Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/01434

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01514

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* хороолол эрх чөлөөний өргөн чөлөө ******* тоотод байрлах ******* ******* ХК /РД*******/-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг ******* сум ******* баг тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

 

10,754,219.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2022 оны 10 сарын 20-нд ЗГ4005153503 тоот ахуйн хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2,390,000 төгрөгийг 25 сарын хугацаатай жилийн 19.8 хувийн хүүтэй, 2019 оны 05 дугаар сарын 27-нд ЗГ5275110483 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан болно. Тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 10 сарын 06-нд ЗГ5275110483А тоот гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээлийг нэмж авсан.Иймд Б.оос ЗГ4005153503, ЗГ5275110483, ЗГ527510483А тоот зээлийн гэрээнд тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ЗГ4005153503, ЗГ5275110483, ЗГ5275110483А тоот гэрээний төлбөрт 10,754,219.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-аас нэхэмжилж буй 10,754,219 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-нд 3,580,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-нд 3,580,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 3,94,129.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.оос 10,754,219.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,017.51 төгрөгийн 93,508.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос 93,508.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 10,754,219.26 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,017.51 төгрөгийн 93,508.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.оос 93,508.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ