Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00776

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ2024/00776

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамж, 64/2 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбарын Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбар нь Э.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч Э.******* РД:УС*******605*******/ нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 104432103******* тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 3*******,4 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 17*******,471 төгрөг, үндсэн хүүд *******1,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 525 төгрөг нийт 260,600 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш хугацаа хэтрүүлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 250 хоног хугацаа хэтрүүлж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 104432103******* тоот гэрээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,*******21,529 төгрөг, үндсэн хүү 1,5,159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,396 төгрөг нийт 6,264,0*******4 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.******* нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны тоот хаягт амьдардаг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хот руу шилжсэн боловч хаягийн шилжүүлэг хийлгээгүй, тухайн хаягтаа бүртгэлтэй байдаг. Мөн зээлдэгч нь Улаанбаатар хотод ХХК-д нийгмийн даатгал төлж, цалин авч ажиллаж байгаа нь ХУР мэдээллийн сангийн лавлагаагаар баталгааждаг. Зээлдэгчийн бүртгэлтэй дугаар болох *******5166353 дугаарын утсаар холбогдоход Зээл төлөхгүй, чадвал олж ирээд мөнгөө аваарай, Багануурт очиж байгаад чамайг ална гэх мэтээр заналхийлсэн хариу өгдөг. Иймд овогтой ******* эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, №104432103******* дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Э.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбар, Э.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Боржигон овогт ы ******* /РД:УС*******605*******/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны тоот хаягт амьдарч байсан, *******5166353 дугаарын гар утастай, ХХК-д ажилладаг гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт ы ******* /РД:УС*******605*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Э.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Э.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ