| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00843/И |
| Дугаар | 103/ШШ2024/00818 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00818
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2024/00818 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 4* дугаар байрны 1* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие нь Багануурын бөөний бараа баазад 1987 оны 10 дугаар сараас 1988 оны 9 сар хүртэл ногоочиноор ажилласан. 1990 оноос байгууллагын нэр өөрчлөгдөж, Багануурын худалдааны удирдах газар, Хишиг 2, Хишиг-Уул зэрэг нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт дээрх хугацаанд ажилласан ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй, тухайн үед ажилласан талаар архиваас шүүлгэж үзэхэд баримт огт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Багануурын бөөний баазад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Багануурын бөөний баазад ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ Багануурын бөөний баазад ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч П.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ