| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01810/И |
| Дугаар | 142/ШШ2024/01466 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2024/01466
20 11 18 142/ШШ20/01466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг ******* сум баг тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар , утас: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,325,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.аас 2,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Д.******* нь ******* аймаг, ******* сум ******* баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны хойд талд байрлах , , тоот 3 гаражийг Б.аас 2015 оны 08 дугаар сард худалдан авч худалдан авсан үнийг бүрэн төлсөн. Тухайн гаражуудыг худалдан авсны дараа 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл өвөл битүү цантаад, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болохыг сүүлд мэдсэн. Тэгээд тухайн гаражид үүсч байгаа доголдлын талаар худалдагч Б.т 2016 оны 04 дүгээр сард хэлэхэд Би энэ талаар мэдэж байна, янзалж өгнө гэж хэлсэн. Түүнийг гаражуудыг засч өгөхийг хүлээсэн боловч засвар хийж өгөхгүй байсаар 2017 он болсон ба түүнээс гаражийг засч өгөх талаар дахин хэлэхэд Та өөрөө засвараа хийчих, би засвар хийсэн зардал, ажлын хөлсийг нь танд гараад өгье гэж хэлсэн. Ингээд би тухайн 3 гаражийн дээврийг засварлуулахад ажлын хөлс, материалын үнэ 2,000,000 төгрөг өөрөөсөө гаргаж зассан. Тухайн 2,000,000 төгрөгийг төлөх талаар Б.тай хэлэлцэн тохиролцож удаа дараа гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахаас өмнө Б. нь надад 450,000 төгрөг төлсөн байсан ба 2021 онд үлдэгдэл 1,550,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Гэтэл тэрээр гэрээгээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт төлбөрийг төлөхгүй явсаар 20 оны 11 дүгээр сар хүрсэн. Бид тухайн үед буюу 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн мөнгийг төлөх хугацааг хойшлуулж 20 оны 02 дугаар сарын 01-нд төлөхөөр мөн тохиролцсон. Гэтэл тэрээр 20 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болтол ямар ч төлбөр төлөөгүй. Мөн үүнээс хойш өдийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Бидний хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ-ний 2-т Хэрэв дурьдсан хугацаанд төлж барагдуулаагүй бол алдангийг 0.3 хувиар тооцно гэж тохиролцсон юм. Миний бие Б.аас материалын үлдэгдэл мөнгө 1,550,000 төгрөг 20 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 20 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг 590 хоног тутам 0.3 буюу 4,650 төгрөгөөр тооцвол 2,743,500 төгрөг болж байна. Хуульд зааснаар алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхийг хориглосон тул 1,550,000 төгрөгний тал хувь болох 775,000 төгрөгөөр тооцож нийт 2,325,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ талаар эвлэрүүлэн зуучлалд 20 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан боловч Б. нь 600,000 төгрөг өгнө гээд төлбөрийг зөвшөөрөхгүй маргаж шүүхээр яв гэж хэлсэн. Иймд Б.аас нийт 2 325 000 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.
3. Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа ба сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад үндэслэлгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Тухайн үед 3 гаражийг худалдаж авахад энэхүү доголдол нь илрээгүй. Харин дараа нь буюу 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл тус худалдаж авсан гаражууд маань тааз, хана, хаалганы дотор талууд битүү цантаж, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болж эхэлсэн. Энэ талаар 2016 оны 03 дугаар сард Б.т хэлэхэд би мэдэж байна, дулаан орохоор янзалж өгнө гэсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сард Б.тай уулзаж засвар хийж өгөх талаар ярихад ажлын зав чөлөө болохгүй байна, завтай болохдоо янзалж өгнө гэсэн. Би түүний хэлсэнд итгээд 2017 оны 05 сар хүртэл хүлээсэн. Б. нь мөн янзалж өгөөгүй тул дахин холбоо барьж, уулзаад тааз, хана, хаалганы дотор талууд битүү цантаж, дээврээс нь ус гоожоод байгаа тул би худалдаж авсан гаражуудаа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, хүндрэлтэй байна, гаражуудын дээврийн налууг хойш нь гаргаснаар дээвэр дээр нь их хэмжээний ус хуримтлагдаад, 2 хажуу талын хана, ар талын хажуу руу ус нэвчээд байгаа юм байна, дээврийн налууг урагш болгож өгөөч гэхэд Б. нь надад одоо хүн хүч алга, та хүн хүчээ олоод гаражийнхаа дээврийг янзал, би мөнгийг нь гаргая, хоёулаа хэлцэл байгуулья гэж хэлсэн. Түүний хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр , , -р гаражуудын дээврийн ажпыг санхүүжүүлэх тухай хэлцэл байгуулсан болно. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ худал бичсэн байна. Гаражуудын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 2 сая төгрөг болсон ба миний бие өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж дууссан. Ингээд Б.тай уулзаж засварын зардал 2 сая төгрөг болсон гэхэд надад 450,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 1,550,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд төлж барагдуулья хэлцлийн хугацааг сунгаж өгөөч гэсний дагуу сунгасан. Гэтэл Б. нь дээрх хэлсэн хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй тул 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр , , -р гаражуудын дээврийн налууг өөрчлөх засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаанд мөн л үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр хэд хэдэн удаа сунгаж 20 оны 02 дугаар сарын 01-ийг хүртэл болгосон ч одоог хүртэл Б. засварын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжпэл гаргасан. Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хэлцэлж тохирсноосоо шал өөр зүйлийг бичсэн байна. Нэхэмжилж буй 450,000 төгрөгийг гаражийн дээврийг засварласан /доголдлыг арилгах зардал/ зардалд тооцож надад өгсөн болно. Миний бие 2018 онд өөрийн зардлаар гаражуудын дотор талд засвар хийж хана таазыг будсан. Гэтэл 2019 онд хуучин хуримтлагдсан байсан ус хананаас нэвчиж, будсан ханыг цагаан өнгийн толбо үүссэн нь хана хатаж дууссаныг илтгэж байна. Мөн хана цантсанаас үүдэж чийг ихээр хуримтлагдаж, ус нэвчсэн байсныг нотлох зургийг хавсаргав. Иймд Б.ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.
4. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Д.******* нь 2015 оны 7-р сард буюу ид борооны улиралд ирж үзээд 8-р сард миний гурван гаражийг 36 саяаас үнэ буулган 33 саяд худалдаж авсан. Уг гаражууд нь буулгасан барилгаас авсан 64 см-ийн зузаантай суурийн блокоор ханыг нь өрсөн, хучилтын нүхтэй хавтангаар дээвэрлэж хар цаас наасан, 2.5 мм зузаан орос листэн хаалгатай чанарын хувьд маш сайн барилга. Машин тавихаас илүүтэй ихэвчлэн бараа хадгалдаг агуулахын зориулалтаар ашиглаж байгаад худалдах зар өгөхөөсөө өмнөхөн л сулласан. ******* гуай хоосон байхад нь үзэж харж байгаад сэтгэлд нь нийцээд худалдаж авсан. ******* гуай нэхэмжлэлдээ 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл өвөл битүү цантаад, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болохыг сүүлд мэдсэн. Тэгээд тухайн гаражид үүсч байгаа доголдлын талаар худалдагч т 2016 оны 04 дүгээр сард хэлэхэд Би энэ талаар мэдэж байна, янзалж өгнө гэж хэлсэн хэмээн худал нэхэмжилсэн болох нь дараах гурван зүйлээр нотлогдоно. Халаалтгүй гараж учраас өвөл яаж ч хүйтэрч, эсвэл дулаарч байсан ч битүү цан цохих, дээврээс нь ус гоожих нөхцөл байдал гардаггүй. Хэрэв тийм байсан бол уг гаражуудын замын урд талд ойрхон байх миний ажил дээр ******* гуай орж ирээд 04 дүгээр сар гарч дулааран хүндрэл арилахыг хүлээлгүйгээр намайг дагуулж гараад үзүүлж, засч өгөхийг шаардах байсан. Тэгээд ч ******* гуай 4-р сард биш 9-р сард миний ажил дээр ирж уулзсан. ******* гуай ашиглалтын шаардлага хангахгүй байна, гаражаа буцааж аваад миний мөнгийг өг гэж нэг ч удаа бичгээр болон амаар надад хандаж байгаагүй болно. Гэтэл жилийн дараа буюу 2016 оны намар миний ажил дээр орж ирээд дээврээс нь ус дусаад байна гэхэд нь би дусаал бол огт гоождоггүй шүү, харин гаражын ар талд дээвэртэй нь тэгшхэн шороо байдаг учраас бороо ихтэй зун хойд хананаасаа бага зэрэг чийг дааж, чийг үнэртдэг, их халуунд бол тааз нь үл ялиг хөлөрдөг гэж хэлсэн. Харин ******* гуай гаражаа чи буруу барьсан байна, дээвэр нь тэгшхэн учраас дээр нь ус тогтдог, тогтсон ус нь хойд шороо руугаа урсдаг юм байна, чи засаад урагшаа хаялгатай болгож өг гэхэд нь би бүх гаражууд тийм байгаа, стандартаараа баригдсан учраас ус тогтох нь хамаагүй, хар цаас нь л муудаагүй бол дотогшоо ус нэвтрэхгүй, тэгээд ч та худалдаж авахдаа юм хэлээгүй байж, одоо дээврийг нь өөрчлүүлнэ гэж яаж болох вэ дээ. Нэгэнт таны хөрөнгө болсон учраас гаражийнхаа дээврийн хийцлэлийг өөрчлөж урагшаа хаялагатай болгох эсэх нь таны л хэрэг, түлхүүрээ хүлээлгэж өгөөд таны нэр дээр шилжсэн, та хүлээж аваад нэг жил ашигласан тул таны энэ гаражуудтай холбогдох миний эрх үүрэг дууссан гэж намайг хэлэхэд ******* гуай хүлээж аваагүй, бид хоёр маргалдсан. Эцэст нь би ахмад настай хүнийг сэтгэл дундуур үлдээгээд яах вэ гэж бодоод та өөрийнхөө бодсоноороо дээврээ өөрчилнө биз, би таныг туслаж дэмжээд хэдэн төгрөг өгнө гэж буулт хийсэн. Гэтэл ******* гуай 2017 оны хавар надаас 2 сая төгрөг нэхээд гэрээ нэртэй зүйл барьж орж ирсэн. Мэдээж би хүлээн зөвшөөрөхгүй маргалдсан. Хэрэв налуу төмөр дээвэртэй гараж авах байсан юм бол та яах гэж хавтгай бетонон дээвэртэй, хар цаасласан стандарт гараж худалдаж авсан юм бэ, та яагаад өөрийнхөө эд хөрөнгийг өөрөө мэдэж өөрчилж засварлачихаад надаас хүү тооцон шүүхээр сүрдүүлээд гарын үсэг зурахыг шахаад байгаа юм бэ, солярка, ундаа ус, тамхи гээд хаа хамаагүй юмны мөнгө яагаад надаас нэхээд байна вэ гэдэг асуудлыг би тавьсан. Гарын үсэг зуралгүйгээр, дэмжиж туслана гэж хэлсэн амандаа хүрч танд хэдэн төгрөг өгөөд шийдчихье гэхэд миний гаргасан зардал л ийм байна, чи өгөх ёстой гээд ******* гуай гөжчихсөн. Яаж ч тайлбарласан ******* гуай ойлгохыг хүсээгүй бөгөөд ундаа ус, тамхи солярканы мөнгийг хасаад дахин бичиж ирнэ гэхэд нь би, та ингээд байвал та бид хоёр шүүхээр л шийдүүлэх болох нь дээ, энэ хэвээрээ байж байг гээд салахын түүс болж гарын үсгээ зурсан. миний бие ******* гуайд биет болон биет бусаар хохирол учруулж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн учраас ******* гуайг хүндэлж, тус дэм болох зорилгоор өгсөн 450 мянган төгрөгөн дээр сөрөг нэхэмжпэл гаргах хүсэлтэй байна.... гэжээ.
5. Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...******* гуай өөрийн эзэмшлийн 3 гаражийн дээврийн хийцийг өөрчлөн төмөрлөсөн нь өмчлөгчийн эрх бөгөөд надаас 2 сая төгрөг гаргуулах гэснийг би хүлээн зөвшөөрөөгүй, өөрийнх нь зохиосон гэрээ нэртэй цаасан дээр нь гарын үсэг зурахаас өөр арга надад байгаагүй. Гэвч өөрөөсөө ахмад настай хүнийг хүндэтгэх, наймаа хийж өгч авалцсан юм чинь сэтгэл дундуур үлдээгээд яах вэ, яваандаа ойлгоно биз гэж бодоод 450 мянган төгрөг өгснийг минь ******* гуай нэхэмжлэлдээ дурдаж нотолсон байна. ******* гуай худалдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд 450 мянган төгрөг өгсөн, улмаар үлдэгдэл мөнгийг нь хүүтэй нь гаргуулж өгөхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь надад өөрийн дураар, хууль бүс үүрэг хүлээлгэх санаархал гэж би үзэж байна. ******* гуай битүү цантсан, дээврээс нь ус гоожсон гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч намайг дагуулж очин нэг ч удаа харуулж байгаагүй, нөхцөл байдлаа танилцуулах санаачлага огт гаргаж байгаагүй, мөн шүүхэд ус гоожсон, цантсан болохыг нотолсон нотолгоо, бодит байдлыг харуулсан гэрэл зураг ирүүлээгүй байна. миний бие нь ******* гуайтай тохиролцох оролдлого хийсэн. ******* гуайг өөрийн зүгээс 450 мянган төгрөгөөр тусалж дэмжсэн гэж бодож байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээнд хүрсэн тул сайн дураараа өгсөн 450 мянган төгрөгөө буцаан авахаар нэхэмжилж байна... гэжээ.
6. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8/, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Гараж худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 9-11/, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн , , -р гаражуудын дээврийн налууг өөрчлөх засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээ /хх-ийн 12/, , , -р гаражуудын дээврийн ажлыг санхүүжүүлэх тухай хэлцэл /хх-ийн 13/, тавилга, 16-р цэцэрлэгийн хоорондох замын уулзварын хойд талд байрлалтай , , -р гаражуудын дээврийн ажилд зарцуулсан материал, ажиллах хүчний тооцоо /хх-ийн 14/, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ЭТ20/00736 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /хх-ийн 15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 16/, фото зураг /хх-ийн 34/
Хариуцагчаас: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 26/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.аас худалдаж авсан , , -р гаражийн дээврийн налууг өөрчлөх засварын ажилд зарцуулсан материалын үлдэгдэл зардлыг төлж барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 2,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний бие ******* аймаг, ******* сум ******* баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны хойд талд байрлах , , тоот 3 гаражийг Б.аас 2015 оны 08 дугаар сард худалдан авч худалдан авч үнийг бүрэн төлсөн. Тухайн гаражуудыг худалдан авсны дараа 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл өвөл битүү цантаад, дээврээс нь ус гоожиж зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй болохыг сүүлд мэдсэн. Тэгээд тухайн гаражид үүсч байгаа доголдлын талаар худалдагч Б.т 2016 оны 04 дүгээр сард хэлэхэд Би энэ талаар мэдэж байна, янзалж өгнө гэж хэлсэн. Түүнийг гаражуудыг засч өгөхийг хүлээсэн боловч засвар хийж өгөхгүй байсаар 2017 он болсон ба түүнээс гаражийг засч өгөх талаар дахин хэлэхэд Та өөрөө засвараа хийчих, би засвар хийсэн зардал, ажлын хөлсийг нь танд гараад өгье гэж хэлсэн. Ингээд би тухайн 3 гаражийн дээврийг засварлуулахад ажлын хөлс, материалын үнэ 2,000,000 төгрөг өөрөөсөө гаргаж зассан. надад 450,000 төгрөг төлсөн, үлдэх 1,550,000 төгрөгийг төлж барагдуулах талаар гэрээ байгуулж, хугацаандаа төлөхгүй бол бид алданги тооцохоор гэрээгээр тохиролцсон. Иймд 1,550,000 төгрөгний тал хувь болох 775,000 төгрөгөөр тооцож нийт 2,325,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна... гэсэн.
4. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...миний бие ******* гуайд биет болон биет бусаар хохирол учруулж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... миний бие нь ******* гуайтай тохиролцох оролдлого хийсэн. ******* гуайг өөрийн зүгээс 450 мянган төгрөгөөр тусалж дэмжсэн гэж бодож байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээнд хүрсэн тул сайн дураараа өгсөн 450 мянган төгрөгөө буцаан авахаар нэхэмжилж байна... гэж мэтгэлцсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.аас ******* аймаг, ******* сум ******* баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны хойд талд байрлах , , тоот дугаартай 3 гаражийг 2015 оны 08 дугаар сард худалдан авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
7. Д.*******ийн худалдан авсан уг эд хөрөнгө биет байдлын доголдолтой буюу дээвэртээ ус, чийг тогтдог байсан тул хариуцагч Б.т мэдэгдэхэд доголдлыг засварлах ажлын хөлсийг нэхэмжлэгч Д.*******өд төлөхөөр тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлж хохирлыг барагдуулах тухай гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.
8. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна., мөн хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
9. Хариуцагч Б. төлбөрийн үлдэгдэл 2,325,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******өд 2021 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон боловч ...биет болон биет бусаар хохирол учруулж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй гэх үндэслэлээр төлөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргаж Д.*******өөс 450,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч худалдсан үл хөдлөх эд хөрөнгө болох 3 гаражийн дээврийг засварлах ажлын хөлсөнд өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн тул уг мөнгийг буцаан шаардах эрхгүй юм.
10. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.аас 2,325,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******өд олгож, нэхэмжлэгчээс 450,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 2,325,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,150 төгрөг, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 52,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ