Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2024/00922

2024 11 20 151/ШШ2024/00922

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Г Бид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.418.661,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Г.Баас нийт 1.418.661,47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2..Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бид холбогдох, гэрээний үүрэгт 1.418.661,47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлсөн тул И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.418.661,47 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Г.Бид холбогдуулан гэрээний үүрэгт 1.418.661,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.648,58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйл 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Г.Бид холбогдуулан гэрээний үүрэгт 1.418.661,47 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.648,58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ