| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00047/И |
| Дугаар | 103/ШШ2025/00056 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00056
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00056 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,561,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,561,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Э.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/2023509863** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, БГХ/2023509863** тоот брьцааны гэрээ байгуулан 6,100,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу 3,114,471 төгрийг буцаан төлсөн байна. Иймд Э.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,770,928 төгрөг, хүү 747,170 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,541 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 4,561,139 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Э.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн ******* банкны талаас хариуцагч Э.*******тэй доорхи хуваарийн дагуу
- 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,520,400 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,520,400 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,520,339 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Э.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******-******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,561,139 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь 4,561,139 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,520,400 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,520,400 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,520,339 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,928 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 43,964 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ