Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00754

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00754

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэм хор учруулсны хохирол 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. овогтой би 2024 оны 4 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчим мотоцикилтой Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант, ******* гудамжны хоорондын зам дагуу явж байтал Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж иргэн Л.Хашбаяр нь 01-4******* УБД улсын дугаартай prius-20 маркийн автомашинаар намайг мөргөж осол гаргасан бөгөөд үүнээс болж миний дунд чөмөг хугарч улмаар хөдөлмөрийн чадваргүй болсон. Дээрх харамсалтай үйл явдал болохоос өмнө миний бие Багануур дүүргийн 4 хороонд байрладаг авто засварын газарт засварчнаар ажиллаж сард 3,000,000 төгрөгийн цалин авдаг байсан боловч ослоос хойш ажил хийх ямар ч боломжгүй болсноор олох ёстой орлого маань тасарсан билээ. Золгүй явдлаас хойш 2024 оны 8 дугаар сар хүртэл хэвтэрт байсан ба энэ хугацаанд зохих хагалгаанд орсон бөгөөд бүх мөнгө төгрөг зардлыг Багануур дүүргийн ЗДТГ-т үйлчлэгч ажилтай ээж маань өр зээл хийн барин бүх зардал болоод өдөр тутмын хэрэгцээг зохицуулж байна. Миний бие удаан зогсох ямар ч боломжгүй, тодорхойгүй хугацаагаар гам барих шаардлагтай болсон. Иргэн Л. дээрх ослыг Багануур дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж улмаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон бөгөөд буруутай этгээдээс давж заалдах гомдол гаргаагүй болно. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор цалин хөлстэй холбоотой гэм хорын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэдгийг дурдсан байдаг. Иймд болсон үйл явдалд дүгнэлт хийж 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд авах ёстой байсан цалин хөлс нийт 21,000,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Л. гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. би 1*******,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Хашбаяр нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Л.Хашбаяр гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох гэм хор учруулсны хохирол 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь 1*******,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Хашбаяр нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц. нь улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л. улсын тэмдэгтийн хураамжид төлөх 94,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ