| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0107/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 32
СүхБ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.ЭрдэнэБ
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аэд холбогдох эрүүгийн 1730000620060 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СүхБ аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт СүхБ аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг оршин суух, ял шийтгэлгүй, Б.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр СүхБ аймгийн Баруун-Урт сумын 9-р баг оршин суух хохирогч О.Бын гэрээс Баян намсрай нэртэй гуутай бурхан 1 ширхгийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би Б ахынд архи уугаад гарахдаа авдар дээр нь байсан бурхныг авсан. Тэгээд Гд 10 000 төгрөгөөр өгсөн. Бурхныг нь цагдаа хураан авч Бт өгсөн байсан. Миний буруу гэв.
-Хохирогч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны орчимд Б.А манайд ирж бид архи уусан. Ингээд А гараад явах үед гэрийн хойно байх авдар дээр зургийн жаазанд өлгөөтэй байсан мөнгөн гуутай Баян Намсрай нэртэй бурхан алга болсон байсан. Гэрт байсан хүмүүст өчигдөр орой өлгөөтэй байсан бурхан алга болчихсон байна та нар авсан уу гэхэд бид нар аваагүй гэж хэлсэн. Миний бурханыг А хулгайлсан байсан. Цагдаа нар Аээс хурааж аваад надад буцааж өгсөн. Бурхан чүдэнзний хайрцагны хэмжээтэй, мөнгөн гуутай, 1800-1900 оны үед бүтээгдсэн манай өвөөгөөс уламжлан ирсэн эд юм. Буцаагаад олж авсан учир гомдол санал байхгүй /хх-ийн 06-07-р хуудас/
-Гэрч А.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.А ах намайг дуудаад 1 шил архи хэрэгтэй байна гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд хүзүүндээ зүүдэг гуутай бурхан гаргаж ирээд энэ бурханыг тавиад өгчих гэхээр нь таньдаг хүнээсээ 15000 төгрөг зээлээд мөнгөөр нь архи аваад Аэд өгөөд явуулсан. Маргааш нь Аийн надад өгсөн бурхан хулгайн зүйл гэдгийг Цагдаагийн хошууч Идэрбат хэлэхээр нь хүнд үлдээсэн байгаа гэж хэлээд явсан. Харин Идэрбат тэр хүнээс аваад Бт өгөөд явуулсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас
-СүхБ аймгийн Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-р хуудас/
-Б.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.А 2017 оны 08 дугаар сарын 10-ны үед СүхБ аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 12-18 тоотод оршин суух хохирогч О.Бын гэрээс Баян намсрай нэртэй гуутай бурханыг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч О.Б, гэрч А.Г нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Аэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Аэд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Аийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт цагдан хоригдсон 41 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь 41 хоног цагдан хоригдсон, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч О.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 328 /гурван зуун хорин найман / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Аэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.А нь 41 хоног цагдан хоригдсон, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч О.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Аийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт цагдан хоригдсон 41 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор СүхБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА