Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/01444

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2024/01444

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/-ийн

 

Хүсэлтийн шаардлага: өв хүлээн авах хугацаа сунгуулах, ******* аймаг ******* сум ******* баг тоот газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Оюун-*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах, ******* аймаг ******* сум ******* баг тоот газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Оюун-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.******* миний эцэг овогтой нь 1972 оны 08 сарын 25-ны өдөр төрсөн, миний ээж В.Дуламжавтай хамтран амьдарч байх үедээ эгч овогтой бид хоёрыг төрүүлж өсгөсөн. Аав ээж хоёр маань гэрлэлтийн баталгаа байхгүй хамтран амьдарч байсан бөгөөд ээж маань өөр хүнтэй гэр бүл зохиогоод тусдаа амьдарч эхлэсэн. Жгч маань тусдаа амьдардаг, би мөн тусдаа гэр бүлтэй амьдарч байсан юм. Аав Э. нь 2022 оны 11 сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд миний хувьд ХХК-д засварчин ажилтай бөгөөд 2023 онд ерөнхийдөө тэндээ байрлаж ажиллаж байсан, мөн миний нурууны мэдрэлийн судас дарагдаж бие өвчилсөн бөгөөд 2023 оны 10 сарын 28-ны өдөр нурууны мэдрэл чөлөөлөх хагалгаанд Улаанбаатар хотод эмнэлэгт орсон учраас нотариатад хандаж өв нээлгэх хүсэлт гаргаж чадаагүй юм. Аавын нэр дээр ******* аймаг ******* сум ******* баг Сархиа 8 гудамжны 8 тоот нэгж талбарын дугаартай м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар байдаг бөгөөд энэ газрыг эгч Ч. болон эмээ нар өвлөхгүй гэсэн тул би өв нээлгэх хэтэрсэн хугацааг сэргээлгэх, уг газрын хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох хүсэлтэй байна... гэв.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/ Ч.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Ч.*******гийн ажлын үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, ******* аймаг ******* сум ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, Э.******* нас барсны гэрчилгээний хуулбар /хх-7/, Э.******* гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, төрүүлсэн хүүхдийн лавлагаа /хх-9/, С.гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/, ******* аймаг ******* сумын ******* баг Сархиа тоот газрын гэрчилгээний хуулбар /хх-11/, 2024 оны 06 дугаар сарын 11-ни өдрийн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт /хх-12-13/, ******* аймаг ******* сум Эрдээн багийн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-16/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-18/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-19/, ХХК-ийн тодорхойлолт /хх-20/, Ч.*******гийн бүсэлхийн нурууны MRI /хх-21/, амбулаториор эмчлүүлэгдсийн карт-2ш, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-20/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс: ******* аймаг ******* сум ******* баг Сархиа 8 гудамжны 8 тоот нэгж талбарын дугаартай м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-33-34/, Нотариатчдын танхимаас овогт ийн /РД:/-ын хууль ёсны өвлөгч нараас өв хүлээн авах хүсэлт болон өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа /хх-35/-г тус тус нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах, ******* аймаг ******* сум ******* баг тоот газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч Ч.*******гийн эцэг Э. нь ******* аймаг ******* сум ******* баг тоот м.кв талбайтай газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 14-нд нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд хүсэлт гаргагч Ч.******* нь талийгаач эцэг Э.******* хууль ёсны өвлөгч байх тул эцгийн өмчлөлийн ******* аймаг ******* сум ******* баг тоот м.кв талбайтай газрын өвлөгчөөр тогтоолгох шаардлагагүй байна.

 

4. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заасан.

 

5. Хүсэлт гаргагч Ч.******* нь ...тухайн үед нотариатад хандаж хүсэлт гаргаж, холбогдох бичиг баримтыг хөөцөлдөх хугацаанд би 2023 онд ХХК-д засварчнаар тэндээ байрлаж ажиллдага байсан. Мөн би 2023 оны 10 сарын 28-ны өдөр нурууны мэдрэл чөлөөлөх хагалгаанд Улаанбаатар хотод эмнэлэгт орсон учраас нотариатад хандаж өв нээлгэх хүсэлт гаргаж чадаагүй... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байх тул хүсэлтээс өвлүүлэгч Э.******* өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй байна.

6. Хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.*******г талийгаач эцэг Э. /РД:/-ын өмчлөлийн ******* аймаг, ******* сум 17-р баг, ******* баг Сархиа тоотод байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориултай м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгаж, уг газрын өвлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ