Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00745

 

 

 

 

 

2024 оны ******* сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00745

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,977,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,977,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.С.******* нь 2023 оны 6 дугаар сарын *******-ны өдөр ******* банктай ЗГ2015178******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГR0010053******* тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 20151815******* тоот зээлийн данс үүсгэн 5,530,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. С.******* нь ЗГ2015178*******, ЗГR0010053******* тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд төлөх талаар мэдэгдсэн боловч төлөөгүй 55-87 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,977,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч С.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,977,920 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 977,920 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч С.******* гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,977,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь 5,977,920 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 977,920 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,298 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 55,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ