| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01403/И |
| Дугаар | 142/ШШ2024/01442 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/01442
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2024/01442 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД:/
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД:/ нарын
Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******, Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нар нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Т.******* нь 1990 оны 04 дүгээр сарын -ны өдөр ******* аймаг ******* сум Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх газарт аав , ээж А. нарын ууган хүү болон мэндэлсэн. Ээж А., дүү Т., дүү Т., миний бие Т.******* бид дөрөв 1992 оноос ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоотод амьдарч байгаад ээж маань 2016 онд ******* аймаг ******* сум баг гудамж 47 тоот руу нүүж оноос хойш миний бие эхнэр хүүхдүүдийн хамт ******* баг 1-6-р байр 125 тоотдоо амьдарч байна. ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоот, ******* аймаг ******* сум баг гудамж 47 тоотын үндсэн эзэмшигч ээж А. байсан. оны сарын 28-ны өдөр зам тээврийн ослоор ээж маань бурхан болсон билээ. Тухайн үед миний бие хууль зүйн мэдлэг дутуугаас болоод 1 жилийн дотор өвлөж авах ёстой байсныг мэдэлгүй хугацааг нь хэтрүүлсэн байна. Иймд улсын бүртгэлийн дугаартай ******* тоот байр болон дугаартай ******* аймаг ******* сумын баг гудамж тоот газар хоёрыг өмчлөгчөөр тогтоолгох хугацааг сэргээж өгнө үү... гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, ******* аймаг ******* сум ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-7/, эцэг овог эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, ******* аймаг ******* сумын баг ийн тоот газрын гэрчилгээний хуулбар /хх-10/, ******* аймаг ******* сум ******* баг тоот орон сууцны гэрчилгээний хуулбар /хх-11/, Т.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-20/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дугаартай ******* тоот орон сууц болон дугаартай ******* аймаг ******* сумын баг гудамж тоот газрын өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-26-28/, Монголын Нотариатчдын танхимаас талийгаач овогт /РД:/-ийн хууль ёсны өвлөгч нараас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа /хх-/-г нотлох баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нар нь талийгаач хүүхдүүд бөгөөд тэдгээр нь ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоот м.кв нэг өрөө орон сууц, ******* аймаг ******* сум баг гудамж 47 тоот 762 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч байсан бөгөөд А. оны дугаар сарын -нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.
4. Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нар нь ...хуулийн мэдлэг дутмаг байсан, тухайн үед ковид-19 цар тахал тархсан үе байсан... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч хүсэлт гаргагчид нь өвлүүлэгч хамт ******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод 1992- он хүртэл хамт амьдарч байсан болох нь ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын албан бичгээр болон хүсэлт гаргагч нарын тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж зааснаар хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нар талийгаач эх өвийг хүлээн авсан байна.
Мөн хүсэлт гаргагч Т.******* нь өвлүүлэгч А.г нас барснаас хойш түүний болон өөрийн өмчлөлийн ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоот м.кв нэг өрөө орон сууцанд эхнэр хүүхдийн хамт амьдарч, уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж, эрхлэн удирдаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, хүсэлт гаргагч нарын тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан... гэж зааснаар талийгаач эх А.Хонихүүгийн өвийг хүлээн авсан байна.
5. Иймд хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нарын талийгаач эх өмчлөлийн ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоот м.кв талбайтай нэг өрөө орон сууц, ******* аймаг ******* сум баг гудамж 47 тоот 762 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нарын талийгаач эх А. /РД:/-ийн өмчлөлийн ******* аймаг ******* сум ******* баг 1-6-р байр 125 тоот м.кв талбайтай нэг өрөө орон сууц, ******* аймаг ******* сум баг гудамж 47 тоот 762 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******, Т., Т. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ