| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00964/И |
| Дугаар | 103/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00016
| 2025 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00016 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 2* дугаар байрны 4* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч О.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн хөтөлбөрт хамрагдсан О.******* нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Багануур дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 1,500,000 төгрөгийн дэмжлэг авч, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. О.******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1,100,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 400,000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу О.*******аас 400,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтсийн Төрийн сан 100200237******* дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтсээс шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ..., овогтой ******* нь үлдэгдэл 400,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч О.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 400,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1. дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 12,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,325 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ