөрийн ойр дотны төрөл садангийн хүмүүсийн мөнгө санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр амьдарч ирсэн. Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны асар хурдацтай үнийн өсөлт зэрэг бидний амьдралд нөлөөлөх бодит хүчин зүйлсийн улмаас би ганцаараа 3 охиныхоо сурагчийн хэрэгцээ хэрэглээг дааж давахад хүндрэлтэй байна. Цаашид надад охидын эцэг Б.оос хүүхдийн тэтгэлэг зохих ёсоор тогтоолгож гаргуулах зайлшгүй шаардлага гарч байна. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.-ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцлуулахад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй, шүүх хуралдааныг ердийн журмаар явуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу , , нарт эцэг Б.оос тэтгэлэг тогтоож өгнө үү... гэжээ.

 

3.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд Э.*******гаас иргэн Б. надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хотын дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Э.******* болон Б. бид нар ******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэрээр Гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамжийг тогтоолгож, мөн дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлүүлсэн. Энэ шийдвэрээр миний бие өөрийн нэр дээр дангаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын ******* багийн дүгээр байрны тоот дахь 2 өрөө орон сууцыг Э.*******д төлбөргүйгээр шилжүүлэн өгч, өөрт ногдох хувийг авахгүй хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулахаар харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх ч мөн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шаардлагаас татгалзаж байгааг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Би хүүхдүүдээ өөрийн боломжоор харж ханддаг, мөнгө санхүү шилжүүлэн өгдөг. Өнгөрсөн зуны амралтаар нь хүүхдүүдээ өөр дээрээ авч хөдөө гарч амарч, өвөө эмээтэй нь уулзуулж зуныг өнгөрөөсөн. Бид гэрлэлтээ цуцлуулсан цагаас эхлэн тус тусын амьдралаа авч яваа ба Э.******* нь өдөр шөнийн аль ч цагт хамаагүй утсаар залгах зэргээр тодорхой хэмжээнд сэтгэл санааны дарамт учруулдаг зэргээр зүй бус үйлдэл гаргадаг. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4/, гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6/, гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/, гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8/, ******* аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер гийн сургуульд сурдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 9/, өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 10-12/, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 18/, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 19-23/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн -63/, гийн сургуульд суралцдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 64/, , , нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 65-66/,

Хариуцагчаас: оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41/, эвлэрлийн гэрээний хуулбар /хх-ийн 53-54/, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 55-59/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Би 2019 оноос хойш өнөөг хүртэл ганц биеэрээ үр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, өөрийн ойр дотны төрөл садангийн хүмүүсийн мөнгө санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр амьдарч ирсэн. Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны асар хурдацтай үнийн өсөлт зэрэг бидний амьдралд нөлөөлөх бодит хүчин зүйлсийн улмаас би ганцаараа 3 охиныхоо хэрэглээг дааж давахад хүндрэлтэй байна. Цаашид надад охидын эцэг Б.оос хүүхдийн тэтгэлэг зохих ёсоор тогтоолгож гаргуулах зайлшгүй шаардлага гарч байна. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу , , нарт эцэг Б.оос тэтгэлэг тогтоож өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэрээр миний бие өөрийн нэр дээр дангаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын ******* багийн дүгээр байрны тоот дахь 2 өрөө орон сууцыг Э.*******д төлбөргүйгээр шилжүүлэн өгч, өөрт ногдох хувийг авахгүй хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулахаар харилцан тохиролцсон...Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцдэг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Э.*******, Б. нар нь 20 онд танилцаж 2019 оны дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас оны дүгээр сарын -нд том охин ийн Энх-Үжин, оны дүгээр сарын -ний өдөр охин ийн Ану-Үжин, ийн Гоо-Үжин нар төрсөн ба гэрлэгчид зан харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ 2019 оны 12 дугаар сарын -нд цуцлуулсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах нь эцэг эхийн хоёулангийнх нь үүрэг байхаар хуульчилсан байна.

 

7. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2/ШШ2019/00018 дугаартай шийдвэрээр зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд байлгаж, Э.*******гийн өмчлөлд ******* аймгийн ******* сумын ******* багийн 1- дүгээр байрны тоот 2 өрөө орон сууцыг шилжүүлж, нэхэмжлэгч нь Б.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж тохиролцож зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн байна.

 

8. Нэхэмжлэгч нь ...Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл би Б.оос хүүхдийн тэтгэлэгт нэг ч төгрөг аваагүй. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Б. нь үр хүүхдүүдээ эргэж тойрч, асарч халамжлах талаар огт санаа зовоогүй, тавиагүй бөгөөд охидтойгоо ямар ч хамааралгүй мэт байсан. Хааяа хүүхэд өвдөх болон ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарах үед би Б.той ярьж учир байдлаа хэлэхэд огт тоомсорлохгүйгээр, нэг ч удаа бидэнд тусалж дэмжиж байгаагүйд гомдолтой байдаг. Би 2019 оноос хойш өнөөг хүртэл ганц биеэрээ үр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, өөрийн ойр дотны төрөл садангийн хүмүүсийн мөнгө санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр амьдарч ирсэн. Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны асар хурдацтай үнийн өсөлт зэрэг бидний амьдралд нөлөөлөх бодит хүчин зүйлсийн улмаас би ганцаараа 3 охиныхоо хэрэглээг дааж давахад хүндрэлтэй байна. Цаашид надад охидын эцэг Б.оос хүүхдийн тэтгэлэг зохих ёсоор тогтоолгож гаргуулах зайлшгүй шаардлага гарч байна.... гэх үндэслэлээр хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд дахин гаргасан байна.

 

9. Гэвч урьд нь шүүхийн шийдвэрээр талууд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохиролцож шүүхээр шийдвэрлүүлж байсан боловч энэ нь дахин хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхийг хаахгүй бөгөөд энэ үндэслэлээр хариуцагч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн охин ийн Энх-Үжин, оны дүгээр сарын -ний өдөр төрсөн охин ийн Ану-Үжин, ийн Гоо-Үжин нарыг эцэг Б.оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

. Нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, /3 хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид/ 103,473 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 1, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан оны дүгээр сарын -ны өдөр төрсөн охин ******* Жаргал овогт ийн Энхүжин /РД:/, оны дүгээр сарын -ний өдөр төрсөн охин ******* Жаргал овогт ийн Ану-Үжин /РД:ФЯ1824/, ******* Жаргал овогт ийн Гоо-Үжин /РД:ФА1824/ нарыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, - нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ******* овогт /РД:/-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, /3 хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид/ 103,473 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ