Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01318

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01318

******* аймаг

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг сум баг номин тоотод байрлах хаягтай ХХК / регистрийн дугаар: , утас: /,

 

Хариуцагч: ******* аймгийн дарга нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж байрны үнэ алданги 66,880,155 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч: ******* аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч: ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн дарга, ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж байрны үнэ алданги 66,880,155 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* аймгийн дарга , ХХК-ийн захирал нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын баг, хороололд байрлах аймгийн , , эзэмшиж буй 800 м.кв, , эзэмшиж буй 800 м.кв, аймгийн Тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, захиалагчийн эзэмшлийн дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр ******* аймгийн дарга нь барих боломж нөхцөлийг бүрдүүлж, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ' ХХК нь иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Иймд барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад иргэд ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал ******* аймгийн дарга ыг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Миний бие Н.******* нь ХХК-тай 2021 оны сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №130-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр Б байрны, 2-р давхарт 0 тоот бүхий 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв нь 1,900,000 төгрөг нийт 60,800,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ХХК-ийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ,560,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 506 60 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 1-ны өдөр 506,00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 506,00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр 506,00 төгрөгийг тус тус ХХК-ийн эзэмшлийн банкны тоот дансанд төлсөн. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч Б блок нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, барилгын ажил одоог хүртэл зогссон байдалтай байна. Барилгын талаар ямар нэгэн мэдээллийг ******* аймгийн дарга болоод ХХК-аас өгөхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул байр ашиглалтанд орох боломжгүй болсон гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 44,586,0 төгрөг, алданги 22,293,385 төгрөг, нийт 66,880,155 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

3. ******* аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч аймгийн дарга, Зураглал ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн дарга ХХК-ын захирал Б.Бат-Орших нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1.2-т ...80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах, 1.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн хөнгөлөлттэй үнээр авах орон сууц, хямдралтай үнээр худалдан авах дулаан зогсоолоос бусад орон сууц, дулаан зогсоолыг өөрийн эзэмшилд авна гэж заасан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид ХХК-ийн орон сууцны А блокын д орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23/03/20-001 дугаар албан бичгээр Ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх орон сууц захиалагчийн төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1м.кв тутамд 350.00 төгрөг нэмэгдүүлэх буюу 1м.кв-ын үнийг 1.00.000 төгрөг болгох мөн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 23/04/03-005 дугаар албан бичгээр гэрээ сунгах хүсэлтийг тус тус ирүүлсэн. ХХК-аас ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу гэрээний талууд уулзалт зохион байгуулж орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай үнэ нэмэх болон гэрээний хугацааг сунгах асуудлыг ХХК харилцан тохиролцож шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Ийнхүү ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул аймгийн дарга ХХК-тай анх байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-ний нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд нэмэлт гэрээний 1.3-т "... угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иймд гэрээний хугацаа дуусч, аймгийн ЗДТГ-аас иргэний хэргийн шүүхэд компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Нэхэмжлэгч Н.******* нь Б блок орон сууцны д захиалга өгсөн байх бөгөөд тухайн компанийн барьж буй орон сууцны барилгын Б, В блокын тай холбоотой ямар нэгэн гэрээг аймгийн дарга ХХК-тай байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн даргад холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нэхэмжлэгч талын захиалсан орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдийн тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой" ТӨХК-ийн засвар, шинэчлэлтийн улмаас угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэх боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлийн ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон. ХХК-ны гүйцэтгэх захирал ын зүгээс иргэн Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин урьдчилгаа болох 44.586.0 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 22.293.385 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч Н.******* нь 2021 оны 11 сарын 30-ны өдрийн №130-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-д заасан Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана" гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно. Н.******* нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний .1-т заасан 3ахиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно" гэсний дагуу арга хэмжээ авах болно. Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана, 231.1.1-т анз, 232 дугаар зүйлийн 232.1-т 'Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх тул алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Н.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-5-/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-/, нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримт /хх-8-12/, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, итгэмжлэл /хх-14/,

Хариуцагч нараас: Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ /хх-2-35/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-42/, ХХК-ийн дүрэм /хх-43-44/,

Хэргийн оролцогчдын хүсэлтээр: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХХК /РД:/-ийн ******* аймаг, ******* сум, баг, хороололд байрлах баригдаж байгаа барилгыг улсын бүртгэлд дуусаагүй ар бүртгүүлсэн эсэх талаарх лавлагааг, дуусаагүй барилгын гэрчилгээ олгосон эсэх олгосон бол гэрчилгээний хуулбар, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол хэлцлийн хуулбар /хх-68-2/, банк ХК-аас ХХК /РД:/-ийн банканд эзэмшдэг дугаартай дансны хуулгыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31 -ны өдрийг хүртэлх хугацаагаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах, /хх-80-92/, Монголын барилгын үндэсний ассоциаци-аас ХХК /РД:/ гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхийг нотлох зорилгоор барих тусгай зөвшөөрөлтэй эсэх, барих эрх хэмжээ, эрх бүхий байгууллагаас олгогдсон эсэх, уг эрх нь хүчинтэй эсэх, хугацаа нь дууссан эсэх талаарх лавлагаа, /хх8-9/, ******* аймгийн даргаас ХХК /РД:/-д эзэмшүүлсэн захирамжийн хуулбарыг, эзэмшүүлэхэд ХХК-иас гаргасан хүсэлт, тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан талаарх нотлох баримт, бусад газрын дуудлага худалдаанд оролцогч нараас ирүүлсэн баримтууд, төсөл, сонгон шалгаруулалтаар явагдсан бол төслүүдийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах, /хх-98-101/, ******* аймгийн газраас ХХК /РД:/ нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хэзээ авсан, одоо хүчинтэй эсэх талаарх лавлагааг /хх-3-/ тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК болон ******* аймгийн даргад холбогдуулан байрны үнэ алданги 66,880,155 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Н.******* нь ХХК-тай 2021 оны сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №130-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр Б байрны, 2-р давхарт 0 тоот бүхий 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв нь 1,900,000 төгрөг нийт 60,800,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ХХК-ийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ,560,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 506 60 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 1-ны өдөр 506,00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 506,00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр 506,00 төгрөгийг тус тус ХХК-ийн эзэмшлийн банкны тоот дансанд төлсөн. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч Б блок нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, барилгын ажил одоог хүртэл зогссон байдалтай байна. Барилгын талаар ямар нэгэн мэдээллийг ******* аймгийн дарга болоод ХХК-аас өгөхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул байр ашиглалтанд орох боломжгүй болсон гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 44,586,0 төгрөг, алданги 22,293,385 төгрөг, нийт 66,880,155 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нарын урьдчилгаанд төлсөн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан, ******* аймгийн дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Хариуцагч ХХК нь ******* аймгийн даргатай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын баг хороололд байрлах аймгийн , , газрын эзэмшиж буй 800 м.кв , , эзэмшиж буй 800 м.кв , ******* аймгийн Тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад барих зөвшөөрлийг авч гүйцэтгэгчээр ажилласан, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээндээ нэмэлт оруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон талаар маргаагүй.

6. Нэхэмжлэгч Н.******* 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №130-1 тоот гэрээгээр ХХК-тай ******* аймгийн ******* сум баг -р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай 2 айлын орон сууцны Б блокын 2-р давхрын 0 тоот 1 өрөө 32,0 м2 орон сууцыг 60,800,000 төгрөгөөр худалдан авахаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа 42,560,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүссэн бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

8. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахдаа орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0 хувийн гүйцэтгэлтэй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх ба одоо 11 дүгээр давхарын цутгалт хийгдээд барилгын ажил зогссон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцлах, нэхэмжлэгч нарын төлсөн мөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийн хувьд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд алданги төлөх үндэслэлгүй, хохирол төлүүлэхээр шаардах эрхтэй боловч нотлох баримтгүй гэж татгалзсан.

10. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй,

11. Иргэний хуулийн 219.2.-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

12. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, 226.1.1.-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дуусаад жил гарангын хугацаа өнгөрсөн, ковидын нөхцөл байдал дууссанаас хойш барилгыг ашиглалтанд оруулах хугацаа өнгөрсөн байхад барилгын ажил зогсонги хэвээрээ байгаа нь үр дүн гарахгүй нь тодорхой болжээ.

13. Нэхэмжлэгч Н.*******тэй байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 8.2.-т Талууд гэрээндээ заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр, мөн нэхэмжлэгч Н.*******тэй байгуулсан гэрээний 8.2.-т ...0,5 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр тус тус тохиролцсон байна.

14. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан, талууд алдангийн талаар хуулийн шаардлагад нийцүүлэн бичгийн гэрээ байгуулжээ.

15.Үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь хариуцлагын нэг төрөл бөгөөд гэрээнд зааснаар нэг тал үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагыг тохиролцсон гэж үзнэ. Тодруулбал хариуцагч ХХК, нэхэмжлэгч нарын байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг 2022 оноос хойш ашигласан, одоогийн байдлаар 2022 онд зарагдах үнийн дүнгээр орон сууц захиалах, худалдан авах боломжгүй болсон, орон сууцны үнэ өссөн, нэхэмжлэгч нар хохирсон байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

16. Иймд хариуцагч ХК-аас 66,880,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэгч ******* аймгийн даргатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хариуцагч ******* аймгийн дарга нэхэмжлэгч нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

1. Нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 492,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч ХК-аас 66,880,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, ******* аймгийн даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 492,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ