| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 113/2024/0025/з |
| Дугаар | 113/ШШ2024/0025 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 113/ШШ2024/0025
2024 10 01 113/ШШ2024/00025
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Гадаадын иргэн харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын Говьсүмбэр аймаг дахь хяналтын улсын байцаагч Г.Т-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б нь гаргасан дүгнэлтээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Гадаадын иргэн, харъяатын газрын улсын байцаагчийн харъяалан шийдвэрлэсэн зөрчил нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан байх тул тус шүүхэд гаргасан дүгнэлтээсээ бүрэн татгалзаж байна. Зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б нь Гадаадын иргэн харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын Говьсүмбэр аймаг дахь хяналтын улсын байцаагч Г.Т-д холбогдуулан гаргасан дүгнэлтээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн Гадаадын иргэн харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын Говьсүмбэр аймаг дахь хяналтын улсын байцаагч Г.Т-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0527505 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ