Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2024/01424

 

 

2024 11 14 142/ШШ2024/01424

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг, ******* хороо, *******, *******, ******* давхарт байрлах ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, сум, баг 9-*******9 тоотод оршин суух овогт /РД:ФБ9612253*******/-д холбогдох,

 

3,013,7*******3.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш. нь Манай Супер лизинг ******* зээлдэх ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр БЗГ22-2137 тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн болно. 2024 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,5*******4,007.*******3 төгрөг, төлөх ёстой хүү 1,293,*******33.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,642.20 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,013,7*******3.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ш. нь төлөлт хийгээгүй 723 хоног хэтрүүлсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 3,013,7*******3.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Супер лизинг ******* ******* -аас нэхэмжилсэн мөнгөн дүн болох 3,013,7*******3.95 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК нь хариуцагч Ш.ас 3,013,7*******3.95 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,1*******0 төгрөгийн 31,590 төгрөгийг төрийн сангаас, 31,590 төгрөгийг хариуцагч Ш.ас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,013,7*******3.95 төгрөгийг хариуцагч Ш. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,1*******0 төгрөгийн 31,590 төгрөгийг төрийн сангаас, 31,590 төгрөгийг хариуцагч Ш.ас гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг ******* ******* ХХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ