| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01092/И |
| Дугаар | 142/ШШ2024/01315 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2024/01315
4 ******* 8 14/ШШ4/01315
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо ******* дугаар хороолол ******* ******* ******* ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг сум баг хороолол дугаар байрны тоотод оршин суух, овогт /РД:, утас:/-д холбогдох
5,177,971 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгох, аймаг, сум, баг, 7 дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэлийг 4 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 4 оны 06 дугаар сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь аймаг сум, баг хорооллын зарим орон сууцнуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ц. нь манай компанитай оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр аймаг, сум, баг, 7 дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах 4 давхрын м.кв талбай бүхий өрөө орон сууцыг нэг сарын 650,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, сар бүрийн 15-ны өдөр төлбөрөө төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн *******-ны өдрийн дотор тус тус хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Ц. нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөрөө 4 оны дугаар сараас хойш одоог хүртэл хугацаа хэтрүүлсэн. Түүнээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч хөлс, төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрч байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний 3.-т ...үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцож байна. Иймд ус, дулаан, цахилгааны төлбөр 07,870 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр ,600,000 төгрөг, алданги 15,0 төгрөг, нийт ,933,30 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцалсныг тогтоож, аймаг, сум, баг, 7 дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв өрөө орон сууцыг Ц.гийн хууль бус эзэмшлээс *******лүүлж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие нь ******* ХХК-ний нэхэмжилсэн 5,177,977 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бас орон сууцаа хэлэлцсэн хугацаанд суллаж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 5,177,971 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгох, аймаг, сум, баг, 7 дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Ц. уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,167 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамж 53,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 5,177,971 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээ цуцалсныг тогтоолгох, аймаг, сум, баг, 7 дугаар хороолол, дугаар байрны тоот м.кв өрөө орон сууцыг Ц.гийн хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,167 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамж 53,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ