Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/00056

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/00056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, А Ж-ийн Ц,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01235/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцлоо.

(Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жийн Ц нь Х аймгийн Ш суманд 1968 онд Жийн 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдарч байгаад сургуулийн насанд хүрч Х аймгийн Ш сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 8 дугаар ангиа 1985 онд төгсөөд Х аймгийн БХТН-ийн жолооны курст 1985-1986 онуудад суралцан төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж Ардын армийн 126 (205) дугаар ангид 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Би цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ш сумын Хүн эмнэлэгт жолоочоор 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийг хүртэл ажиллаж байгаад Р-гийн төв рүү шилжих болсон тул ажлаасаа гарсан юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, цалин хөлсний лавлагаа гарч ирэхгүй байгаа зэргээс миний ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан учраас 1990-1994 онуудад ажиллаж байсан хугацаагаа давхардуулан тогтоолгохгүй болно.

Иймд Ж.Ц миний Х аймгийн Ш сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: А Жийн Цын иргэний үнэмлэхийн хуулбар, Ш сумын Хүн эмнэлгийн захиргаанаас Ж овогтой Цод 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон №327891 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А овгийн Ж (эцэг/эхийн нэр)-ийн Ц нь (рд:ОО00000000) нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх бичилт бүхий баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8637 дуггаартай Жийн Ц нь БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (205) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.08.25-ны өдөр 619214 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Ж.Ж-ын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Тус сумын Ш сумын Хүн эмнэлгийн даргын 1994 оны тушаал шүүж үзэхэд Ж.Цыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/607 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох, курст суралцуулах, ажлаас чөлөөлж шилжүүлэх, тэтгэмж олгох тухай 60 дугаар тушаал Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр К.Ш-ыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ж.Цын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Жийн Цын нэрээр Хөвсгөл аймгийн Ш сумын Хүн эмнэлгээс гаргасан тушаал шийдвэр бий эсэх лавлагааг тус тус гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 11-18, 36, 50-52 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Ц нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ж.Ц нь Хөвсгөл аймгийн Ш сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

А Жийн Цын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Ш сумын Хүн эмнэлгийн захиргаанаас Ж овогтой Цод 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон №327891 дугаартай 1986 06 30 ардын цэргийн албанд татагдсан, Хөвсгөл аймгийн цэргийн хэлтсийн даргын 1986.06.30-ны өдрийн тушаал, 1988 08 17 цэргиийн албаны хугацаа дууссан тул бэлтгэлээр халав. 805-р ангийн даргын 1988.08.17-ны өдрийн н/230-р тушаал, 1988 10 1 хүн эмнэлэгт жолоочоор томилж ажиллуулав. Эрхлэгч эмчийн 13 тоот тушаалаар, 1994 5 1 ажлаас чөлөөлөв. Эрхлэгч эмчийн ... 6 тушаалаар гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай 1. ... Ж.Цыг Ш сумын эмнэлгийн машины жолоочоор 10-р сарын 18-ны өдрөөс, ... гэх бичилт бүхий Ажилд томилох, курст суралцуулах, ажлаас чөлөөлж шилжүүлэх, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/1043 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ш сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай ... 2.Шагнагдах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хавсралт нэгээр баталсугай. ... гэх бичилт бүхий Ажилчдыг урамшуулан шагнах тухай 35 дугаар тушаал, түүний хавсралтын 5-д Ж.Ц 80% 672 төг ... гэх бичилт бүхий хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30/1364 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Ж овогтой Цын ХААТР 1(А) баримтын 14-т ажилладаг байгууллага гэх хэсэгт М нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт авто граж, эрхэлдэг ажил гэх хэсэгт жолооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Ш гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/170 тоот албан бичгээр хуулбарлан ирүүлсэн тус сумын Хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан Ж овогтой Цын 1989 оны 1-12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны баримтын хуулбарт Хөвсгөл аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас),

Гэрч К.Ш-ын: ... Намайг 1989 онд Ш сумын Хүн эмнэлэгт ажилд ороход тус газрын түргэний жолоочоор ажиллаж байсан. Ж.Цыг ажлаас гарах хүртэл буюу 1994 оны 5 дугаар сарыг хүртэл тасралтгүй цуг ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Ц нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Ш сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А Жийн Цын Х аймгийн Ш сумын Хүн эмнэлэгт 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН