| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00016/И |
| Дугаар | 103/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00014
| 2025 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00014 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 10 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* Ю.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч. нь Ю.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие нь Ю.******* 2011 онд гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Бид гэр бүлийн таарамжгүй байдлаас болж тусдаа амьдардаг тул гэр бүлээ цуцлуулахаар эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч Ю.******* ирж асуудлыг дуусгавар болгохгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Мөн бидний хүүхэд болох М.*******, М.******* нар миний асрамжид өсөн торниж байгаа бөгөөд Ю.*******аас төрөөс сар бүр олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлэн авах хүсэлтэй байна гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, М.*******, М.******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ю.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Ю.*******ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
******* овогт ******* /РД:УГ8208**/ гэсэн регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 10 тоотод бүртгэлтэй боловч, оршин суудаггүй, 91550***, 88024*** дугаарын гар утастай, одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ганц мод хилийн боомтоор зорчин орж, гарч байгаа гэх мэдээллийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч. өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Ю.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* овогт ******* ад анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Ю.*******ийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ