| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01548/И |
| Дугаар | 142/ШШ2024/01437 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/01437
2024 11 14 142/ШШ2024/01437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******сувд /РД:*******/-ын
Н.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.*******сувд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.*******сувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2018 онд овогтой тай танилцаж, хамтран амьдарч бидний дундаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан тул өөрөөрөө овоглосон. Хүүхдийн эцэг Н. нь хүүхдээ анхаарч хайхрахгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Н.г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Г.*******сувдын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, Э.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, ******* аймаг ******* сум ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/-ыг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.*******сувд нь Н.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н. нь дүүргийн 12 дугаар хороо тоот хаягт бүртгэлтэй боловч, тус хаягтаа оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж Н.г эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: гийн /РД:/, дүүргийн 12 дугаар хороо тоот хаягт амьдарч байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан гийн /РД:/-г сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан гийн /РД:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Г.*******сувдад //-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ