| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01573/И |
| Дугаар | 142/ШШ2024/01438 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/01438
2024 11 14 142/ШШ2024/01438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн
******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* би О.Отгонжаргалын хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Iphone 15pro max маркийн 5,500,000 төгрөгийн шинэ утсыг зарж мөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны дотор Хаан банкны миний данс болох дансанд хийнэ гэсэн боловч одоо хүртэл мөнгийг маань өгөхгүй зугтаж байна. Иймд ******* эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.Бат-Эрдэний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-4/, О.Отгонжаргалын иргэний үнэмлдэхийн лавлагаа /хх-5/-ыг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонжаргал нь аймаг сум 1-р баг тоот хаягт бүртгэлтэй байсан боловч, тус хаягтаа оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь аймаг сумын Хутагт багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04/313 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Отгонжаргал /РД:/, аймаг сум 1-р баг тоот хаягт амьдарч байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Отгонжаргал /РД:/-ыг сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Отгонжаргал /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Б.******* /98118840/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ