Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00744

 

 

 

 

 

202******* оны 12 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ202*******/007**************

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр 5 давхар, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны 1******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,969,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,969,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.А. нь ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 710826*******7, 71079127 тоот гэрээнүүдийг байгуулан нийт 2,*******10,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь 202******* оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу нийт 1,182,763 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд А. үндсэн зээл 1,*******95,695 төгрөг, үндсэн хүү *******18,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******7,132 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 1,969,799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч А. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,969,799 төгрөгийг 202******* оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 202******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр 969,799 төгрөг,

- 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.-, хариуцагч А. гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,969,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А. нь 1,969,799 төгрөгийг 202******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр 969,799 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,*******67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,233 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А. улсын тэмдэгтийн хураамж 23,233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ