Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/468

 

 

Я.Б, М.С, Н.О,

М.С, Ч.А, С.У, С.Ж,

Ц.Б, Б.Б, Ц.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Я.Б, С.Ж, С.У, М.С, Ц.У, Н.О, Ч.А, Ц.Б, Б.Б, М.С нарт холбогдох эрүүгийн 2002003960158 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Г овгийн Ягийн Б, 1971 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн бА мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

2. Д овгийн Цийн У, 1974 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивч, судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

3. Ч Ламжав овгийн Бы Б, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэн мэргэжилтэй, “Э” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

4. З овгийн Мын С, 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ахлах шинжээч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

5. М овгийн Нгийн О, 1985 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хөх тэнгэр констракшн” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

6. Е овгийн Мы С, 1982 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн ерөнхий газрын Статистик хэлтсийн гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

7. Б овгийн Үын А, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркшейдер мэргэжилтэй, “О” ХХК-д маркшейдер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

8. А овгийн Цийн Б, 1989 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Ц” ХХК-ийн Улаанбаатар салбарт деспитчер инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

9. Б овгийн Сын У, 1990 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Номин констракшн” ХХК-д ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

10. О овгийн Сы Ж, 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, “З” СӨХ-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            1. Шүүгдэгч Я.Б нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн - дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:”, 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.5 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;” 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дэх хэсэгт заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” эрх нөлөөг урвуулан ашиглаж, тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс, хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр

-2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.Эаас “Би өрөөндөө засвар хийх гэж байгаа, манай өрөөний засварын ажилд 500.000 төгрөгийн хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Гээс “Цэцэрлэгт принтер авах, цонх хийлгэхэд хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Угаас “Цэцэрлэгийн 30 жилийн ойд угтаж цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг шинэчлэх гэж байгаа тул хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Ггаас “Цэцэрлэгийн ой болохтой холбогдуулан хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Эээс “Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах”-д зориулж хандивласан 600.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар шилжүүлэн авсан,

-2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ц.Боос “манай цэцэрлэгийн 30 жилийн ой болж байгаа, хяналтын камер хийх гэж байгаа камержилтын ажилд хувь оруул” гэж камерын үнэ болох 700.000 төгрөгийг “К” ХХК-ийн Хаан банкны - дугаартай дансаар шилжүүлэн авсан,

-2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн М.Баас “Цэцэрлэгийн гадна талбайг засаж тохижуулахад хандив өгөх шаардлагатай” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн М.Сгаас “Хандив” нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 100.000 төгрөгийг,

-2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Боос “Цэцэрлэгийн анги засварт мөнгө хандивлах” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 200.000 төгрөгийг,

-2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Ааас “Цэцэрлэгт засвар хийнэ, тэгэхээр хандив өгчихвөл бүртгэе” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 700.000 төгрөгийг,

-2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.Уаас “Цэцэрлэгийн ой болох гэж байгаа тул засварын ажилд туслаач” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ү.Ааас “- дүгээр цэцэрлэг гэсэн гэрлэн хаягийг шинэчлээд өг” хэмээн 700.000 төгрөгөөр шинэчлүүлсэн атлаа хандив нэрээр өөрийн Хаан банк дахь - дансаар 300.000 төгрөгийг,

-2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Оаас “Цэцэрлэгийн засварын будгийн ажилд зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

-2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн М.Сгээс “Хандивын анги байгаа, тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой” хэмээн өөрийн Хаан банк дахь - дансаар 700.000 төгрөгийг,

-2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Өөөс “Байгууллагын хамт олны зураг авах, жаазлахад зарцуулна” хэмээн “хандив” нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ц.Нгаас “хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдана” хэмээн “хандив” нэрээр “К” ХХК-ийн - тоот данс руу 500.000 төгрөгийг нийт 7.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч Ц.У нь өөрийн охин Б.Бг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Хаан банк дахь - дугаарын данснаас 500.000 төгрөгийг Я.Бгийн Хаан банк дахь - дугаарын данс руу “Бгийн ээж Угаас” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт;

3. Шүүгдэгч Б.Б нь өөрийн хүү Б.Бг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банк дахь - дугаарын данснаас 200.000 төгрөгийг Я.Бгийн Хаан банк дахь - дугаарын данс руу “Боос цэцэрлэг” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч М.С нь нийтийн албан тушаалтан буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газарт системийн засвар үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн хүү С.Отийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн - дугаарын данснаас 700.000 төгрөгийг Хаан банк дахь Я.Бгийн - дугаарын данс руу “С М” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Н.О нь өөрийн хүү Б.Мыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хаан банк дахь өөрийн - дугаарын данснаас 300.000 төгрөгийг Хаан банк дахь Я.Бгийн - дугаарын данс руу “-” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч М.С нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэст гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн хүү Г.М, Г.А нарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банк дахь - дугаарын данснаас Я.Бгийн Хаан банк дахь - дугаарын дансанд 100.000 төгрөгийг “С -” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,

7. Шүүгдэгч Ү.А нь өөрийн хүү А.Иийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулах зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Голомт” банк дахь өөрийн - дугаарын данснаас 300.000 төгрөгийг Хаан банк дахь Я.Бгийн - дугаарын данс руу “А Ү” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт,

8. Шүүгдэгч Ц.Б нь өөрийн хүү Б.Хийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бгийн шаардсаны дагуу цэцэрлэгийн хяналтын камерын үнэ болох 700.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Эийн Хаан банкны - дугаарын данснаас “К” ХХК-ийн Хаан банкны - дугаарын данс руу “Цэцэрлэгийн камер” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,

9. Шүүгдэгч С.У нь өөрийн хүү Д.Ныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн Хаан банкны - дугаарын данснаас Я.Бгийн Хаан банкны - дугаарын данс руу 700.000 төгрөгийг “Нын цэцэрлэгийн засварт хандив” гэсэн утгаар шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч С.Ж нь өөрийн хүү Ж.Ш Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахын тулд тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Бд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Б.Өийн Худалдаа хөгжлийн банкны - дугаарын данснаас Я.Бгийн Хаан банк дахь - дугаарын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: шүүгдэгч Я.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт,

шүүгдэгч М.С, М.С нарын үйлдлийг Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

шүүгдэгч Ц.У, Б.Б, Н.О, Ү.А, Ц.Б, С.У, С.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г овогт Ягийн Бг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Цийн У, Ч Ламжав овогт Бы Б, М овогт Нгийн О, Б овогт Үын А, А овогт Цийн Б, Б овогт Сын У, О овогт Сы Ж нарыг тус бүрийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З овогт Мын С, Е овогт Мы С нарыг тус бүрийг албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.У, Б.Б, Н.О, С.Ж, Ү.А, Ц.Б, С.У нарыг тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч М.С, М.С нарыг тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б, Ц.У, Б.Б, Н.О, С.Ж, Ү.А, Ц.Б, С.У, М.С, М.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Б, Ц.У, Б.Б, Н.О, С.Ж, Ү.А, Ц.Б, С.У, М.С, М.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Бгээс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7.800.000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулан улсын орлогод шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Б, Ц.У, Б.Б, Н.О, С.Ж, Ү.А, Ц.Б, С.У, М.С, М.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шийтгэх тогтоолын 23 дугаар тал /тодорхойлох хэсэг/-ын эхний догол мөрд “... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн ...” хэмээн дүгнэсэн байх бөгөөд тогтоолд дурдсан аль баримт нь “Н.О нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Я.Бд мөнгө шилжүүлсэн болохыг нотолсон” гэж үзсэн болох нь тодорхойгүй байна. Дээрх дүгнэлтээр хахууль өгсөн гэх хүмүүсийн үйлдлийг нэгтгэн дүгнэсэн ба шүүхээс хүн бүрийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр, нэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хамтран оролцогч мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчид шилжүүлсэн мөнгөн дүн, цаг хугацаа, шилжүүлсэн зорилго, хамран сургах тойрогт хамаарч байгаа эсэх нь харилцан адилгүй байхад бүх шүүгдэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнг цаг хугацаатай нь жагсаагаад нэг ижил дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч Я.Б /цэцэрлэгийн эрхлэгч/”... бусад шүүгдэгч нараас авсан мөнгийг албан ёсоор цэцэрлэгийн үйл ажиллагаа, ойн арга хэмжээ, засвар зэрэгт зарцуулсан тухай бичиг баримт байхгүй байгаа нь тэднийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй хэрэг ...” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байгаа ба эцэг, эхчүүдээс хандивын зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан бол зөвхөн цэцэрлэгийн эрхлэгч энэ үндэслэлээр хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан этгээд Н.Оаас хандивын зориулалтаар шилжүүлсэн мөнгөө хэрхэн зарцуулснаа нотолж чадаагүйн төлөө “хахууль өгсөн” хэмээн буруутгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээж байгааг зөвшөөрөхгүй. Миний үйлчлүүлэгч Н.О нь Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Я.Бд 300.000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар маргадаггүй бөгөөд тухайн мөнгийг хандивын зориулалтаар шилжүүлсэн болохоо удаа дараа тайлбарласан. Гэтэл тухайн мөнгийг өөрийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлж өөртөө давуу байдал олж авах зорилгоор шилжүүлсэн гэж буруутгасантай санал нийлэхгүй байгаа ба Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн сэдлийг “давуу .байдал бий болгох зорилгоор” хэмээн тодорхой заасан байхад Н.Оыг яг энэ зорилгоор мөнгө шилжүүлсэн гэдгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна. Н.Оын оршин суугаа хаяг нь тухайн цэцэрлэгийн хамран сургах тойрог багтдаг тул хууль журмын дагуу хүүхдээ элсүүлсэн, хээл хахууль өгөх бодит шаардлага үүсээгүй гэдэг нь илэрхий баримт байх бөгөөд энэ нь - дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн нотлох баримтаас харагдана. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүргийг хуульчилсан байх бөгөөд 14.1.5-д “хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал. хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл аваx” эрх олгосон байхаас гадна 14.2.6-д “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах” үүрэгтэй хэмээн хуульчилсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө хүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа нь хууль зүйн хувьд алдаатай ойлголт болоод байна. Иймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хахууль өгөх санаа зорилго байгаагүй. Манайх цэцэрлэгийн хажуу талд амьдардаг. Тухайн үед цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй ба маргааш өдөр нь цэцэрлэгийн нээлт болох байсан учраас би “ямар туслалцаа үзүүлэх үү” гэж асуухад “эцэг, эхээс хандив, тусламж авч болохгүй, хэрвээ та хандив өгмөөр байгаа бол гадаа будаж байгаа хашааны будгийн мөнгийг өгч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би засварын ажилд зориулж мөнгө өгсөн. ...” гэв.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн тойрогт хүүхдийг элсэх болон бүртгэх гэсэн хоёр өөр үе шат явагддаг. Эхлээд тухайн хамрагдах тойргийг тогтоож, тогтоосон тойргоосоо элсэх үе шат явна. Хэдийгээр шүүгдэгчийн хүүхэд нь тухайн тойрогт хамаарах боловч - дүгээр цэцэрлэгт бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хахууль авах гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар нэгэн байдлаар үр дүнд хүрсэн байхыг шаардахгүй. Мөнгө өгсөн үйлдлээр тухайн гэмт хэрэг төгсдөг. Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хийсэн үйлдлээр тухай гэмт хэргийн субьектив санаа, зорилгыг тогтоох боломжтой. Шүүгдэгч нь тухайн цэцэрлэгт өөрийн хүүхдийг элсүүлэн суралцуулахын тулд “хандив, тусламж” гэсэн нэрийн доор мөнгө өгч байгаа үйлдлийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Я.Б нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн - дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:”, 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.5 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;” 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дэх хэсэгт заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” эрх нөлөөг урвуулан ашиглаж, тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэхийг хүссэн эцэг, эхчүүдийн ашиг сонирхлын үүднээс, хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт элсүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр

-2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.Эаас “Би өрөөндөө засвар хийх гэж байгаа, манай өрөөний засварын ажилд 500.000 төгрөгийн хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Гээс “Цэцэрлэгт принтер авах, цонх хийлгэхэд хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Угаас “Цэцэрлэгийн 30 жилийн ойд угтаж цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг шинэчлэх гэж байгаа тул хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Ггаас “Цэцэрлэгийн ой болохтой холбогдуулан хандив өг” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Эээс “Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах”-д зориулж хандивласан 600.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар шилжүүлэн авсан,

-2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ц.Боос “манай цэцэрлэгийн 30 жилийн ой болж байгаа, хяналтын камер хийх гэж байгаа камержилтын ажилд хувь оруул” гэж камерын үнэ болох 700.000 төгрөгийг “К” ХХК-ийн Хаан банкны - дугаартай дансаар шилжүүлэн авсан,

-2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн М.Баас “Цэцэрлэгийн гадна талбайг засаж тохижуулахад хандив өгөх шаардлагатай” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн М.Сгаас “Хандив” нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 100.000 төгрөгийг,

-2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Боос “Цэцэрлэгийн анги засварт мөнгө хандивлах” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 200.000 төгрөгийг,

-2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Ааас “Цэцэрлэгт засвар хийнэ, тэгэхээр хандив өгчихвөл бүртгэе” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 700.000 төгрөгийг,

-2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.Уаас “Цэцэрлэгийн ой болох гэж байгаа тул засварын ажилд туслаач” хэмээн өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ү.Ааас “- дүгээр цэцэрлэг гэсэн гэрлэн хаягийг шинэчлээд өг” хэмээн 700.000 төгрөгөөр шинэчлүүлсэн атлаа хандив нэрээр өөрийн Хаан банк дахь - дансаар 300.000 төгрөгийг,

-2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Оаас “Цэцэрлэгийн засварын будгийн ажилд зарцуулна” хэмээн хандив нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

-2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн М.Сгээс “Хандивын анги байгаа, тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой” хэмээн өөрийн Хаан банк дахь - дансаар 700.000 төгрөгийг,

-2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Өөөс “Байгууллагын хамт олны зураг авах, жаазлахад зарцуулна” хэмээн “хандив” нэрээр өөрийн Хаан банк дахь - дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ц.Нгаас “хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдана” хэмээн “хандив” нэрээр “К” ХХК-ийн - тоот данс руу 500.000 төгрөгийг нийт 7.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Оны “...Эцэг, эхчүүд нь өөрсдийн хүүхдээ засвартай байх хугацаанд гэртээ байлгасан. Харин 13 хүүхдийн эцэг, эх өөрсдөө харах боломжгүй байна гэхээр О бАийн ангид засварыг дуусгах хүртэл түр явуулсан. Тухайн ирсэн 13 хүүхдийг ирснээр бүртгэж, үлдсэн 5 хүүхдийг чөлөөтэй гэсэн шалтгаанаар бүртгэсэн зарим нэг нь өвчтэй байсан санагдаж байна. ...” /2хх 103/,

гэрч Э.Бгийн “...Тухайн өдөр ангийн бА ирсэн хүүхдүүдийг бүртгэж аваад нярав ангиудаар тойрч үзээд ирсэн хүүхдүүдийн тоогоор тухайн өдрийн ирцийг бүртгэж хүүхдийн хүнсний материалыг гал тогооны ажилчдад өгдөг. Ирсэн хүүхдийн ирцийг тухайн өдөр нь нярав хянадаг. Харин би тухайн сарын эцэст няравын тайлан болон бАийн ирцийн бүртгэлийг үндэслэж тайлан тооцоо гаргадаг. Энэ асуудлыг нярав Лгийн - утсаар асуувал мэдэх байх. Миний хувьд мэдэж байгаа зүйл алга байна. Цэцэрлэгт өмнө нь камержуулалт хийгдсэн байсан, 2019 оны 5 дугаар сард уг хяналтын камеруудад урсгал засвар хийгдээд 2019 оны 12 дугаар сард камержуулалт хийгдэж 48 ширхэг камер суулгасан. Уг ажил нь улсаас буюу байгууллагын төсвөөр хийгдсэн ажил байгаа юм. 2019 оны 12 дугаар сард байгууллага өөрөө сонгон шалгаруулалт зарлаж 2019 оны 5 дугаар сард манай камеруудыг засварлаж байсан “К” гэх аж ахуйн нэгж байгууллага шалгарч 1 сарын хугацаатай хийж дуусгасан гэсэн. ...” /2хх-108/,

гэрч Х.Лгийн “... Засварын ажил эхлэхээс өмнө нэгдсэн эцэг, эхийн хурал хийж, засвар дуустал эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдөө харахаар болж, эцэг, эхчүүд нь харах ямар ч боломжгүй зарим нэг хүүхдүүдийг засваргүй ангийн хүүхдүүдтэй цуг нэг ангид хамруулж байсан. Тухайн үед ангийн бА нар хүүхдүүдээ бүртгэж надад тоогоо өгдөг байсан. Би ... тухайн өдөр ирсэн хүүхдийнх нь тоогоор хүнсний материалыг нь гаргаж өгдөг байсан. Би ангиудаар явж ирсэн хүүхдүүдийг нүдээр үзэж, ангийн бАаас ирсэн хүүхдүүдийн тоог авч гарын үсэг зуруулдаг байсан. Ингээд тухайн өдөр ирсэн хүүхдүүдэд шаардлагатай хоол, хүнсний материалыг гаргаж гал тогоонд өгдөг. ...” /2хх 113/,

гэрч Э.Жгийн “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа ... дулааны шугамын засварын ажил сонгон шалгаруулалт зарлагдаж, манай аж ахуйн нэгж шалгарч Нийслэлийн - дүгээр цэцэрлэгийн барилгын дотор халаалт, цэвэр бохир усны шугамын засварын ажил хийгдэж эхэлсэн. ...Ажлаа эхлэхийн өмнө - дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, зохион байгуулагч нартай уулзаж ярилцаад засварын үед суралцаж байгаа хүүхдүүдийг хэрхэх талаар ярилцаад цэцэрлэгийн баруун талын 2 ангиас эхлэхээр болоод тухайн үед “засвартай ангийн хүүхдүүдийг өмнөх өдөр суллаж байя” гэж хэлсэн. ...Гэрээ хийхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэж заасан ... хугацаандаа амжиж дуусгасан. ...Тухайн засварын ажил явагдаж байх үед ажилчдын хоолыг цэцэрлэгийн подвалд, дулааны өрөөнд өөрсдөө хийж байсан. Цэцэрлэгээс манай ажилчдад хоол унд өгч байсан ... хүүхдүүдийн илүү гарсан хоолыг ажилчдад өгч байсан удаа байсан. Гэхдээ энэ нь ганц нэг удаа л байх. Манай ажилчид бол өдрийн 12 цагт хоёрдугаар хоол, өдөр нь цай боов, боорцог, орой 18 цагт 1 дүгээр хоол, боов боорцогтой өгдөг. ...Ажилчид өглөө 9 цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг байсан. Сүүлийн 7-10 хоногийн хугацаанд хонож ажиллаж байсан. ...” /2хх 115/,

гэрч Н.Гын “...Манай охин Болорсолонго тус цэцэрлэгт суралцдаг юм. Эрхлэгч нь намайг камерын компанитай гэдгийг мэдээд “цэцэрлэгт камер суурилуулах гэж байгаа юм аа, нягтлан бодогчид үнийн саналаа өгчих” гэсэн ингээд манай компани тус цэцэрлэгийн хяналтын камерын ажлыг гүйцэтгэхээр болоод 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус цэцэрлэгт хяналтын камер суурилуулах ажлыг эхэлсэн санагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас гэсэн байх аа. Ямар ч байсан төрөөс санхүүжүүлсэн санагдаж байна. Тухайн үед манай компани нэлээн хэдэн цэцэрлэгт камержуулалт хийсэн. ...Компанийн Хаан банкны дансны хуулгаа авахад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6.400.000 төгрөг орсон байна. Мөнгө орсны дараа ажлаа эхлээд анги болон коридорт нийт 40 хяналтын камер суулгаж, 7-10 хоногийн хугацаанд ажиллаж дуусгасан. 2019 оны 02 дугаар сарын эхээр байхаа - дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Я.Б надтай уулзаад “гадаа талбай болон гал тогоо, коридорт нэмж хяналтын камер тавимаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “... мөнгө нь ороод ирвэл хийгээд өгье” гэж хэлсэн. Ингээд 8-9 хяналтын камерыг 1 сая гаруй төгрөгөөр тавьж өгсөн санагдаж байна. Дахиж гэрээ хийж ажлыг гүйцэтгэсэн баримтаа харвал тодорхой болох байхаа. 1 сая гаруй төгрөг нь 2-3 хуваагдаж орж ирсэн. Энэ 700.000 төгрөг бол урьдчилгаа нь юм шиг байна. Тухайн үед Я.Б эрхлэгч над руу утасдаад мөнгө нь орсон гэхээр нь дансаа шалгахад энэ 700.000 төгрөг орсон байсан. Санхүүжилт нь хаанаас орсныг би мэдэхгүй ба “Я.Б захирал шилжүүлчихлээ” гэж байсан. Тэгээд ажлаа гүйцэтгэж дуусгасан. ...” /2хх 117/,

гэрч Э.Нийн “... Тиймээ манай цэцэрлэгт 2018 оны 11 дүгээр сард Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар сантехникийн засварын ажил хийгдсэн. Уг шугам сүлжээний засварын ажил хэсэгчилсэн байдлаар хийгдсэн санагдаж байна. Хийхдээ 4 хувааж хийсэн. 2018 оны 11 дүгээр сард эхлээд 12 дугаар сардаа багтааж дуусгасан санагдаж байна. Тухайн үед засвар хийгдэж байсан ангийн хүүхдүүд ирээгүй, ба сургалт ороогүй. Харин засваргүй ангийн хичээл, сургалт хэвийн явагдаж байсан. Харин засвартай учраас ирэхгүй ангийн хүүхдүүдээс зайлшгүй хичээлдээ хамрагдах, эцэг, эх нь харах боломжгүй цөөхөн тооны хүүхдийг засваргүй ангид засвар дуустал цуг суралцуулж байсан. ...Засвартай байх үед “засвар хийж байгаа ажилтан нар ачаалал ихтэй ажиллаж байна, илүү гарсан хоол унднаас өгч байвал яасан юм бэ” гэж эрхлэгч хэлж байсан. Тухайн үед “манай цэцэрлэгийн ажилтан нар хэл ам ихтэй, дотоодын асуудлаа гадА мэдээлэл өгч шалгуулдаг тул наад асуудал чинь дэмий байх” гээд бА нарын хурлын үеэр яригдаж байсан. Тухайн өдөр ирсэн хүүхдүүдийг ангийн бА бүртгэж, няравт өгч, нярвын бүртгэлийн нягтлан бодогч хянадаг юм. ...” /2хх 170-171/,

гэрч М.Цгийн “...Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 2-5 насны хүүхдийг элсүүлдэг. Хамран сургах тойргийн дагуу элсэх ёстой байдаг. Өөрөөр тухайн оршин суугаа хаягийн байршлаар элсүүлдэг. Бүртгэх үйл ажиллагаа нь тусдаа асуудал юм. Хамран сургах тойрог тогтоосон тушаалд тухайн цэцэрлэгт оршин суугаа хаягаар нь зааж өгч тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, оршин суугаа хаяг нь аль цэцэрлэгт харьяалагдахыг урьдчилан тогтоосон байна. Тойргийг тогтоохын өмнө тухайн хорооноос санал, судалгаа авч санал боловсруулж, тушаалын хавсралтыг гаргаж Нийслэлийн боловсролын газраас хяналт шинжилгээ хийж баталдаг. Аливаа цэцэрлэгт бүртгэгдсэн байр, гудамж, тоотод оршин суугч иргэдийн /иргэний үнэмлэхийн хаягаар/ 2-5 насны бүх хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Энэ бүртгүүлсэн хүүхдүүдээс Мэдээлэл технологийн газраас боловсруулсан программын үр дүнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож элсэн орох боломж үүснэ. Энэ бүртгэлийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтсээс хяналт тавьж ажилладаг. Элсэлтээр орж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдээс ариун цэврийн хэрэгсэл, сурах хичээлийн хэрэгсэл /насны онцлогт тохирсон байдлаар/ зэргийг тоо ширхэг, чанар үзүүлэлтээр гаргасан БСШУСЯ-ны сайдын баталсан журмаар энэ харилцааг зохицуулсан. Өөр байдлаар хандив, мөнгөн тусламж эд зүйл авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Цэцэрлэгийн ой арга хэмжээнд зориулж эцэг, эхчүүдээс хандив мөнгө авах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд элсүүлэхэд ямар ч хандив авах ёсгүй, хүүхэд бүр сурах эрхтэй. Хуульд хүүхэд үнэ төлбөргүй сурах ёстой. Хандивын тухай асуудал бол тус тусдаа ойлголт юм. Эхний ойлголт болох хүүхэд бүртгэх, элсүүлэн авах үед хандив мөнгөн тусламж авах асуудал байж болохгүй. Энэ тохиолдолд хандив тусламж авсан бол хууль, дүрэм зөрчсөн гэж үзэх үндэстэй. Харин нөгөө нэг ойлголт нь суралцаж байгаа хүүхдүүдээ сургахтай холбоотойгоор өөрөөс гаргасан зардал, сурах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой эцэг эх, асран хамгаалагчаас болон хүүхдээ сургаагүй боловч нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламж үзүүлж байгаа иргэн, гадаад болон дотоодын төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагаас үзүүлж байгаа мөнгө, эд материалын хандив, мөнгөн тусламж, дэмжлэг туслалцаа зэрэгтэй холбоотой харилцааг Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлж гаргасан журам /Үүнд “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”/, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэргээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг бүртгэх, элсэлт авах үед хандив болгон мөнгө, эд зүйл авч болохгүй. Харин дээр дурдсан тохиолдолд хандив мөнгөн тусламж авсан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэж, захиран зарцуулах, тайлагнах хуулийн зохицуулалттай. Хуульд зааснаар “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг байгуулж, уг зөвлөл нь хүүхдийн цэцэрлэгийн дээд удирдлага бөгөөд бодлого, сургалтын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, энэ явцдаа хандив тусламж авбал хэрхэн юунд зарцуулах талаар зөвлөмж, чиглэлийг гаргаж баталгаажуулсан байна. Хүүхдээ цэцэрлэгт оруулах иргэн өөртөө давуу байдал үүсгэхийг хүсэж хандсан тохиолдолд нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал, тэгш бус байдал олгож болохгүй. Бусдад давуу байдал олгох үедээ хувьдаа ашиг хонжоо гаргаж огт болохгүй. Энэ талаар хангалттай их хэмжээнд үүрэг чиглэл өгч, сургалтыг зохион байгуулж ирсэн, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Өмнө нь - дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа дээрх шиг асуудал гаргахад бусад цэцэрлэгт энэ талаар хангалттай үүрэг чиглэл өгч байсан. 2018 оны 6 дугаар сараас Я.Б эрхлэгчийг мэдэх болсон. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоход нь ажлыг нь хүлээлгэж өгч байсан. Дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд би шууд удирдлагад нь хамаарах албан тушаалтан байсан. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2019 оны намар байхаа над дээр нэг иргэн орж ирсэн тэгсэн. - дүгээр цэцэрлэгт нэг настай хөгшин ач билүү зээгээ оруулах гэсэн чинь эрхлэгч Я.Б “700.000 төгрөг нэхсэн, надад 300.000 төгрөг байна” гэсэн чинь “ачийг чинь авахгүй” гэж хэлсэн талаар хандсан. Тэгэхээр нь би Я.Бг дуудаад тухайн үед дуудаад асуусан чинь “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь нөгөө настай хөгшнийг дуудаад нүүрэлдүүлсэн чинь “үгүй” гээд тэгээд өнгөрсөн. Гэхдээ би Я.Б эрхлэгчид онцгой анхааруулсан. “Энэ ямар бизнесийн салбар биш” гэж хэлээд хатуу анхааруулаад бусад цэцэрлэгийн эрхлэгч нарт ч гэсэн бараг айлган сүрдүүлэх маягтай хэлж байсан. Хүүхэд цэцэрлэгт элсүүлэхтэй холбоотой ямар ч хандив байх ёсгүй, хууль дүрэм журамд ч зааж өгөөгүй. Я.Б эрхлэгчийн хувьд дээр дурдсан мөнгө нэхсэн гэх асуудал яригдаж байсан. Өөрөөр ямар нэгэн асуудал яригдаж байгаагүй. Я.Б эрхлэгч цэцэрлэгийн засвар үйлчилгээ, хүүхэд сурах орчныг сайжруулах тал дээр сайн удирдлага байсан гэж харж байсан. Мөн хамт олон дундаас нь ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй, ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдол санал ирж байгаагүй. Ажил мэргэжлийн хувьд их туршлагатай хүн байсан. ...” /2хх 132-133/,

гэрч Ц.Эгийн “...Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, бүртгэх уг үйл ажиллагааг зохион байгуулах талаар заасан байдаг, хүүхдийг бүртгэх, элсүүлэх гэсэн 2 тусдаа ойлголт байна. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгийн насны хүүхдийг эцэг, эхийн хүсэлтээр цахимаар бүртгүүлээд 3 дахь жилдээ болж байна, элсэлтээ зохион байгуулахдаа бүртгэсэн хүүхдүүд дотроос системийн сонголт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон хүүхдүүд элсэх эрх нь нээгдэнэ. Хамран сургах тойргийн хүрээгээр элсэлт явагдана. Системд хүүхдийн эхийн оршин суугаа бүртгэлтэй хаягаар хамран сургах тойргийн цэцэрлэгт хуваарилагдана. 2018, 2019 оны хичээлийн жилд дээрх аргаар явж байсан харин 2020-2021 оны хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэхийн тулд бүх 5 настай хүүхдүүдийг элсүүлсэн. Үлдэгдэл орон тоонд 2-3 настай хүүхдүүдийг цөөн тоогоор элсүүлсэн. Энэ нь бас ковид-19 цар тахалтай холбоотой байсан. Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан зөвлөмж журмыг хэрэгжүүлж дагаж мөрдөнө. Боловсролын тухай хуульд заасан хандив авах талаар заасан байдаг. Манай цэцэрлэгүүд хүүхэд бүртгэх, элсүүлэх үедээ мөнгөн хандив авдаг гэсэн асуудал их яригддаг. Хүүхдийнхээ суралцаж байгаа цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор хандивлагч хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хандив, мөнгөн тусламж үзүүлж болох талаар хуулийн зохицуулалт байдаг. Гэхдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “элсэлтийн үед” ямар нэгэн хандив, мөнгөн тусламж авах эрх зүйн акт, заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, элсэлтийн явцад ямар нэгэн хандив мөнгөн тусламж авах ёсгүй. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.12-т заасан заалтуудыг хэрэгжүүлэхдээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасны дагуу Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “Цэцэрлэгийн зөвлөл” байгуулна. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баримталж хандивын асуудлыг шийдвэрлэдэг. Хандивлагчаас санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн орлогыг “Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сан”-д бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, мэдээ тайланд тусгах харилцааг энэ дүрмээр зохицуулдаг. Хэрвээ аливаа цэцэрлэгийн удирдлага өөрийн сайн дураар санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийг хүлээн авсан тохиолдолд “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, захиран зарцуулж, тайлагнаж мэдээлэх ёстой. Сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээж болно. Санд төвлөрсөн хөрөнгийг сургууль цэцэрлэг дээр бэлнээр хадгалахыг хориглодог. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулаагүй боловч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгт хандив, мөнгөн тусламж үзүүлж байгаа тохиолдолд ч энэхүү дүрмээр зохицуулагдана. Харин дээр дурдсан хууль дүрмээр бусад тохиолдлыг зохицуулна. Эрхлэгч хандивыг мөнгөн хэлбэрээр авч хэзээ ч болохгүй. Авахаар бол тусгай дэд санд шууд байршуулж, дараа нь зарцуулалтыг тайлагнах ёстой. Я.Б нь - дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 6 дугаар сард ирсэн. Үүнээс өмнөх “Одтой жаалууд” төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тиймээс би уг хүнийг ажлын шугамаар таньж мэднэ. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Я.Б эрхлэгч - дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ирснээс хойш хамт олныг сайн удирдсан. Өмнө нь Ө.Алдармаа эрхлэгч ажиллаж байхдаа асуудал гаргаад ажлаас чөлөөлөгдсөн. Уг нь улсын тэргүүн болж байсан цэцэрлэг байгаа юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд уг цэцэрлэгтэй холбоотой маш олон асуудал болж байна. Цэцэрлэгийн зөвлөл байгаа. Дүүргийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг сонгодог. Харин бусад төлөөллийг цэцэрлэг өөрөө сонгож, саналаа оруулж, Засаг даргын захирамжаар баталгаажуулдаг. Шаардлагатай бол Засаг даргын захирамжийг өгч болно. Нийт 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Уг нь ингэж болохгүй талаар маш олон удаа сургалт, семинарыг хийдэг. Манай байгууллага, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудтай хамтарч улирал бүр зохион байгуулдаг. Эрхлэгч нар Засаг даргатай гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа энэ асуудлыг давхар оруулж өгсөн. Урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг маш олон удаа зохион байгуулж байсан. ...” /2хх 135-136/,

гэрч Г.Сгийн “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэг нь 1989 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэг нээлтээ хийж байсан. Ингээд 2019 онд тус цэцэрлэгийн 30 жилийн ой болсон. Ойг тохиолдуулан бА, ажилчдын хүүхдийн урлагийн тоглолт, ахмадын хүндэтгэлийн цайллага зэрэг арга хэмжээ болсон. Мөн ойг угтаад 2019 оны 5 дугаар сард 800 хүүхдийн урлагийн тайлан тоглолт хийсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэг 30 жилийн ойг тохиолдуулан цэцэрлэгийн коридорын ханыг будсан. Өөр ажил, арга хэмжээ хийгдээгүй. Үүнээс өмнө 2018 онд төсвийн санхүүжилтээр болон хөрөнгө оруулалтаар камержуулалт, шугам сүлжээний ажил, гадаа тоглоомын талбайг шинэчилэх зэрэг ажил арга хэмжээ хийгдсэн байсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулж иргэн, аж ахуйн нэгжээс хандив тусламж авч байгаагүй. ...Би өөрөө хандив тусламж аваагүй. 2019 оны 5 дугаар сард эцэг эхчүүдээс хандив тусламж авах талаар яригдаж байхад Я.Б эрхлэгч “наадах чинь болохгүй юм байна шүү” гэж хэлсний дагуу хандив тусламж аваагүй. Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулаад цэцэрлэгийн сурах орчныг сайжруулах зорилгоор хандив тусламж цуглуулъя гэж бА нарын хурал дээр яригдаад эцэг, эхэд хандаж эхлэх үед Я.Б эрхлэгч “наад асуудал чинь хууль бус юм байна больцгооё” гэж хэлээд больсон. ...” /2хх 188-189/,

гэрч Х.Оийн “...2018 оны 11-12 дугаар сард байхаа цэцэрлэгийн бА нарын хурлын үеэр “ахмад ажилчид мөнгө өгсөн, тэрийг байршуулах данс хэрэгтэй байна, угаасаа 30 жил удахгүй болох болохоор хуримтлал үүсгэе” гээд Н.М бА бид хоёрыг хадгаламжийн данс нээгээдэх гэж хэлсэн Н.М бА бид 2 Улаанбаатар хотын банканд хамтарсан хадгаламжийн данс нээсэн. Ингээд ахмад ажилчдын мөнгийг байршуулаад бА, ажилчдаас сар бүр хуримтлал үүсгэхээр мөнгө хураагаад хийж байсан. Тэгсэн 2019 оны хавар эрхлэгч Я.Б “наад мөнгө хураадаг ажил чинь болохгүй юм мөнгийг нь тараагаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь бА, ажилчдын хураалгасан мөнгийг буцааж өгөөд гарын үсэг зуруулсан. Харин ахмад ажилчдын хандивласан мөнгийг бэлнээр аваад хадгаламжийн дэвтрийн хамт эрхлэгч Я.Бд өгсөн. Өөр хандив тусламж авч байгаагүй. ...” /2хх 197-198/,

гэрч Л.Дийн “...Би эрхлэгч Я.Бгээс асуусан чинь “цэцэрлэгийн 30 жилийн ой болох гэж байна, сайн дураараа хандив өгөх юм уу” гэж асуусан. Өмнө нь ч гэсэн “сайн дураараа хандив өгөх эцэг, эхчүүд байвал надтай уулзуулаарай” гэж Я.Б эрхлэгч хэлж байсан болохоор би асуусан юм. Ингээд би эрхлэгч Я.Бгийн дансыг аваад М.Бд өгсөн. Тэгээд хандив өгсөн байх. Хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй байна. ...” /2хх 202/,

гэрч Б.Зын “...Тус цэцэрлэгийн 30 жилийн ойн арга хэмжээний тайлан, хурлын тэмдэглэлүүд, хандивын зарцуулалтын талаарх баримт материалыг шаардахад нягтлан бодогчийн хамт архивын баримт бичгээс хайхад, тийм баримт байгаагүй. ...” /3хх 139/

гэрч Т.Сын “...2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тус цэцэрлэгийн 30 жилийн ой болсон. Уг ойн арга хэмжээг тохиолдуулан 2019 оны 5 дугаар сард 800 хүүхдийн тайлан тоглолт, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 250 хүүхдийн тайлан тоглолт хийж, 2019 оны 8 дугаар сард цэцэрлэгийн хичээл сургалт эхлэхээс өмнө цэцэрлэгийн доторх хана, шатыг будсан. Цэцэрлэгийн гадна талын тоглоомын талбайг Ж.Э гишүүний хандиваар засвар хийж, намар нээлтээ хийсэн. Цэцэрлэгийн түүхийг харуулсан баримтад кино хийж, хуурцагт буулгаж бА ажилчдад өгсөн. Ахмад настнуудыг хүлээн авах, мөн бА ажилчдаа хүлээн авах ажиллагааг зохион байгуулсан. Уг цэцэрлэгийн эрхлэгчээс гаргасан тушаал, шийдвэрийг надад өгч, би бА ажилчдад танилцуулдаг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн тушаал гарч байгаагүй. “Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойг тохиолдуулан бА, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлая, мөн төгссөн сурагч нарын эцэг эхчүүдээс хандив тусламж гуйя” гээд Х.О, Н.М нарын нэр дээр Улаанбаатар хотын банканд данс нээгээд “хандиваа уг дансанд хийе” гэж ярилцаад данс нээсэн. Тэгээд мөнгө төгрөгөө хураах болоод хурал хийтэл Я.Б эрхлэгч орж ирээд “наад хандив авах асуудал чинь болохгүй юм байна шүү, хууль бус юм байна” гэж хэлсэн. Тухайн үед ахмад ажилчид дугтуйтай мөнгө өгсөн. БА нар нэг өдрийн цалингаа өгөөгүй байсан санагдаж байна. Эцэг эхчүүдээс мөнгө хурааж амжаагүй байсан санагдаж байна. Би дээрх хууль дүрэм журмыг сайн мэднэ. Хүүхэд бүртгэх, элсүүлэх үед эцэг, эхчүүдээс хүүхдээ сургахын тулд “цэцэрлэгт хандив тусламж өгье” гэх яриа өгүүллэг их байдаг. Миний хувьд надад тэгж хандаж байсан. Эцэг, эх байгаагүй, дээрх 30 жилийн ойн арга хэмжээгээр тайлан тоглолт хийгдэх үед нэг тасалбарыг 10.000 төгрөгөөр зарж, цугларсан мөнгө нь тайлан тоглолт хийхэд гарсан зардал, ахмад ажилчид болон ажилчдаа хүлээн авахад зарцуулсан байх. Би цугларсан мөнгийг эрхлэгч Я.Бд хүлээлгэн өгсөн. Би хууль бусаар хандив тусламж авч зарцуулсан асуудал байхгүй. 800 хүүхдийн тайлан тоглолтын зардал хаанаас гарсныг би мэдэхгүй байна. Харин намар болсон 250 хүүхдийн тайлан тоглолтод гарсан зардлыг тасалбараа зарж буцааж олсон. Цэцэрлэгийн засварын ажлыг хандив тусламжаар хийгээгүй ээ хаанаас гаргаж хийснийг мэдэхгүй байна. ...” /2хх 191-192/,

гэрч Н.Мийн “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ой 2019 оны 10 дугаар сард тохиосон. Тус ойг тохиолдуулан хүүхдүүд, бА, ажилчдын тайлан тоглолт, цэцэрлэгийн гадна талбайн тохижилт зэрэг нь төсвийн хөрөнгөөр хийгдсэн гэж яригдаж байсан. Цэцэрлэгийн коридорын ханыг будсан зэрэг ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Ажлын хэсэг гараагүй байх. 2018 оны 11-12 дугаар сарын үед байх, бА нарын хурлын үеэр эрхлэгч Я.Б Х.О бид хоёрыг “хадгаламжийн данс нээлгэ” гэж хэлсэн. Цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд хандив өгсөн ба хэдэн төгрөг болсныг одоо санахгүй байна. Тэрийг ямар ч байсан хийчих, ой болохоор хэрэг болох байх гэж хэлсэн. Тэгэхээр Х.О бА бид 2 “Жуков”-ын тэнд Улаанбаатар хотын банканд хадгаламжийн данс нээлгээд дэвтрийг Я.Б эрхлэгчид өгсөн. Мөн 2018 оны 11-12 дугаар сарын үед бА нарын хурлын үеэр О бид хоёрын нээсэн дансанд бА ажилчид хураалгаж байсан. БА нар 40.000 төгрөг, туслах бА 30.000 төгрөг, ажилчид 20.000 төгрөгийг сар бүр хураасан ба 2 сард хураасан санагдаж байна. Нэг хурлын үеэр эрхлэгч Я.Б “наад мөнгө хураах чинь буруу юм шиг байна, наад мөнгөө буцаагаад бА, ажилчдад тараагаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.О бА бид 2 мөнгө хураалгасан хүмүүст мөнгийг нь өгөөд гарын үсгийг нь зуруулсан. Ахмад ажилчдын өгсөн мөнгийг бэлэн аваад хадгаламжийн дэвтрийн хамт Я.Б эрхлэгчид өгсөн. ...” /2хх 194/,

гэрч Э.Эийн “...Хүү Хийг цэцэрлэгт явуулахаар болоод харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт оруулъя гэж ярилцаад манай нөхөр ... Баянзүрх дүүргийн засаг даргад өргөдөл бичиж орсон. Тэгсэн “харьяаллын дагуу байна” гэж цохож өгөөд тэр цохолттой өргөдлөө аваад цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан чинь нэг их ойшоохгүй ... “цэцэрлэгийн камержуулалтад 700.000 төгрөг өгчих” гэсэн гэж манай нөхөр Ц.Б хэлсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн данснаас яг хэний ямар учиртай мэдэхгүй байна “камер тавьж байгаа компанийн данс гэсэн” данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай нөхөр Ц.Б хүүхдээ харьяаллын дагуу улсын цэцэрлэгт нь оруулах гэтэл аваагүй. Тэгээд би шинэ ажилд орох гээд хүүхэд харах хүн байхгүй тул тэр камерын мөнгө гэх 700.000 төгрөгийг шилжүүлэхээс өөр арга байгаагүй. Хэрвээ шилжүүлээгүй бол манай хүүхдийг авахгүй байсан юм шиг байна лээ. ...” /2хх 97-98/,

гэрч М.Сгийн “...Тухайн жил би өөрийн хүү С.Отийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахаар бүртгүүлсэн байсан. Тухайн жил бүртгүүлсэн хүүхдийг санамсаргүй сугалаа сугалж элсүүлж байсан. Манай хүүхэд сугалаагаар элсэн суралцах боломжгүй болсон. 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ... тус цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн ... нээлтийн дараа эрхлэгч Я.Бтэй уулзаад “хүүхдээ сургамаар байна” гэж хэлсэн. Тэгсэн “орон тоо байхгүй” гэж хэлсэн би өөрийн байдлаа хэлээд “хүүхэд харах хүн байхгүй, би өөрөө төрийн албан хаагч байгаа юм” гээд учирлаж хэлсэн. Тэгсэн “эхний 7 хоногт хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг харна, зарим суралцахгүй эсвэл шилжсэн байдаг юм, тийм тохиолдол гарвал өөртэй чинь холбогдоно” гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш 4-5 хоногийн дараа Я.Б эрхлэгч над руу холбогдоод “та хүүхдийнхээ бичиг баримтыг авч ирээд уулз” гэж хэлсэн. ...Яваад очтол “хандивын анги байгаа, тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой, хандив өгөхийг хүсээд цаасан дээр данс, мөнгөн дүнг бичээд өгсөн” үүний дагуу маргааш нь би өөрийн Голомт банкны - тоот данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай хүү С.От тус цэцэрлэгт суралцах болсон. ...” /2хх 139/,

гэрч Г.Эийн “...Тухайн үед эцэг эхийн хурал хийгээд “хүүхдүүдийн сурах орчныг сайжруулна, энэ тэр” гэж яриад хандив өгсөн санагдаж байна. Надаас ямар нэгэн мөнгө, төгрөг нэхээгүй. А.Бий дүү нь бас 1-2 жилийн хоцрогдолтой. Би өөрөө жирэмсэн ядраад байгаа юм. Бас А.Б ийм өвчтэй үнэхээр хэцүү байгаа гэдгээ эрхлэгч Я.Бд хэлээд хорооны нийгмийн ажилтантай уулзаад энэ байдлаа хэлсэн чинь манай хүүхдийг авсан. ...” /2хх 173-174/,

гэрч П.Мартын “...Тиймээ би уг мөнгийг шилжүүлсэн нь үнэн. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэхээр үүнээс өмнө байхаа манай охины ангийн бА С гэх эмэгтэй залгаад “цэцэрлэгийн 30 жилийн ойн арга хэмжээ болох гэж байгаа, хүүхдийнхээ сурч төгссөн цэцэрлэгт хандив өгөх боломжтой юу ... таны хандив ангийн засвар үйлчилгээнд зарцуулагдана” гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрөөд тус өдөр өөрийн данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нэг л хүүхэдтэй, ... 2007-2009 он хүртэл хугацаанд тус цэцэрлэгт суралцаж төгссөн юм. Тухайн үед ангийн бА нь С гэх хүн байсан. Яагаад элсэлт бүртгэлийн үеэр ярьсныг би мэдэхгүй байна. Надад өөрийн таньж мэдэх найз, нөхөд, ах, дүү, төрөл төрөгсдийнхөө хүүхдийг тус цэцэрлэгт оруулж өгсөн асуудал байхгүй. Уг цэцэрлэгийг манай хүү Х.Н суралцаж төгссөн болохоор би хандивын 700.000 төгрөгийг өгсөн. ...” /2хх 185-186/,

гэрч Ц.Цын “...Манай эгч Цийн Н нь дээрх мөнгийг шилжүүлчих гээд нэг данс өгсөн. Тэгээд шилжүүлсэн. ...Эгчийн том хүү Батбаатарын Б /2015 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн эрэгтэй/-ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт оруулах гэсэн чинь харьяаллын бус болоод байсан. Тэгээд “тус цэцэрлэгт оруулахад хандив өгдөг, уг мөнгө нь цэцэрлэгийн камер суурилалтад зарцуулагдах мөнгө” гэж эгч ярьж байсан. Тэгээд Б.Б тус цэцэрлэгт ороод хавар бараг төгсөөгүй, ээжтэйгээ цуг Солонгос явсан санагдаж байна. ...” /2хх 200/ гэсэн мэдүүлгүүд,

Хаан банк дахь -, -, - тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх 35, 100/, “К” ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга, нийт 6.400.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн /2хх 118-120/, мөрдөгч, комиссар Ж.Жны 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 8 дугаартай магадалгаа /2хх 207-250, 3хх 1-29/, Нийслэлийн Боловсролын газрын “хамран сургах тойрог тогтоох тухай тушаал, хавсралт” /1хх 201-250, 2хх 3-42, 4хх 223-230/, “К” ХХК-ийн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлтэй, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.

Харин шүүгдэгч Я.Бгийн үйлдэл нь албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглаж, хясан боогдуулах аргаар мөнгөн тусламж, хандив иргэдээс шаардаж авсан байна.

Гэвч, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг М Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Я.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.С, Н.О, М.С, Ч.А, С.У С.Ж, Ц.Б, Б.Б, Ц.У нарын мөнгө өгсөн үйлдэл нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хандив өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Дээрх нэр бүхий хүмүүст тохиолдсон гэр бүл, ажил төрлийн болон бусад нөхцөл байдлын хувьд зайлшгүй тулсан нөхцөл байдал, /хүүхдээ цэцэрлэгт оруулах/ тулгамдсан хэрэгцээг далимдуулан гацаах, эсхүл эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүндрэл учруулах зэргээр залхааж нэг талын ашиг сонирхлоор хахууль авсан бол “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх нэр бүхий шүүгдэгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан тогтоогоогүй байна.

Хавтас хэрэгт, гэрч Э.Эийн: “Хүү Хийг цэцэрлэгт явуулахаар болоод харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт оруулъя гэж ярилцаад ... цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан чинь нэг их ойшоохгүй ... “цэцэрлэгийн камержуулалтад 700.000 төгрөг өгчих” гэсэн гэж манай нөхөр Ц.Б хэлсэн. ...Тэгээд би шинэ ажилд орох гээд хүүхэд харах хүн байхгүй тул тэр камерын мөнгө гэх 700.000 төгрөгийг шилжүүлэхээс өөр арга байгаагүй. Хэрвээ шилжүүлээгүй бол манай хүүхдийг авахгүй байсан юм шиг байна лээ. ...” /2хх 97-98/,

гэрч М.Сгийн: “...Тухайн жил би өөрийн хүү С.Отийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт элсүүлэн суралцуулахаар бүртгүүлсэн байсан. Тухайн жил бүртгүүлсэн хүүхдийг санамсаргүй сугалаа сугалж элсүүлж байсан. Манай хүүхэд сугалаагаар элсэн суралцах боломжгүй болсон. 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ... тус цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн ... нээлтийн дараа эрхлэгч Я.Бтэй уулзаад “хүүхдээ сургамаар байна” гэж хэлсэн. Тэгсэн “орон тоо байхгүй” гэж хэлсэн би өөрийн байдлаа хэлээд “хүүхэд харах хүн байхгүй, би өөрөө төрийн албан хаагч байгаа юм” гээд учирлаж хэлсэн. Тэгсэн “эхний 7 хоногт хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг харна, зарим суралцахгүй эсвэл шилжсэн байдаг юм, тийм тохиолдол гарвал өөртэй чинь холбогдоно” гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш 4-5 хоногийн дараа Я.Б эрхлэгч над руу холбогдоод “та хүүхдийнхээ бичиг баримтыг авч ирээд уулз” гэж хэлсэн. ...Яваад очтол “хандивын анги байгаа, тэр ангид танай хүүхдийг оруулах боломжтой, хандив өгөхийг хүсээд цаасан дээр данс, мөнгөн дүнг бичээд өгсөн” үүний дагуу маргааш нь би өөрийн Голомт банкны - тоот данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай хүү С.От тус цэцэрлэгт суралцах болсон. ...” /2хх 139/,

гэрч Н.Оын: “...2019-2020 оны хичээлийн жилд манай хүү Б.Ма тус цэцэрлэгт орж суралцах болсон. Ингээд би хүүгийнхээ ангийн бА болох Баянзул бАтай уулзаад “ангид хэрэгтэй зүйл байгаа юу, надад багахан хандив өгөх саналтай байна” гэсэн чинь Баянзул бА “та цэцэрлэгийн эрхлэгчтэй ороод уулз” гэсэн хэлсэн тэгээд би цэцэрлэгийн эрхлэгч Я.Бтэй орж уулзсан тэгсэн “та хандив өгч болно” гээд данс өгсөн. Тэр данс руу нь би 300.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед будгийн ажилд мөнгийг зарцуулна гэж хэлж байсан санагдаж байна. ...” /2хх 156-157/,

гэрч М.Сгийн: “...Би тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчтэй   очиж   уулзсан. Хуучин харьяаллаараа танай цэцэрлэгт хамаардаг юм, тухайн үеийн цэцэрлэгийн харьяалал 147 дугаар цэцэрлэгт хамаарч байсан юм. Ингээд өөрийн хүү 3 настай байсан Г.М, 5 настай Г.А нарыг бүртгүүлэхээр уулзахад эрхлэгч “хамран сургах тойргийн биш байна, суралцуулах боломжгүй” гэсэн. Тухайн үед би “хаа хамаагүй дүүргийн хүүхдүүдийг aваад байдаг байж хаяанд нь гэр нь байгаа хүүхдийг авахгүй байгаа нь ямар учиртай юм, .... би өөрөө ажилдаа орох гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед надаас 100.000 төгрөгийг өгсөн  байхаа. Би  яг сайн  нарийн  санахгүй  байна.  Хүүхдийг цэцэрлэгт суралцахад таатай нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс уг мөнгийг өгсөн санагдаж байна. ...” /2хх 144-145/,

гэрч Ү.Аы: “...2019 оны 8 дугаар сард миний 3 настай охин А.И, 5 настай охин А.Оюут нарыг гэрээс ойрхон улсын цэцэрлэгт суралцуулахаар болоод Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэг дээр очиж уулзсан. ...Ингээд эрхлэгч Я.Бтэй уулзсан чинь “танайх хамран сургах тойргийн бус, ямар ч боломжгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 охиныгоо нэг цэцэрлэгт өгмөөр байна гэж гуйгаад “болохгүй бол цэцэрлэгт хандив өгье, юу хийж өгч болох вэ” гэж асуутал “цэцэрлэгийн хаягийг шинэчлээд өгч чадах уу” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд цэцэрлэгийн “- дүгээр цэцэрлэг” гэх гэрлэн хаягийг хийж өгсөн. Би үнийг нь судлахад 1 сая төгрөг болж байсан. Арай өөр газраас асуутал 700.000 төгрөгөөр хийж өгөхөөр болоод хийж өгсөн 300.000 төгрөгийг нь Я.Б эрхлэгчийн данс руу шилжүүлсэн. Анх 1 сая төгрөгөөр хийж өгөх юм байна гээд хэлсэн байсан болохоор зөрүү 300.000 төгрөгийг нь Я.Б эрхлэгч рүү шилжүүлсэн. ...” /2хх 141-142/,

гэрч С.Уын: “...Манай 5 настай хүү Дгийн Н - дүгээр цэцэрлэгт суралцдаг. 2018 онд манай хүү Д.Н тус цэцэрлэгт суралцахаар бүртгүүлсэн байсан. Тэгээд 2018-2019 оны хичээлийн жилд хувийн цэцэрлэгт суралцаад тус цэцэрлэгт ороогүй. Ингээд 2019-2020 оны хичээлийн жилд, ... 2019 оны намар 9 дүгээр сард тус цэцэрлэгт явсан. 2018 онд манай хүү Д.Н тус цэцэрлэгт бүртгүүлээд дунд нь хувийн цэцэрлэгт суралцаж байгаад тус цэцэрлэгт хагас дутуу явсан. Ингээд 2019 оны хавар тус цэцэрлэгт хүүхэд суралцсан гэх батламжийг манай нөхөр Д авахаар очсон. Тэгээд ирээд надад хэлэхдээ “цэцэрлэгийнх нь ой тохиох гэж байгаа юм байна, хоёулаа засвар хийгээд өгөөч гэнэ ээ, тэгэхээр нь бид 2 амжихгүй” гээд хэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр миний данснаас дээрх мөнгийг шилжүүлсэн байсан нөхөр Д нарийн зүйлийг сайн мэдэж байгаа байх надад бол ингэж л хэлсэн. Миний хүү Д.Н тус цэцэрлэгт харьяаллынхаа дагуу ... одоо бэлтгэл бүлэгт суралцаж байгаа. ...” /2хх 127/,

гэрч Ц.Угийн: “...2018 оны 11 дүгээр сард байхаа би өөрийн охин Бг цэцэрлэгт оруулах гээд - дүгээр цэцэрлэгт очиж эрхлэгчтэй уулзахад Я.Б эрхлэгч байсан. Тухайн жил цэцэрлэгт цахимаар бүртгэсэн. Гэтэл бүртгүүлж чадаагүй. Өөрийн биеэр очиж уулзахад Я.Б эрхлэгч манай хүүхдийг “харьяаллын хүүхэд юм байна, яг одоо авах боломжгүй, хичээлийн явцад зарим нэг хүүхдүүд цэцэрлэгээс гарах, шилжих тохиолдол байдаг, тэр үед өөр рүү чинь залгая” гээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. 2018 оны 11 дүгээр сарын дундуур байхаа Я.Б эрхлэгч миний утас руу залгаад “урд шинэ цэцэрлэг ашиглалтад орсон, тийшээ хэд хэдэн хүүхдүүд явсан, орон тоо гарсан, ирээд уулзах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод уулзтал “цэцэрлэгийн 30 жил болох гэж байгаа, цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг шинэчлэх гэж байгаа, өөр бас хэдэн эцэг, эхчүүд байгаа” гэж хэлсэн. Дээр дурдсан шалтгаанаар уг мөнгийг шилжүүлсэн. “Цэцэрлэгийн 30 жил болох гэж байгаа, цэцэрлэгийн гаднах гэрлэн хаягийг солих гэж байгаа” гэхээр нь шилжүүлсэн. ...Маргааш нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд 500.000 төгрөгийг шилжүүлсэн санагдаж байна. ...” /2хх 124-125/,

гэрч Б.Бын: “...Би өөрийн хүү Б.Бг тус цэцэрлэгт суралцуулахаар болоод цэцэрлэг дээр очоод эрхлэгч Я.Бтэй орж уулзсан. “Манай эхнэрийн жирэмсний амралт нь дуусаад ажилдаа орох гэж байна, манай хүү 2 ой гаруйтай, цэцэрлэгт оруулах гэсэн юм, манай гэр танай цэцэрлэгийн хажуу талын байранд байдаг, би хамран сургах тойргийнх мөн эсэхийг ч мэдэхгүй байна” гээд ороод уулзсан. Тэгсэн Я.Б эрхлэгч сонсоод “манай цэцэрлэгийн харьяаны хүүхэд мөн байна, ... намар хүүхдээ дагуулаад ир, одоо ингээд цэцэрлэг сургууль амарч байна, харин хүүхдийн ангийн засварыг хийх хэрэгтэй, энэнд нь мөнгө өгөөрэй” гэж хэлэхээр нь би утасны дугаарыг аваад гарсан. Тэгсэн надад бүртгэлийн хуудас гээд өгсөн. Тэр дээр нь хүүхдийн овог нэрийг нь бичээд “энэ бичгээ намар авчраад уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад эхнэртээ цэцэрлэг нь ингэж байна гэж хэлсэн. Тэгсэн эхнэр “ангийн засварт нь мөнгө хэрэгтэй гэж байгаа юм бол өгчихөө” гэж хэлэхээр нь би Я.Б эрхлэгчийн утсаар яриад “засварын мөнгийг нь өгье” гэж хэлсэн чинь нэг данс өгсөн. Уг данс руу нь “Боос цэцэрлэг” гэх утгатайгаар мөнгө шилжүүлсэн. Би 100.000 төгрөг шилжүүлсэн гэж санаад байсан чинь 200.000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...” /2хх 182/,

гэрч С.Жын: “...2019 оны 5 дугаар сард өөрийн хүү Ж.Ш тус цэцэрлэгт элсүүлэн суралцуулахаар бүртгүүлсэн. ...Ингээд 2019 оны 9 дүгээр сард эхнэр тус цэцэрлэгт очиж уулзахад “хүүхэд дүүрсэн байна, 10 дугаар сард орон тоо гарвал хэлнэ” гэсэн. ...Ингээд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байхаа эхнэр миний утас руу залгаад “- дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Я.Б “ирж уулз” гэж байна, орон тоо гарсан юм шиг байна, чи очоод уулзаадах” гэж хэлсэн. ...Я.Б эрхлэгчтэй уулзсан. ...Я.Б эрхлэгч “Орон тоо гарсан, танай хүүхдийг суралцуулах боломжтой байна, гэхдээ одоо бага ангид орно, он гарахаар шинэ бүлэг нээгдэнэ, тэр үед үеийнх нь хүүхдүүдтэй суралцуулна, танайх ангид нь тохижилт хийж өгнө гэсэн байна, бид байгууллагаараа ярилцаад байгууллагын хамт олны зураг авхуулах гэж байгаа юм” гээд данс бичиж өгөөд “600.000 төгрөг шилжүүлээрэй” гэж хэлсэн. Ингээд би ... эхнэртэйгээ яриад эхнэрийн дээрх данснаас 600.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 179-180/,

гэрч Ц.Бын: “...Би 2019 оны 01 дүгээр сард байхаа би өөрийн хүү “Хийг харьяаллын дагуу - дүгээр цэцэрлэгт оруулж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл бичээд Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл бичиж өгсөн чинь харьяаллын дагуу байна гээд цохоод өгсөн. Тэр цохолттой өргөдлөө аваад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан байсан санагдаж байна. - дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Я.Б гэх хүнтэй уулзсан. Тэгсэн тэр Засаг даргын цохолтыг хараад “энэ засаг дарга хүүхэд харахгүй, бид нар хүүхэд хардаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яах вэ?” гэтэл эрхлэгч Я.Б “манай цэцэрлэгийн 30 жилийн ой болж байгаа, хяналтын камер хийх гэж байгаа, камержилтын ажилд хувь оруул” гэж хэлсэн. ...Тэгээд эхнэрт хэлсэн чинь эхнэр зөвшөөрсөн. Учир нь, эхнэр шинэ ажилд орох гэж байсан болохоор хүүхэд харах хүн байхгүй тул зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Мөн камертай болчихвол дараа нь асуудал гарвал камерын бичлэг шүүж болох юм, хэрэгтэй юм байна гээд эхнэр бид 2 камерын мөнгө болох 700.000 төгрөгийг өгөхөөр болсон. Хоёр хоногийн дараа би эрхлэгч Я.Бгийн өрөөнд очиж уулзаад “камержуулалтын ажилд нь тус нэмэр болъё” гэж хэлсэн. Тэгсэн Я.Б эрхлэгч надад нэг данс өгөөд “энэ камерын ажил хийж байгаа компани, энэ данс руу 700.000 төгрөгийг хийчих” гэж хэлсэн. Тус өдөр нь хөдөө байдаг Баттөр ахаас 700.000 төгрөг зээлээд эхнэрийн данснаас камерын 700.000 төгрөгийг Я.Б эрхлэгчийн өгсөн данс руу шилжүүлсэн. Дараа нь дансны хуулгаа аваад харсан чинь эхнэрийн данснаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байна лээ. ...” /2хх 94-95/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

Я.Б нь албаны чиг үүргийн хувьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт хүүхдийг элсүүлэх, чөлөөлөх, бусад асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй. Харин М.С, Н.О, М.С, Ч.А, С.У С.Ж, Ц.Б, Б.Б, Ц.У нарын хүүхдүүдийг хамран сургах тойрогт Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэг багтсан ба тэдгээр нь хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн - дүгээр цэцэрлэгт гаргасан боловч тэдгээрийн тулгамдсан хэрэгцээг ашиглан хандив өгөхийг шаардаж, хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээ буюу цэцэрлэгийн үйлчилгээг авахын тулд хандив өгсөн бөгөөд энэ нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд, эсхүл өөрт давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж үзэхгүй бөгөөд хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Прокуророос шүүгдэгч М.С, М.С нарт Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.У, Б.Б, Н.О, Ү.А, Ц.Б, С.У, С.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн “шүүгдэгч Н.Оыг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлын хүлээн авч шийдвэрлэв.

Түүнчлэн Я.Бгээс “...хандивын мөнгөөр цэцэрлэгийн 30 жилийн ойн арга хэмжээ болон тохижилтын ажил хийсэн” талаар баримтыг гаргаж өгсөн ба уг арга хэмжээтэй холбоотой төсвийн талаар болон санхүүгийн тайланг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Мын С, Е овогт Мы С нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д овогт Цийн У, Ч Ламжав овогт Бы Б, М овогт Нгийн О, Б овогт Үын А, А овогт Цийн Б, Б овогт Сын У, О овогт Сы Ж нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, М.С, Н.О, М.С, Ч.А, С.У С.Ж, Ц.Б, Б.Б, Ц.У нарыг цагаатгасугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн М.С, Н.О, М.С, Ч.А, С.У, С.Ж, Ц.Б, Б.Б, Ц.У нарыг гэм буруутайд тооцсон, ял оногдуулахаар заасан бүх заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ