| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01526/И |
| Дугаар | 142/ШШ2024/01422 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2024/01422
2024 11 14 142/ШШ2024/01422
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* хороо ******* хороолол /*******/, ******* гудамжны ******* барилгын ******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, баг, 9-******* тоотод оршин суух овогт /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,*******54,978.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь: 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №1050130223051249 тоот онлайн зээлийг ББСБ-аас ******* сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Г. зээлийн гэрээний 4.1.3, 4.1.******* дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Г.аас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1050130223051249 тоот онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 1,099,*******02.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 305,375.53 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 250,000 төгрөг, нийт 2,*******54,978.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-аас 2,*******54,978.33 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.аас 2,*******54,978.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийн 29,000 төгрөгийг төрийн сангаас, 29,000 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,*******54,978.33 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийн 29,000 төгрөгийг төрийн сангаас, 29,000 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ