Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2024/01450

 

 

2024 11 15 142/ШШ2024/01450

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* хороо, *******ын талбай, ******* *******, 13 давхар ******* тоотод байрлах ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, сум, баг, тоотод оршин суух овогт /РД:/-т холбогдох,

 

2,332,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. нь -тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2018/000287/1452 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 407255239 тоот харилцах дансанд сар бүр орох цалинг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 0******* сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна. Хариуцагч нь 2019 оны 06-р сарын 03-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 80,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 2,332,000 төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь ******* ******* ХК-д *******тай байсан бөгөөд *******ын гэрээний дагуу нөхөн төлбөрийг инд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Иймд хариуцагч Т. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 2,332,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-аас Т. надад холбогдуулж 2,332,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие энэ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК  нь хариуцагч Т.ээс 2,332,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,262 төгрөгийн 26,131 төгрөгийг төрийн сангаас, 26,131 төгрөгийг хариуцагч Т.ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 2,332,000 төгрөгийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,262 төгрөгийн 26,131 төгрөгийг төрийн сангаас, 26,131 төгрөгийг хариуцагч Т.ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ