Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00777

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00777

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19*******4 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, К-******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 19*******4 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ЕБС-ийг аймагт дүүргээд, аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг 1984 онд хөдөө аж ахуйн механик мэргэжлээр төгссөн. 1984-1987 онд цэргийн алба хаасан. 1987 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Багануурын районы туслах аж ахуйд тракторчиноор, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын электрокарын жолоочоор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын няраваар хавсран ажилласан. 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдөр Багануурын бөөний худалдааны газар нь зохион байгуулалтын өөрчлөлтөд орж намайг ажлаас чөлөөлж Худалдаа хангамжийн удирдах газарт шилжүүлсэн. 1990 оны ******* дугаар 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Багануурын Худалдаа хангамжийн газарт хүнсний нярав электрокарын жолоочоор хавсран, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дахь Худалдаа хангамжийн газар хөргөлтийн машинистаар ажилласан. 1994 оны 5 дугаар 30-ны өдрөөс аж ахуйн нэгж бүтцийн өөрчлөлтөд орж Багануурын "Хишиг-2" ХК болж өөрчлөгдсөн. 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийг хүртэл Багануурын "Хишиг-2" ХК-д хөргөлтийн машинистаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт арилж бүдгэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ажилласан байдлыг маань бичсэн Хөдөлмөрийн дэвтрийн бичвэр нь норж, бүдгэрч арилан зарим хэсэг нь уншигдахгүй болсон. Нийгмийн даатгалын хэлтсээс энэ шалтгаанаар буюу баримт бичиг шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар 1988-1994 он хүртэл ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн болно. Иймд Г.******* намайг 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Багануурын районы туслах аж ахуйд тракторчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын электрокарын жолоочоор, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын няраваар хавсран, 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Багануурийн худалдаа хангамжийн газарт хүнсний нярав, электрокарын жолоочоор хавсран, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дахь худалдаа хангамжийн газар хөргөлтийн машинистаар, 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийг хүртэл Багануурын "Хишиг-2" ХК- д хөргөлтийн машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Багануурын бөөний худалдааны газрын даргын тушаал, Багануурын Худалдаа хангамжийн удирдах газрын даргын тушаалууд, Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний Хишиг-2 ХК-ийн ерөнхий захирлын тушаал, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Г.******* хүсэлтээр М., Г. нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүх өөрийн санаачлагаар Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс компаний ажлын одоогийн байдал, цаашдын зорилтын хуулбарыг гаргуулан авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.******* нь 19*******4 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр *******0 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Г.******* хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр норж, бичвэр бүдгэрч уншигдахгүй болсон учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Г.*******т үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч Г.******* нь 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Багануурын районы туслах аж ахуйд тракторчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын электрокарын жолооч, няраваар, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дахь худалдаа хангамжийн газар хөргөлтийн машинистаар, 1994 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийг хүртэл Багануурын "Хишиг-2" ХК-д хөргөлтийн машинистаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Туслах аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 25 тоот тушаалаар Багануурын районы туслах аж ахуйн тракторчинаар авч ажиллуулав, /хх-ийн 11 дүгээр хуудасны бичвэр, бусад бичвэр нь уншигдах боломжгүй байна/

4.2.Багануурын бөөний худалдааны газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 174 дугаартай Ажилд авах тухай тушаалаар Г.*******ыг 1988 оны 9-р сарын 15-ны өдрөөс электрокарын жолоочоор томилон ачигчийн ажлыг хавсруулан ажиллуулсугай, /хх-ийн 18 дугаар тал/

4.3.Багануурын худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Ажил хавсран ажиллуулах тухай тушаалаар Хүнсний нярав овогтой *******ыг 1990.04.01-нээс эхлэн электрокарын жолоочоор хавсран ажиллуулсугай, /хх-ийн 19 дүгээр тал/

4.4. Багануур дахь худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар овогтой *******ыг 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хөргөлтийн машинистаар ажиллуулсугай, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 179-р тушаалын 1 дүгээр хавсралтаар нярав *******ыг сарын цалингийн 30 хувиар шагнасан, Октябрь-71 болзолт уралдаанд түрүүлсэн ногоо хүлээн авах, туслах аж ахуйн ажилд идэвхтэй оролцож шагнагдсан хүмүүсийн жагсаалтын 19 дугаарт электрокарын жолооч *******ыг ******* төгрөгийн үнэ бүхий гутлаар шагнасан, /хх-ийн 20-23 дугаар тал/

4.5.Багануур дүүргийн Худалдаа үйлчлгээний Хишиг-2 ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 39 тоот тушаалаар хөргөлтийн машинч ажилтай овогтой *******ыг өөрийн нь хүсэлтийн дагуу 1995 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна, /хх-ийн 24 дүгээр хуудас/

4.*******.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний Хишиг-2 ХК-ийн баримт хадгалагддаггүй тул ******* *******т лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 10 дугаар хуудас/

4.7.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануурын Бөөний худалдааны газар /Хишиг-2 ХК/ байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул овогтой *******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн 9 дүгээр хуудас/

4.8.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт: Тус архивын сан хөмрөгт Багануурын районы төсөвт байгууллагуудын нэгдсэн аж ахуйн 1984-1985 оны баримт хадгалагдаж байгаа боловч Туслах аж ахуйн баримт хадгалагдаагүй тул иргэн ******* ******* 1987-1988 онд хөдөлмөр эрхэлж байсан тухай лавлагааг олгох боломжгүй болно, Хишиг-Уул бөөний бараа баазын баримт шилжиж ирээгүй тул ******* *******т холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа олгох боломжгүйг үүгээр уламжилж байна, /хх-ийн 7-8 дугаар хуудас/

4.9.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 24270002005954 дугаартай хуулийн этгээдийн лавлагаанд: Хишиг-Уул ХК нь 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 338 дугаар тогтоолоор Хишиг-2-д хувьчлагдсан бөгөөд 199******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хишиг-Уул ХК болгон оноосон нэрээ өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэжээ. /хх-ийн 44 дүгээр тал/

4.10.Хишиг-2 ХК-ийн ажлын одоогийн байдал, цаашдын зорилтын тухай, /хх-ийн 50-51 дүгээр тал/

4.11.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: Иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлд: Г.******* нь 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нөхөн даатгалд хамрагдсан байна. /хх-ийн 17 дугаар тал/

4.12.Гэрч Г.ын шүүхэд өгсөн: Би 1985 онд сургуулиа төгсөж Багануурт ирээд Бөөний бараа баазад электрокарын жолоочоор ажилд орсон. Тэр үед Бөөний бараа бааз анх үүсгэн байгуулагдаж би анхны ажилчдын нэг болж байлаа. Намайг Бөөний бараа баазад ажиллаж байхад Г.******* 1988 онд электрокарын жолоочоор ажилд орж байсан. Г.*******ыг хэдэн онд ажлаасаа гарсныг санахгүй байна. Анх электрокарын жолоочоор ажилд орж бараа хураах ажил хийдэг байсан, мөн Энхчимэг гэх хүнтэй хамт хүнсний туслах няраваар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

4.13.Гэрч М.ын шүүхэд өгсөн: Г.******* бид 2 1988-1995 оны хооронд Багануурын Бөөний бараа баазад тасралтгүй хамт ажиллаж байсан. Бид нэг өдөр, нэг тушаалаар ажилд орж байлаа. Би нөөцийн нярав, мужаанаар, Г.******* электрокарын жолоочоор ажилд орсон. Бөөний бараа бааз-ын бүтэц өөрчлөгдөж Багануурын худалдаа хангамжийн газар, Хишиг-2 ХК гэх нэртэй болж байсан. Одоо Хишиг-Уул ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдүүлэг зэрэг болно /хх-ийн 43 дугаар хуудас/.

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ыг 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Багануурын районы туслах аж ахуйд тракторчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын электрокарын жолооч, няраваар, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дахь худалдаа хангамжийн газар хөргөлтийн машинистаар, 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийг хүртэл Багануурын "Хишиг-2" ХК-д хөргөлтийн машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

*******.Хүсэлт гаргагч Г.*******ыг 1995 оны 9 дүгээр сарын *******-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал байгаа боловч хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаа нөхөн даатгалд хамрагдсан гэсэн үндэслэлээр 1987 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасан тул шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Багануурын районы туслах аж ахуйд тракторчиноор, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Багануурын бөөний худалдааны газрын электрокарын жолооч, няраваар, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дахь худалдаа хангамжийн газар хөргөлтийн машинистаар, 1994 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийг хүртэл Багануурын "Хишиг-2" ХК-д хөргөлтийн машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ