Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 311/ШШ2025/00028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн  .......................тоот хаягт оршин суух ............................ нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батхүү, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ........... онд төрсөн. 1982 онд Завхан аймгийн ...........сургуулийг төгсч, 1982-1984 онд Завхан аймгийн .................мэргэжлээр төгсөж, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ............ очиж ажилласан. Тухайн өдрөөс хойш тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байна. 1988 онд Завхан аймагт ирж ажилласан. 1992 оноос Завхан аймгийн ............ гэж байгуулагдсан. Тэгээд би ...........оор ажиллаж эхэлсэн. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн. Н......... .......... нар 10 жил гэж баталгаажуулж өгсөн. Тэгээд өнгөрсөн жил урьдчилсан байдлаар ................... хянуулахад ямар нэгэн асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгөхөд ............. материал нь дутуу байна гэсэн хариу өгсөн. Тэгээд би архивын лавлагаа авч шүүхэд 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд намаг Завхан аймгийн ................. 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ............р ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн............ дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч .......... өгсөн мэдүүлгийн: ... .............. рестораныг хувчилж авч ................. гэж байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахад бид нар тэнд ажиллаж байсан юмаа. Би тогооч, .........манай .......... байсан. Захирал нь .............байсан. ... гэх хэсэг,

гэрч ....... өгсөн мэдүүлгийн: ..............1992 онд үүсгэн байгуулагдаж, би дэд даргаар ажиллаж байсан. Тэгэхэд ............ байсан юмаа. ............ гэж хүн байсан. ... гэх мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч .......... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..................1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ................ ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ