| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01549/И |
| Дугаар | 142/ШШ2024/01457 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2024/01457
2024 11 14 142/ШШ2024/01457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн
эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 0 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь 201 онд Ж.Ариунболдтой танилцан, хамтран амьдарч оны дүгээр сарын -ны өдөр хүү төрсөн. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бид 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч хариуцлага үүрээгүй холбоо тасарсан. Харин хүүхэдтэйгээ холбогдсон тэтгэмж тогтоолгохоос зугтаасан. Иймд би албан ёсоор тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, ******* аймгийн ******* сум Зэст багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-4/, А.ийн төрсний бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-5/-ыг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ариунболд нь дүүргийн дугаар хорооны тоотод бүртгэлтэй боловч, тус хаягтаа оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2024 оны дугаар сарын 04-ний өдрийн 1715 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Ариунболд /РД:ЖЯ861715/, дүүргийн дугаар хорооны тоотод амьдарч байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 1, 118, 133 дугаар зүйлийн 133.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ариунболд /РД:ЖЯ861715/-ыг сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ариунболд /РД:ЖЯ861715/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч С.******* /86638877/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ