| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00901/И |
| Дугаар | 103/ШШ2024/00804 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2024/00804
| 20******* оны 12 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ20*******/00804 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,505,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,505,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Н.******* нь ХААН банк ХК-ийн Жаргалант тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр ЗГ/201810******* тоот зээлийн гэрээ байгуулж 13,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн ЗГ/201810******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр БҮГ/201810******* тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Н.******* нь 20******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн ЗГ/201810******* тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,074,317 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,168,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,149 төгрөг нийт 8,250,740 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.9, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Н.*******ас зээлийн гэрээний үүрэгт 20******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,425,683 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 9,150,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 904,339 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,505,791 төгрөгийг 20******* оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 20******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,005,791 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Н.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,505,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь 17,505,791 төгрөгийг 20******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,005,791 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******ас улсын тэмдэгтийн хураамж 123,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ