Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01471

 

 

2024 11 18 142/ШШ2024/01471

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* хороо ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* барилгын ******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, сум, баг, тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,72*******,705.8******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч. нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №10501302230*******7349 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 170,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №10501302230*******1437 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 3,*******1 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №10501302230*******4*******42 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 280,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 3,02 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №10501302230*******5384 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 250,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч нь манай компаниас 4 удаагийн зээл авсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Ч.гоос 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №1050130223030*******7349 тоот онлайн зээлцйн гэрээний дагуу үндсэн зээл 170,000 төгрөг, зээлийн хүүнд 181,5*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 52,240.55 төгрөг, нийт 403,800.55 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр №10501302230*******1437 тоот онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүүнд 390,520.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 117,440.80 төгрөг. нийт 807,9*******1.03 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №10501302230*******4*******42 тоот онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 280.000 төгрөг, зээлийн хүүнд 302,442.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 87,284.************** төгрөг, нийт **************9,727.59 төгрөг 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр №10501302230*******5384 тоот онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 250,000 төгрөг, зээлийн хүүнд 2*******8,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 77,21*******.*******9 төгрөг, нийт 595,21*******.*******9 төгрөг. түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны хөлс 250,000 төгрөг, нийт 2,72*******,705.8******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2021 онд БИД банк бус санхүүгийн газраас 1,000,000 төгрөгний зээл авч байсан. Одоо энэ зээл 2024 онд 2,72*******,507.8******* төгрөг болсон. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг төлсөн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,52*******,507.8******* төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.гоос 2,72*******,507.8******* төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Ч. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг төлж, үлдсэн 1,52*******,507.8******* төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгийн 29,500 төгрөгийг төрийн сангаас, 29,500 төгрөгийг хариуцагч Ч.гоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,72*******,507.8******* төгрөгөөс хариуцагч Ч. нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,200,000 төгрөг төлж, үлдсэн 1,52*******,507.8******* төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгийн 29,500 төгрөгийг төрийн сангаас, 29,500 төгрөгийг хариуцагч Ч.гоос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ