| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00846/И |
| Дугаар | 103/ШШ2024/00801 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00801
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2024/00801 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр оффис, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,177,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,177,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ББСБ ХХК нь Б.******* харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр №ЗГ202312180*******0******* тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулан Huawei Nova Y91 маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. ******* ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Иймд Б. үндсэн зээл 898,000 төгрөг, хүү 232,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,*******70 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ББСБ ХХК-аас гар утас лизингээр авсан нь үнэн, зээлийн үлдэгдэл 1,177,418 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Б. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,177,418 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,177,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,809 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******,404 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж *******,404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ