Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Насанд хүрээгүй хохирогч: М.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: М.Б,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бхолбогдох 1728001130114 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       М.Б согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Мишээл караоке баарны гадаа М.Б зүүн шанаа руу цохиж бие эрх чөлөөнд халдан бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Мишээл караоке баарны гадаа хохирогч М.Бг “муухай харлаа” гэдгээр шалтаглан зүүн шанаа руу цохиж бие эрх чөлөөнд халдан түүний эрүүний зүүн хэсгийн далд хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Насанд хүрээгүй хохирогч М.н... “Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын худалдааны төвийн хойд талын Мишээл кароакены VIP өрөөнд найз Үүрээ, Үүрээгийн найз охин, багийн найз Ажнайгийн хамт 1 цаг, 2 ширхэг пиво аваад уугаад дуулаад сууж байхад гаднаас 2 эрэгтэй хүн хаалгаар шагайгаад гараад ир гэж бид хоёрыг дуудсан. Тэгээд Ажнай бид 2 Мишээл караокены гадна талын үүдэн дээр гараад очиход муухай хараад жоохон том том хараад байна уу асуудал байхгүй биздээ гээд намхан шар залуу нь миний баруун шанаа руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд би зөрүүлээд заамдаж байгаад хавирч унагаагаад мөр үү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь хамт явсан туранхай бор залуу нь миний цээж рүү өшиглөсөн. Тухайн үед ойр орчимд байсан хүмүүс ирээд больцгоо гэж хэлээд салгасан. ...Хамт явсан 2 охин бид нарыг боль гээд салгахад нөгөө шар залуу намайг уулзая гээд намайг нөгөө хэдээс тусдаа авч яваад зайнд гарж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд нөгөө шар залуу найзтайгаа хамт караоке руу орсон. Би буцаж Мишээл караокены 00-ын өрөөнд орж гар нүүрээ угаачихаад зам дээрээс такси бариад бид нар харьцгаасан. Маргааш өглөө нь миний нүүр том хавдчихсан байсан. Би гэрээсээ гаралгүй 4 хоног гэртээ хэвтсэн. Тэгээд эмнэлэгт очиж зураг авхуулахад миний эрүү хугарсан байсан. Намайг эмч яаралтай хот явж хагалгаанд ор гэсэн. Би гэрийнхэндээ хэлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очиж эрүү хадуулах хагалгаанд ороод 6 хоног хэвтэж байгаад Өмнөговь аймагт ирсэн. Миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

          Насанд хүрээгүй хохирогч М.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Ажлаа тараад найзтайгаа караоке орж дуулъя гээд задгайд нь ороод дуулж байсан чинь гаднаас 2 ах орж ирээд гараад ир гэсэн. Гараад очиход яасан муухай харцтай юм гээд цохьсон. Сааданд ороод дээрээс дэвсээд байсан” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Сайнбаярын ... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай төрсөн хүүгийн минь хүү буюу ач хүү Мөнхдорж овогтой Баянжаргал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд бусдад зодуулан зүүн эрүүний хугарал гэмтэл учирсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн. Гэтэл эрүү хугарсан байна яаралтай Улаанбаатар хот яв гэж хэлсний дагуу өөрийн хүү Сайнхүүг гуйж Улаанбаатар хотод хүргүүлсэн. Тэгж явахад ирэх очихийн 500000 төгрөгний зардал гарсан. Очиод Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэвтсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Хэвтэж эмчлүүлэхэд даатгалтай учраас 50000 төгрөгний зардал гарсан. Мөн гаднаас эм тариа гэж 50000 төгрөгний зардал гаргасан. Тэгээд хотод хэвтэж байхад нь эргэж тойрох такси унааны зардал гэж 100000 төгрөгний зардал гарсан. Тэгээд буцаад Улаанбаатар хотоос наашаа 25000 төгрөгний зардал төлж замын унаад сууж ирсэн. Энд ирчихээд 4-5 удаа Цагдаагийн газарт дуудагдаж ирж мэдүүлэг өгсөн. Тэгж явхад нийт 60000 төгрөгний зардал гарсан. Ингээд нийт 785 мянган төгрөгний зардал гарсан. Үүн дээр нэмээд 1 сая 215 төгрөг нэхэмжилж байна. Учирсан хохирол болон цаашид яах ч юм билээ гэдэг утгаар нэхэмжилж байгаа. Нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Манай хүүгийн хүүхэд байгаа юм. 7 дугаар сургуульд бэлтгэлд явдаг. Дүү нь 10 дугаар анги. Өмнө жил гэр барьж өгөөд аймаг дээр байлгаж байгаа юм. Би аавтай нь хөдөө байдаг. Бүх зүйлийг нь хангаж өгдөг. Нэхэмжилж байгаа зүйл 2.000.000 төгрөг байсан. Сая 500.000 төгрөг өгсөн. Ирсэн дараагаа хоол унд идэж чадахгүй байсан. Нэлээн зовсон. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч Ю.Үүрцайхын ... “...тэгээд би өрөөнийхөө цагийг хийлгэх гээд гарч ирэхэд караокены нийтийн караокед нь миний таньдаг Ажнай, Баянаа гэх 2 хүн сууж байгаад сайн уу гээд мэндэлсэн. Тэгээд би ажлынхантайгаа эргэж орж дуулж байгаад эргээд би Баянаа, Ажнай хоёртой хамтдаа гадагшаа гарсан. Эргээд ерөөндөө ороход Баянаа, Ажнай 2 миний араас орж ирээд байж байтал гаднаас Бат-Эрдэнэ гэх танидаг залуу нэг найзтайгаа орж ирээд наад 2 бацаанаа гаргаад ирдээ гээд Ажнай, Баянаа хоёрыг дагуулаад гарсан. Тэгээд би араас нь гарахад гадаа үүдэн дээр Бат-Эрдэнэ Баянаа руу чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэхэд Баянаа тухайн үед архи уусан бололтой халамцуу байсан болоод намайг Бат-Эрдэнэтэй юу болсон юм бэ яасан юм бэ гээд ярьж байхад Баянаа ирээд Бат-Эрдэнийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход хальтраад газарт унасан. Бат-Эрдэнэ газарт унахад Баянаа дахиад нүүр лүү нь дээрээс нь заамдаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд би Баянааг салгаад саад руу авч явахад Бат-Эрдэнэ араас хүрж ирээд чи муу бацаан намайг цохьдог хэн бэ гээд 2-уулаа учраа олчихъё гэхээр нь би тэр 2-ыг үлдээгээд эргээд караокены үүдэн дээр ирээд хараад байж байсан чинь Бат-Эрдэнэ Баянааг нүүр лүү нь цохиход газарт унасан тэр үед нь нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд дахиад татаж босгож ирээд нүүр лүү нь гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Ажнайгийн... “...Бид 2 караокены задгай талбайд дуулаад сууж байхад Үүрээ гэх танидаг эмэгтэй ажлынхантайгаа гаднаас дуулахаар орж ирээд бид 2-той мэндэлчихээд караокены VIР өрөө рүү орсон. Бид нар дуулаад байж байтал өрөөний хаалгаар Бат-Эрдэнэ гэх залуу шагайгаад Баянааг гараад ир гэж дуудахаар нь бид хэд гарж ирсэн. Гадаа гарч ирээд Бат-Эрдэнэ Баянааг муухай хараад байна уу гээд хоорондоо зууралдсан. Тэгээд хойшоогоо саад руу оръё гээд саадан дотор хоорондоо цохилцож аваад байсан. Баянааг Бат-Эрдэнэ цохиж авахаар нь Баянаа хавирч унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Энэ үед Баянааг Бат-Эрдэнэнийн найз гэх эрэгтэй цохиод байх шиг байсан. Тэгээд бид нар очиж салгахад Бат-Эрдэнэ Баянааг 2-уулаа уулзая гээд 2-уулаа хойшоогоо яваад зайнд гарж байгаад уулзсан. Энэ үед Бат-Эрдэнэ Баянааг 2 удаа шанаа руу нь гараараа цохиж байгаа харагдсан. Бид нар дахиад очиж салгаад Бат-Эрдэнийг караоке руу оруулсан. Караокед ороход Баянаагийн хамраас цус гараад уруул нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Э.Хүрэлбаясгалангийн ... “Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Мишээл караокены нийтийн зааланд 22 цагийн үед Бат-Эрдэнэ гэх найзтайгаа дуу дуулсан. Бид 2 дуу дуулж байх хугацаандаа нэг нэг шил пиво авч уусан. Бид 2-ыг дуулж байх хооронд уг караокены VIP өрөөнд дуу дуулж байсан залуучуудын нэг нь нэлээн согтуу байдалтай бид 2-ын хажуугаар гарч ороод байсан. Хэд хэдэн удаа хажуугаар гарахдаа муухай хараад байхаар нь манай найз Бат-Эрдэнэ чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэсэн. Нөгөө өндөр залуу Бат-Эрдэнийг юугаа хараад байгаа юм гэж байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаад караокеноос гараад явсан. Би араас нь дагаж гадагшаа гарахад уг том биетэй залуутай хамт явж байсан 2 эмэгтэй гадагшаа гарч ирсэн. Тэгээд нөгөө залуу над руу хэл амаар дайрч давшлаад намайг заамдахаар нь хамт явсан найзууд нь салгасан. Хэл ам болоод зогсож байтал нөгөө залуу хойшоо саад руу оръё гээд Бат-Эрдэнийг дагуулаад явсан. Араас нь бид нар очиход над руу гараа атгаад өөдөөс дайраад байхаар нь Бат-Эрдэнэ хажуу талаас нь цааш нь түлхсэн. Саадны урд хэсэгт байж байгаад Бат-Эрдэнэ нөгөө залуутай хамт саадны хойд хэсэг рүү хамт очоод тэнд муудалцаад байсан. Энэ үед Бат-Эрэдэнэ нөгөө залууг шанаа руу нь 2 удаа гараараа цохиход нөгөө залуу Бат-Эрдэнээс зуураад газарт унасан. Тэгээд толгойгоо дараад газарт хэвтсэн. Тэгээд Бат-Эрднэ бос бос чи зүгээр байсан бол би чамайг яах ч үгүй гэж хэлж байсан. Нөгөө залуугийн хамарнаас нь цус гарсан байсан. Бат-эрдэнэ бид 2 караокед дахиж 1, 2 дуу дуулаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Б.Бэрхгалтын ... “2017 оны 2 дугаар ээлжийн буюу 10 дугаар сарын цэрэг татлагын үед таньдаг болсон. Цэрэг татлагын комиссийн нэгдсэн үзлэг дууссан хойно энэ М.Бат-Эрдэнэ нь ирчихээд ахаа би цэрэгт явах гэсэн юм үзлэгт оруулаад өгөөч гээд гуйгаад байсан. ...тэгээд тэр Бат-Эрдэнийг тоглоом шоглоомоор чи хэрэг хийчихээд явна гээд байгаа юм биш биздээ гэж хүртэл асууж байсан. Гэтэл үгүй гэж хэлж байсан. Нэгдсэн үзлэг нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон шиг санагдаж байна. Түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр л хоцорч ирж байсан. Нүүрэнд нь ил гэмтэл шарх байгаагүй. Би бүр цээжийг нь сөхүүлж харж байсан. Эмчийн үзлэгийн хуудас дээр энэ бүгд тэмдэглэгдэх ёстой. Цэрэгт татагдах алба хаагч үндсэндээ 3 удаа эмчийн үзлэгт ордог. Улаанбаатар хотод хүртэл очоод эмчийн үзлэгт орсон байх ёстой. Хэрвээ цэргийн албанд татагдаж байгаа хүний биед ямар нэг гэмтэл байвал эмчийн тэмдэглэлд тусгасан байх ёстой хэрвээ эмчийн тэмдэглэлд ямар нэг тэмдэглэл байхгүй байвал гэмтэлгүй байсан байна гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед найз Хүрэлбаясгалантай уулзаад Мишээл караокены задгайд нь орж дуулаад сууж байхад дуу шуутай хэдэн хүн ороод ирсэн. Тэд нартай хамт явж байсан Баянжаргал гэдэг нь над руу сүрдүүлгийн маягтай харсан би дуугаа дуулж дуусгаад тэд нарын суусан өрөө рүү хэн юм бол гэж бодоод очсон. ...би очоод яасан муухай харцтай юм бэ, гарч тамхилах уу гэж хэлэхэд Баянжаргал зөвшөөрсөн бид хоёр гадаа тамхилаад зогсож байхдаа яасан муухай харцтай юм бэ гэж би хэлэхэд тэр согтуу надын эсрэг агсарч дайрсан. Тэр миний нүүр лүү гараараа цохиход би газар унасан. Би газар унахдаа гараараа тулаад унасан. Тэгсэн тэр миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн чинь надтай хамт явсан Хүрэлбаясгалан Баянжаргалыг хориод надаас холдуулсан Баянжаргал намайг дуудаад хойшоогоо сад руу оръё гэж хэлсэн. Тэр манай найзтай зууралдаад байх шиг байсан. Баянжаргал бид хоёр сад руу ороод зууралдаад зодолдсон тэр намайг нэлээн хэд цохисон. Баянжаргалтай хамт явсан хүн нь бид хоёрыг салгахад би түүнийг хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед эрүүл байсан харин Баянжаргал нэлээд согтуу байсан. Би түүнд болгоомжтой байгаарай битгий дахиж ингэж байгаарай гэж хэлэхэд тэр өөдөөс томроод хар яр гээд байхаар нь би түүний хацар луу хоёр гурван удаа цохьсон түүнээс уучзалт гуйхад тэр намайг ах намайг уучлаарай би их уусан байна гэж хэлсэн. ...би түүнээс ахын дүү зүгээр үү гэхэд зүгээрээ гэж хэлээд бид хоёр гap бариад салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүрэлбаясгалан найзтайгаа уулзаад явж ирсэн. Караокед дуулж байсан. Тэр үед гаднаас дуу шуу болоод хэдэн хүн орж ирсэн. Баянжаргал болон хэдэн хүн орж ирсэн. Өрөөрүүгээ орохдоо надруу муухай харсан. Дуугаа дуулж дуусчихаад 1 номерын өрөөрүү ороод М.Баянжаргалыг гараад ир гээд дуудсан. Гадаа гарч ирээд тамхилаад зогсож байхдаа намайг эхэлж цохьсон” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №530 дугаар дүгнэлт:

  1. Баянжаргалын биед эрүүний зүүн хэсгийн далд хугарал гэмтэл үүсчээ.

            2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 30 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/

Баталгааны хуудас 2017.12.13-ны өдөр /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М. муухай харлаа гэснээс маргалдсан шалтгаантай боловч насанд хүрээгүй хохирогч л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүний эрх, эрх чөлөөнд халдсанаас үүсэлтэй хоорондын зүй бус харьцаа байна.

Иймд шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч М.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хохирлын хор уршгийг арилгахад эмчилгээний зардал, тээврийн хөлсөнд 2000000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч С.С иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б 500000 төгрөгийг барагдуулсан, үлдэх төлбөрөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С. татгалзсан тул шүүгдэгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч М.Б бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн 1728001130114 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Шүүгдэгч М.Бн цэргийн үнэмлэх, иргэний үнэмлэх, цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкет, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хуулбарууд /хх-ийн 39-43, 62, 70-71 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Нийгмийн ажилтан Б.Чулуунцэцэгийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Суралцагчийн хувийн хэрэг, өргөмжлөл /хх-ийн 85-92 дугаар хуудас/, 2018.01.29-ний өдөр хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Насанд хүрээгүй хохирогч: М.Баянжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: С.Сайнбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: М.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шбос овгийн Мөнхбатын Бат-Эрдэнэд холбогдох 1728001130114 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 15-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Шбос овгийн Мөнхбатын Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар:КЮ97110517/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       М.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Мишээл караоке баарны гадаа М.Баянжаргалын зүүн шанаа руу цохиж бие эрх чөлөөнд халдан бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах Мишээл караоке баарны гадаа хохирогч М.Баянжаргалыг “муухай харлаа” гэдгээр шалтаглан зүүн шанаа руу цохиж бие эрх чөлөөнд халдан түүний эрүүний зүүн хэсгийн далд хугарал бүхий гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Насанд хүрээгүй хохирогч М.Баянжаргалын... “Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын худалдааны төвийн хойд талын Мишээл кароакены VIP өрөөнд найз Үүрээ, Үүрээгийн найз охин, багийн найз Ажнайгийн хамт 1 цаг, 2 ширхэг пиво аваад уугаад дуулаад сууж байхад гаднаас 2 эрэгтэй хүн хаалгаар шагайгаад гараад ир гэж бид хоёрыг дуудсан. Тэгээд Ажнай бид 2 Мишээл караокены гадна талын үүдэн дээр гараад очиход муухай хараад жоохон том том хараад байна уу асуудал байхгүй биздээ гээд намхан шар залуу нь миний баруун шанаа руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд би зөрүүлээд заамдаж байгаад хавирч унагаагаад мөр үү нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь хамт явсан туранхай бор залуу нь миний цээж рүү өшиглөсөн. Тухайн үед ойр орчимд байсан хүмүүс ирээд больцгоо гэж хэлээд салгасан. ...Хамт явсан 2 охин бид нарыг боль гээд салгахад нөгөө шар залуу намайг уулзая гээд намайг нөгөө хэдээс тусдаа авч яваад зайнд гарж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд нөгөө шар залуу найзтайгаа хамт караоке руу орсон. Би буцаж Мишээл караокены 00-ын өрөөнд орж гар нүүрээ угаачихаад зам дээрээс такси бариад бид нар харьцгаасан. Маргааш өглөө нь миний нүүр том хавдчихсан байсан. Би гэрээсээ гаралгүй 4 хоног гэртээ хэвтсэн. Тэгээд эмнэлэгт очиж зураг авхуулахад миний эрүү хугарсан байсан. Намайг эмч яаралтай хот явж хагалгаанд ор гэсэн. Би гэрийнхэндээ хэлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт очиж эрүү хадуулах хагалгаанд ороод 6 хоног хэвтэж байгаад Өмнөговь аймагт ирсэн. Миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

          Насанд хүрээгүй хохирогч М.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Ажлаа тараад найзтайгаа караоке орж дуулъя гээд задгайд нь ороод дуулж байсан чинь гаднаас 2 ах орж ирээд гараад ир гэсэн. Гараад очиход яасан муухай харцтай юм гээд цохьсон. Сааданд ороод дээрээс дэвсээд байсан” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Сайнбаярын ... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай төрсөн хүүгийн минь хүү буюу ач хүү Мөнхдорж овогтой Баянжаргал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд бусдад зодуулан зүүн эрүүний хугарал гэмтэл учирсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн. Гэтэл эрүү хугарсан байна яаралтай Улаанбаатар хот яв гэж хэлсний дагуу өөрийн хүү Сайнхүүг гуйж Улаанбаатар хотод хүргүүлсэн. Тэгж явахад ирэх очихийн 500000 төгрөгний зардал гарсан. Очиод Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэвтсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Хэвтэж эмчлүүлэхэд даатгалтай учраас 50000 төгрөгний зардал гарсан. Мөн гаднаас эм тариа гэж 50000 төгрөгний зардал гаргасан. Тэгээд хотод хэвтэж байхад нь эргэж тойрох такси унааны зардал гэж 100000 төгрөгний зардал гарсан. Тэгээд буцаад Улаанбаатар хотоос наашаа 25000 төгрөгний зардал төлж замын унаад сууж ирсэн. Энд ирчихээд 4-5 удаа Цагдаагийн газарт дуудагдаж ирж мэдүүлэг өгсөн. Тэгж явхад нийт 60000 төгрөгний зардал гарсан. Ингээд нийт 785 мянган төгрөгний зардал гарсан. Үүн дээр нэмээд 1 сая 215 төгрөг нэхэмжилж байна. Учирсан хохирол болон цаашид яах ч юм билээ гэдэг утгаар нэхэмжилж байгаа. Нийт 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Сайнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Манай хүүгийн хүүхэд байгаа юм. 7 дугаар сургуульд бэлтгэлд явдаг. Дүү нь 10 дугаар анги. Өмнө жил гэр барьж өгөөд аймаг дээр байлгаж байгаа юм. Би аавтай нь хөдөө байдаг. Бүх зүйлийг нь хангаж өгдөг. Нэхэмжилж байгаа зүйл 2.000.000 төгрөг байсан. Сая 500.000 төгрөг өгсөн. Ирсэн дараагаа хоол унд идэж чадахгүй байсан. Нэлээн зовсон. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч Ю.Үүрцайхын ... “...тэгээд би өрөөнийхөө цагийг хийлгэх гээд гарч ирэхэд караокены нийтийн караокед нь миний таньдаг Ажнай, Баянаа гэх 2 хүн сууж байгаад сайн уу гээд мэндэлсэн. Тэгээд би ажлынхантайгаа эргэж орж дуулж байгаад эргээд би Баянаа, Ажнай хоёртой хамтдаа гадагшаа гарсан. Эргээд ерөөндөө ороход Баянаа, Ажнай 2 миний араас орж ирээд байж байтал гаднаас Бат-Эрдэнэ гэх танидаг залуу нэг найзтайгаа орж ирээд наад 2 бацаанаа гаргаад ирдээ гээд Ажнай, Баянаа хоёрыг дагуулаад гарсан. Тэгээд би араас нь гарахад гадаа үүдэн дээр Бат-Эрдэнэ Баянаа руу чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэхэд Баянаа тухайн үед архи уусан бололтой халамцуу байсан болоод намайг Бат-Эрдэнэтэй юу болсон юм бэ яасан юм бэ гээд ярьж байхад Баянаа ирээд Бат-Эрдэнийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход хальтраад газарт унасан. Бат-Эрдэнэ газарт унахад Баянаа дахиад нүүр лүү нь дээрээс нь заамдаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд би Баянааг салгаад саад руу авч явахад Бат-Эрдэнэ араас хүрж ирээд чи муу бацаан намайг цохьдог хэн бэ гээд 2-уулаа учраа олчихъё гэхээр нь би тэр 2-ыг үлдээгээд эргээд караокены үүдэн дээр ирээд хараад байж байсан чинь Бат-Эрдэнэ Баянааг нүүр лүү нь цохиход газарт унасан тэр үед нь нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд дахиад татаж босгож ирээд нүүр лүү нь гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Ажнайгийн... “...Бид 2 караокены задгай талбайд дуулаад сууж байхад Үүрээ гэх танидаг эмэгтэй ажлынхантайгаа гаднаас дуулахаар орж ирээд бид 2-той мэндэлчихээд караокены VIР өрөө рүү орсон. Бид нар дуулаад байж байтал өрөөний хаалгаар Бат-Эрдэнэ гэх залуу шагайгаад Баянааг гараад ир гэж дуудахаар нь бид хэд гарж ирсэн. Гадаа гарч ирээд Бат-Эрдэнэ Баянааг муухай хараад байна уу гээд хоорондоо зууралдсан. Тэгээд хойшоогоо саад руу оръё гээд саадан дотор хоорондоо цохилцож аваад байсан. Баянааг Бат-Эрдэнэ цохиж авахаар нь Баянаа хавирч унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Энэ үед Баянааг Бат-Эрдэнэнийн найз гэх эрэгтэй цохиод байх шиг байсан. Тэгээд бид нар очиж салгахад Бат-Эрдэнэ Баянааг 2-уулаа уулзая гээд 2-уулаа хойшоогоо яваад зайнд гарж байгаад уулзсан. Энэ үед Бат-Эрдэнэ Баянааг 2 удаа шанаа руу нь гараараа цохиж байгаа харагдсан. Бид нар дахиад очиж салгаад Бат-Эрдэнийг караоке руу оруулсан. Караокед ороход Баянаагийн хамраас цус гараад уруул нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Э.Хүрэлбаясгалангийн ... “Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Мишээл караокены нийтийн зааланд 22 цагийн үед Бат-Эрдэнэ гэх найзтайгаа дуу дуулсан. Бид 2 дуу дуулж байх хугацаандаа нэг нэг шил пиво авч уусан. Бид 2-ыг дуулж байх хооронд уг караокены VIP өрөөнд дуу дуулж байсан залуучуудын нэг нь нэлээн согтуу байдалтай бид 2-ын хажуугаар гарч ороод байсан. Хэд хэдэн удаа хажуугаар гарахдаа муухай хараад байхаар нь манай найз Бат-Эрдэнэ чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэсэн. Нөгөө өндөр залуу Бат-Эрдэнийг юугаа хараад байгаа юм гэж байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаад караокеноос гараад явсан. Би араас нь дагаж гадагшаа гарахад уг том биетэй залуутай хамт явж байсан 2 эмэгтэй гадагшаа гарч ирсэн. Тэгээд нөгөө залуу над руу хэл амаар дайрч давшлаад намайг заамдахаар нь хамт явсан найзууд нь салгасан. Хэл ам болоод зогсож байтал нөгөө залуу хойшоо саад руу оръё гээд Бат-Эрдэнийг дагуулаад явсан. Араас нь бид нар очиход над руу гараа атгаад өөдөөс дайраад байхаар нь Бат-Эрдэнэ хажуу талаас нь цааш нь түлхсэн. Саадны урд хэсэгт байж байгаад Бат-Эрдэнэ нөгөө залуутай хамт саадны хойд хэсэг рүү хамт очоод тэнд муудалцаад байсан. Энэ үед Бат-Эрэдэнэ нөгөө залууг шанаа руу нь 2 удаа гараараа цохиход нөгөө залуу Бат-Эрдэнээс зуураад газарт унасан. Тэгээд толгойгоо дараад газарт хэвтсэн. Тэгээд Бат-Эрднэ бос бос чи зүгээр байсан бол би чамайг яах ч үгүй гэж хэлж байсан. Нөгөө залуугийн хамарнаас нь цус гарсан байсан. Бат-эрдэнэ бид 2 караокед дахиж 1, 2 дуу дуулаад гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Б.Бэрхгалтын ... “2017 оны 2 дугаар ээлжийн буюу 10 дугаар сарын цэрэг татлагын үед таньдаг болсон. Цэрэг татлагын комиссийн нэгдсэн үзлэг дууссан хойно энэ М.Бат-Эрдэнэ нь ирчихээд ахаа би цэрэгт явах гэсэн юм үзлэгт оруулаад өгөөч гээд гуйгаад байсан. ...тэгээд тэр Бат-Эрдэнийг тоглоом шоглоомоор чи хэрэг хийчихээд явна гээд байгаа юм биш биздээ гэж хүртэл асууж байсан. Гэтэл үгүй гэж хэлж байсан. Нэгдсэн үзлэг нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон шиг санагдаж байна. Түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр л хоцорч ирж байсан. Нүүрэнд нь ил гэмтэл шарх байгаагүй. Би бүр цээжийг нь сөхүүлж харж байсан. Эмчийн үзлэгийн хуудас дээр энэ бүгд тэмдэглэгдэх ёстой. Цэрэгт татагдах алба хаагч үндсэндээ 3 удаа эмчийн үзлэгт ордог. Улаанбаатар хотод хүртэл очоод эмчийн үзлэгт орсон байх ёстой. Хэрвээ цэргийн албанд татагдаж байгаа хүний биед ямар нэг гэмтэл байвал эмчийн тэмдэглэлд тусгасан байх ёстой хэрвээ эмчийн тэмдэглэлд ямар нэг тэмдэглэл байхгүй байвал гэмтэлгүй байсан байна гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед найз Хүрэлбаясгалантай уулзаад Мишээл караокены задгайд нь орж дуулаад сууж байхад дуу шуутай хэдэн хүн ороод ирсэн. Тэд нартай хамт явж байсан Баянжаргал гэдэг нь над руу сүрдүүлгийн маягтай харсан би дуугаа дуулж дуусгаад тэд нарын суусан өрөө рүү хэн юм бол гэж бодоод очсон. ...би очоод яасан муухай харцтай юм бэ, гарч тамхилах уу гэж хэлэхэд Баянжаргал зөвшөөрсөн бид хоёр гадаа тамхилаад зогсож байхдаа яасан муухай харцтай юм бэ гэж би хэлэхэд тэр согтуу надын эсрэг агсарч дайрсан. Тэр миний нүүр лүү гараараа цохиход би газар унасан. Би газар унахдаа гараараа тулаад унасан. Тэгсэн тэр миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн чинь надтай хамт явсан Хүрэлбаясгалан Баянжаргалыг хориод надаас холдуулсан Баянжаргал намайг дуудаад хойшоогоо сад руу оръё гэж хэлсэн. Тэр манай найзтай зууралдаад байх шиг байсан. Баянжаргал бид хоёр сад руу ороод зууралдаад зодолдсон тэр намайг нэлээн хэд цохисон. Баянжаргалтай хамт явсан хүн нь бид хоёрыг салгахад би түүнийг хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед эрүүл байсан харин Баянжаргал нэлээд согтуу байсан. Би түүнд болгоомжтой байгаарай битгий дахиж ингэж байгаарай гэж хэлэхэд тэр өөдөөс томроод хар яр гээд байхаар нь би түүний хацар луу хоёр гурван удаа цохьсон түүнээс уучзалт гуйхад тэр намайг ах намайг уучлаарай би их уусан байна гэж хэлсэн. ...би түүнээс ахын дүү зүгээр үү гэхэд зүгээрээ гэж хэлээд бид хоёр гap бариад салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүрэлбаясгалан найзтайгаа уулзаад явж ирсэн. Караокед дуулж байсан. Тэр үед гаднаас дуу шуу болоод хэдэн хүн орж ирсэн. Баянжаргал болон хэдэн хүн орж ирсэн. Өрөөрүүгээ орохдоо надруу муухай харсан. Дуугаа дуулж дуусчихаад 1 номерын өрөөрүү ороод М.Баянжаргалыг гараад ир гээд дуудсан. Гадаа гарч ирээд тамхилаад зогсож байхдаа намайг эхэлж цохьсон” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №530 дугаар дүгнэлт:

  1. Баянжаргалын биед эрүүний зүүн хэсгийн далд хугарал гэмтэл үүсчээ.

            2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 30 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/

Баталгааны хуудас 2017.12.13-ны өдөр /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.Бат-Эрдэнийн муухай харлаа гэснээс маргалдсан шалтгаантай боловч насанд хүрээгүй хохирогч М.Баянжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүний эрх, эрх чөлөөнд халдсанаас үүсэлтэй хоорондын зүй бус харьцаа байна.

Иймд шүүгдэгч М.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Баянжаргалын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хохирлын хор уршгийг арилгахад эмчилгээний зардал, тээврийн хөлсөнд 2000000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч С.Сайнбаяр иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бат-Эрдэнэ 500000 төгрөгийг барагдуулсан, үлдэх төлбөрөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Сайнбаяр татгалзсан тул шүүгдэгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн 1728001130114 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн цэргийн үнэмлэх, иргэний үнэмлэх, цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкет, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хуулбарууд /хх-ийн 39-43, 62, 70-71 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Нийгмийн ажилтан Б.Чулуунцэцэгийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Суралцагчийн хувийн хэрэг, өргөмжлөл /хх-ийн 85-92 дугаар хуудас/, 2018.01.29-ний өдөр хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шбос овгийн Мөнхбатын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 9 /ес/ сарын  хугацаанд  сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ