Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/01440

 

 

11 14 142/ШШ/01440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ий

 

эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү оны зун өдрийн 80,000 төгрөгийн цалинтай гэгч залуугийн бригадад туслах хийж байгаад сүүлийн 12 хоногийн цалин 960,000 төгрөг авах гэсэн боловч утсаа авахгүй, зугтаад олдохгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.Оюун-Эрдэний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, н төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, ОРО улсын дугаартай автомашины зураг /хх-5/-ийг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь аймаг сум 3-р баг гэх газар бүртгэлтэй боловч, тус хаягтаа оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь аймаг Гурван сум 3-р багийн Засаг даргын оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 176 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Содномдорж /РД:/, аймаг сум 3-р баг гэх газар амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Содномдорж /РД:/-ийг сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Содномдорж /РД:/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Б.******* /99350493/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ