| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01090/И |
| Дугаар | 142/ШШ2024/01316 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2024/01316
| 2024 оны ******* сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2024/01316 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо ******* дугаар хороолол ******* ******* ******* ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг сум баг тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгож, гэрээний төлбөр, хэрэглээний зардал 4,166,051 төгрөг гаргуулах, аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв 1 өрөө орон сууцыг Д.ын хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгож, гэрээний төлбөр, хэрэглээний зардал 4,166,051 төгрөг гаргуулах, аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв 1 өрөө орон сууцыг Д.ын хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь аймаг сум, баг -р хорооллын зарим орон сууцнуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Д. нь манай компанитай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг нэг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 5-6-ны өдөр төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн *******-ны өдрийн дотор тус тус хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлний төлбөрөө төлөлгүй 2024 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрч байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн Хөлслөгчийн эрх, үүргийн 2-д ...үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцож байна. Д.ын төлөлгүй хугацаа хэтэрсэн ус, дулаан, цахилгаан /хэрэглээний/ ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр, аддангиийн тооцоог бодов. Үүнд: Ус, дулаан, цахилгааны төлбөр 111,895 төгрөг, орон сууцны хөлс төлбөр 1,00,000 төгрөг, алданги 401,500 төгрөг, нийт 2,213,395 төгрөгийг гаргуулж тус гэрээ цуцалсныг тогтоож, аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв 1 өрөө орон сууцыг Д.ын хууль бус эзэмшлээс *******лүүлж өгөхийг хүсье. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Д. нь орон сууцанд амьдарсаар байгаа ба мөн орон сууцны хөлс төлбөр, хэрэглээний зардлаа төлөөгүй байна. Иймд орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 1,500,000 төгрөг, алданги 280,000 төгрөг, ус дулаан цахилгаан ашигласны төлбөр ,656 төгрөг, нийт 1,952,656 төгрөгөөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэжээ.
4. Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* ХХК-ийн дугаар байрны тоотод байр хөлслөн суудаг нь үнэн болно. Надаас нэхэмжилсэн 1,00,000 төгрөгийг нөхөн төлөх нь үнэн болно. Харин алдангид тооцсон 401,300 төгрөгийг төлөх боломжгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 18-нд 1,200,000 төгрөг төлөөд, мөн ус цахилгааны төлбөр болох 203,22 төгрөгний тооцоог хийсэн болно. Алданги болох 401,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч алданги тооцуулахгүй байж өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 634503 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт /хх-ийн 5/, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-ийн 6/, Д.ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн /, байр хүлээлцэх акт /хх-ийн 8/, өмгөөлөгч ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/51 дугаартай мэдэгдэл /хх-ийн 9-*******/, шуудан хүлээн авсан тухай баримт /хх-ийн 11/, төлбөрийн нэхэмжлэх /хх-ийн /, итгэмжлэл /хх-ийн 13/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 14-16/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгож, орон сууцыг албадан *******лүүлэх, гэрээний төлбөр болон хэрэглээний зардал, алданги 4,166,051 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч гэрээний төлбөрөөс тодорхой төлбөр төлсөн үндэслэлээр гэрээний төлбөр 1,000,000 төгрөг, алданги 681,500 төгрөг, нийт 1,681,500 төгрөг гаргуулахаар дэмжсэн.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч Д.тай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг нэг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 5-6-ны өдөр, мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн *******-ны өдрийн дотор тус тус хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Д. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлний төлбөрөө төлөлгүй 2024 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл хугацаа хэтрүүлсэн. Хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрч байна. Иймд гэрээний 2-т зааснаар алданги тооцож дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд ус, дулаан, цахилгааны төлбөр 284,551 төгрөг, орон сууцны хөлсөлсний төлбөр 3,200,000 төгрөг, алданги 681,500 төгрөг, нийт 4,166,051 төгрөгийг гаргуулж тус гэрээ цуцалсныг тогтоож, аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв 1 өрөө орон сууцыг Д.ын хууль бус эзэмшлээс *******лүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зохих төлбөрийг төлсөн тул гэрээний төлбөр 1,000,000 төгрөг, алданги 681,500 төгрөг, нийт 1,681,500 төгрөг гаргуулах болон гэрээ цуцалсныг тогтоолгох, орон сууцыг *******лүүлэх шааррдлагыг дэмжиж байна... гэсэн.
4. Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ....Надаас нэхэмжилсэн 1,00,000 төгрөгийг нөхөн төлөх нь үнэн болно. Харин алдангид тооцсон 401,300 төгрөгийг төлөх боломжгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 18-нд 1,200,000 төгрөг төлөөд, мөн ус цахилгааны төлбөр болох 203,22 төгрөгний тооцоог хийсэн. Алданги болох 401,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Д. нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээгээр аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг нэг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 5-6-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.
6. Хариуцагч Д. 2024 оны 02 дугаар сараас хойш ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, орон сууцыг албадан *******лүүлэх, орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.. гэж заасан ба гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* ХХК шаардах эрхтэй байна.
8. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.д мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байна. Иймд гэрээ цуцалсныг тогтоолгох шаардлага нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл гэж үзнэ.
9. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Д.ын эзэмшлээс өөрийн өмчлөлийн аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байрлах м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан *******лүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
*******. Мөн нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон хэрэглээний зардалд нийт 4,166,051 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бууруулж гэрээний төлбөр 1,000,000 төгрөг болон алданги 681,500 төгрөг, нийт 1,681,500 төгрөг гаргуулах шаардлагыг дэмжсэн.
11. Хариуцагч алдангид нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон өөрийн тайлбар татгалзлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги тооцохоор тохиролцсон байх тул алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд нэхэмжилсэн алданги 280,000 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй юм.
. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул Д.ын эзэмшлээс аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байрлах м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан *******лж, нэхэмжлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.д даалгаж, хариуцагч Д.аас аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцны ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр 1,401,500 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
13. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 15,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Д.ын эзэмшлээс аймаг, сум, баг, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байрлах м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан *******лж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.д даалгаж, хариуцагч Д.аас байрны ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр, алданги болох 1,401,500 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, нээхмжлэлээс 280,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 15,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ