| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01514/И |
| Дугаар | 142/ШШ2024/01342 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/01342
2024 11 05 142/ШШ2024/01342
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой Ганпүрэв нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод түрээсээр амьдарч байгаад түрээсийн мөнгө 1,500,000 төгрөг, цахилгааны төлбөр, СӨХ-ийн мөнгө 500,000 төгрөгийг өгөөгүй. Мөн байрны түлхүүрийг надад өгөөгүй, дэлгүүрт үлдээгээд явсан. Иймд ******* овогтой ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Пүрэвдагва овогтой Лхагвасүрэн нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Иргэн Ганпүрэв миний авах ёстой мөнгийг төлж барагдуулсан тул эрэн сурвалжлах шаардлагагүй боллоо. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр ...Л.Ганпүрэв миний авах ёстой мөнгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул ******* татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагаасаа хүсэлт гаргагч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ