| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01591/И |
| Дугаар | 142/ШШ2024/01425 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/01425
2024 11 14 142/ШШ2024/01425
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* хороо, ******* *******-1, 13 давхар байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
,
Хариуцагч: Орхон аймаг, сум, ******* баг, тоотод оршин суух овогт /РД:/-т холбогдох,
3,523,888.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан сарын 3,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2,969,910 төгрөг зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.т зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.өөс үндсэн зээлийн үлдэгдэл 2,377,414.59 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,113,103.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 33,370.68 төгрөг, нийт 3,523,888.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 3,523,888.72 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.өөс 3,523,888.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,333 төгрөгийн 35,666 төгрөгийг төрийн сангаас, 35,666 төгрөгийг хариуцагч Б.өөс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,523,888.72 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,333 төгрөгийн 35,666 төгрөгийг төрийн сангаас, 35,666 төгрөгийг хариуцагч Б.өөс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ