| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2024/0004/З |
| Дугаар | 117/ШШ2024/0004 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 117/ШШ2024/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ХХК,
Хариуцагч: Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын улсын байцаагч ******* нарын хоорондын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
Нэг. Гомдлын шаардлага:
1.Гомдол гаргагч ”*******” ХХК нь гомдлын шаардлагаа улсын байцаагч *******ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Ашигт малтмалын газраас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн сумын Хэрсэн нэртэй газарт орших 2671.32 гектор талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч “*******” ХХК-д XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна. /хавтаст хэргийн 8-11-р хуудас/
2.2. Иргэн нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Экологийн цагдаагийн албанд “... ******* ХХК нь 2021 оны 9 дүгээр сараас эхлэн сумын Долоод багийн нутагт нэлээдгүй талбайд суваг малтмалын буюу хайгуулын ажиллагаа хийсэн юм. *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн
7 дугаар зүйлийн 7.2-д ... байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан байдаг. ******* ХХК нь өнөөдрийг хүртэл *******д нөлөөлөх байдлын үнэлгээ батлуулсан эсэх нь тодорхойгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан эсэх талаарх мэдээлэлгүй байна. Зөрчлийн тухай хуульд тусгагдсан ... гэсэн заалтын дагуу ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгөхийг хүсье” гэх гомдол гаргасан. /хавтаст хэргийн 36-37-р хуудас/
2.3. Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар прокурорын тогтоолд ... “*******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх үндэслэлтэй гэж дүгнээд иргэн аас гаргасан бүртгэлийн Г-324 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 43-45-р хуудас/
2.4. Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч ын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид харьяаллын дагуу шилжүүлж, энэ талаар гомдол, мэдээлэл гаргагч д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 48-р хуудас/
2.5. Ийнхүү 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны 2422000257 дугаар тогтоолоор эрх бүхий албан тушаалтан ******* ******* ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /хавтаст хэргийн 33-34-р хуудас/
2.6.Улмаар ******* ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх төгрөг буюу 3 сая төгрөгийн торгууль оногдуулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах талаар дурдаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 142-р хуудас/
2.7.Гомдол гаргагч шийдвэрийг эс зөвшөөрч маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо тус шүүхэд Монгол шуудангаар илгээж, шүүх 2024 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. /хавтаст хэргийн 1-2, 17-18-р хуудас/
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Гомдол гаргагч ******* ХХК гомдлын шаардлагын үндэслэлээ: Манай компанийг Дундговь аймаг, сум, Хэрсэн нэртэй MV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд *******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд гурван сая төгрөгийн торгуулийг 0048503 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж Монгол улсын *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.1.д заасан заалтыг буруу тайлбарласан хууль бус шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.
1. Төрийн захиргааны төв байгууллага болох Монгол улсын *******, аялал жуулчлалын яамнаас Дундговь аймгийн ******* *******т 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 12/2845 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр, Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3. энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах: 38.1.4 энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх гэж заасны дагуу манай компани сумын Засаг даргатай зөвшилцөн, Байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, байгаль орчны хяналтын албанд хувийг хүргүүлэн ажиллаж ирсэн.
3. Улсын байцаагч Шийтгэлийн хуудасны олсон нь: хэсэгтээ “*******” ХХКомпани нь *******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан нь Холбогдогчийн мэдүүлэг, ”” ХХКомпанийн албан бичгээр нотлогдож байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай компани “” ХХКомпанитай ирээдүйд болох үйл ажиллагаа болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэх талаар урьдчилсан гэрээ хийсэн бөгөөд бид “”
ХХКомпаниас зөвлөгөө авч ажиллаж байсан ба байгаль орчны үнэлгээ хийлгэхээр бол танай компаниар хийлгэнэ гэж тохирон урьдчилсан байдлаар гэрээ хийсэн. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж эхлэх хугацааг тохироогүй гэрээ болон 2 компанийн хооронд харилцсан албан бичгийг Шийтгэлийн хуудасныхаа үндэслэл болгож байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
4. Шийтгэлийн хуудсанд мөн Холбогдогчийн мэдүүлгээр хайгуулын ажиллагаа хийгдсэн нь нотлогдож байна гэж үзсэн нь ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг, хайгуулын ажлын үр дүнгээр илрүүлсэн орд ашиглах төслийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд манай компани 2022, 2023 онуудад ашигт малтмал эрэх, хайх ажиллагаа хийхээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиход нутгийн зарим иргэдийн хууль бус, үндэслэлгүй эсэргүүцэлтэй тулгарч ашигт малтмал хайх ажиллагаагаа 2 жил дараалан зогссон, компанийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоосон нэр бүхий иргэдээс ашигт малтмал эрэх, хайх хайгуулын ажиллагааг явуулахад гаргасан зардлаа нэхэмжилсэн, нэхэмжлэлийг Дундговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шалгах ажиллагаа хийгдэж байгаа болно.
Иймд Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч *******ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: ... Байгаль орчны хяналтын улсын байцаагч миний бие хуулиар хүлээсэн зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэн Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 40/2327 дугаартай албан бичгээр ЦГ-324 дугаартай зөрчлийн материалыг харьяаллын дагуу хүлээн авч ******* ХХК-д холбогдох *******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх гомдол мэдээллийн дагуу холбогдогч ******* ХХК-ийн захирал Галбадрахын Туулаас холбогдогчийн мэдүүлэг авахад БОАЖС-ын 2019 оны А/618 тушаалын хавсралтын дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах хянан батлах, тайлагнах журмын 2.11-т /Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ./ гэж заасан заалтад манайх хамаардаг. Уг журмын 1 дүгээр хавсралтын Б-д заасан маягтын дагуу Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж
батлуулдаг. *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ашигт малтмал хайх гэж орсон нь газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулд хамаарагдаж байгаа. Манайх болохоор газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал хайх төсөл биш.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24, 39 дүгээр зүйлд байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 39.1.1 /39.1.1 .энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах; / гэж хуульчилсан байна. Манай компани хайгуулын ажлаа гүйцэд хийгээгүй, хайгуулын ажлын үр дүнгээр нөөцийн тайлан бичиж хамгаалагдаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх нь үүсээгүй тул *******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах хууль эрх зүйн үндэс бүрдээгүй байна гэж тус зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2422000257 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.
Гэвч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт /6.1. Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна./ 6.2 дахь хэсэг Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна/ гэж хуульд заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,4."байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг; гэж тус тус заасан.
1. Төрийн захиргааны төв байгууллага болох Монгол Улсын *******, аялал жуулчлалын яамны 12/2845 тоот албан бичиг нь зөвхөн *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн нөлөөллийн үнэлгээний хэсэгт хамаарах байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн. *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар *******д нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэсэн 4 үнэлгээ хамаарч байх бөгөөд 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж болзошгүй нөлөөллийг судалсан байна. Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна гэж заасан.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах; 38.1.5.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх; 38.1.6.энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах; 38.1,8.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд нөлөөллийн бүсийн иргэдэд тус төслийг танилцуулаагүй буюу Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.3 дахь /байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, иргэдийн суурьшил, аюулгүй байдал, түүх, соёл, соёлын өв, дурсгалт газруудын мэдээлэл, уламжлал, ёс заншил, ахуйн нөхцөл, орлого, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө, газар өмчлөл, эзэмшил,
ашиглалт, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал, боловсруулж байгаа төслийн талаарх иргэд, олон нийтийн төсөөлөл, хэрэгцээ, хандлага, санал, хүсэлт зэрэг нөхцөл байдлын талаарх мэдээллийг бүрэн тодруулж тусгана;/ гэж заасан шаардлагыг ******* ХХК нь биелүүлээгүйгээс нутгийн иргэд тус компанийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй эсэхийг шалгуулах гомдол гаргасан.
3. Дундговь аймгийн сумын иргэдээс Экологийн цагдаагийн албанд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан бөгөөд ******* ХХК нь ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19/24 тоот албан хүсэлтээр Дундговь аймгийн сумын 20094Х Хэрсэн нэртэй 2671.32 га талбайд ашигт малтмал хайх төсөлд *******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр хүсэлт хүргүүлсэн бөгөөд байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллага ХХК-аас *******д нөлөөлөх байдлын үнэлгээг байгалийн нөөц ашиглах шатанд Төрийн захиргааны төв байгууллага буюу *******, аялал жуулчлалын яам хийхээр тусгасан. Харин байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус хуулийн 7.3-д зааснаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэлд үндэслэн 8.2-д байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллага хийлгэхээр заасан байдаг. Иймд 20094Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй энэхүү талбайд *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4-д заасны дагуу Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажил гүйцэтгэх FZ-G-2024/01 тоот гэрээний дагуу эхэлсэн талаар мэдэгдэж харин байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Техник эдийн засгийн үндэслэл батлагдах үед дахин хандаж үнийн санал авч хамтран ажиллахыг хүссэн байгаа нь ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан ирээдүйд болох үйл ажиллагаа биш болох нь тогтоогдож байна.
4. 2422000257 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдогч ******* ХХК-ийн захирал *******аас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын өөрийн ажлын өрөөнд холбогдогчийн мэдүүлэг авсан бөгөөд тус мэдүүлэгт ******* нь 2021 онд 260м.куб суваг малтаж булсан, 5 ширхэг ховилон дээж авсан, 1 ширхэг дээж лабораторид өгсөн, 30 хоног суурин боловсруулалтын ажил хийсэн. 2022 онд 39 тууш км эрлийн маршрутын ажил хийсэн. 2023 онд 100 тууш метр эрлийн маршрут хийсэн, 23 ширхэг сорьцлолт авч 19 дээжийг лабораторид өгсөн. Археологи, палентлогийн судалгаа хийсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд улсын байцаагч миний бие 0048503 дугаартай шийтгэлийн хуудсанд хайгуулын ажиллагаа хийгдсэн гэсэн үг, өгүүлбэр бичээгүй бөгөөд ******* ХХК нь
*******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж бичсэн нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 /Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ./ 2. /Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно./ гэж заасны дагуу зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилтод нийцсэн гэж үзэж байна.
Иймд миний ******* ХХК-д 3.000.000 (гурван сая) төгрөгийн шийтгэл ногдуулсан шийдвэрийг илт буруутгаж хууль буруу тайлбарласан гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. ******* ХХК-ийн захирал *******ын 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
боловсруулан батлуулж, байгаль орчны хяналтын албанд хувийг хүргүүлэн ажиллаж ирсэн. Үүнийг хэргийн материалд хавсаргасан. Улсын байцаагчийн энэ шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан нь холбогдогчийн мэдүүлэг, ХХК-ийн албан бичгээр нотлогдож байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр компанийн хоорондын харилцсан албан бичиг, мэдүүлэг хоёроор шүүх нь буруу. Шийтгэлийн хуудсанд мөн холбогдогчийн мэдүүлгээр хайгуулын үйл ажиллагаа хийгдсэн нь нотлогдож байна гэж бичсэн. Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг хайгуулын ажлын үр дүнгээр илрүүлсэн орд ашиглах төслийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд манай компани нь 2022, 2023 онуудад ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа хийхээр тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр очоод нутгийн зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас үйл ажиллагаагаа гүйцэт хийж чадаагүй. Хайгуулын ажил дуусаагүй байна. Үүнийг баталгаажуулахын тулд 2022, 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг материалд хавсаргасан байгаа. 2024 оны төлөвлөгөөг ******* хавсаргасан байна. Нэг ажлыг бүрэн дуусгаж чаддаггүй учраас дандаа суваг малтах, өрөм тавих гэсэн ажлууд дахин дахин давтагдаж байна. 2021-2024 онуудад яг ижилхэн ажил хийхээр төлөвлөдөг. Учир нь ерөөсөө хайгуулын ажлаа гүйцэт хийж чадаагүй учраас энэ ажлуудыг байн байн оруулаад байгаа юм. Түүнээс 2021 ондоо энэ хайгуулын ажлаа хийгээд дуусчихаар байлаа. Энэ төлөв байдлын үнэлгээ бол манай хайх үйл ажиллагааны сүүлийн үйл ажиллагаа, шат. Бид нар хайх үйл ажиллагааныхаа эхний шатыг дуусгаагүй. 2021 оны төлөвлөгөөг иргэд урчихсан учраас хавсаргаж чадсангүй. Энэ хайх ажиллагаа дууссаны дараа техник эдийн засгийн үнэлгээ хийнэ. Энэ техник эдийн засгийн үнэлгээ хийхийг бас дураараа хийхгүй. Журам байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 74 дүгээр журмын дагуу хийнэ. Уг журамд ашигт малтмалын ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зорилгоор хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан уул уурхайн ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, төсөл хэрэгжүүлэх хувилбаруудын техник технологийн боломж эдийн засгийн үр ашгийг тооцсон баримт бичгийг хэлнэ гэж байна. Үүнд хайгуулын ажлын үр дүнд тулгуурлана гэж байна. Тэгэхээр бид нарт хайгуулын ажлын үр дүн гараагүй. ... Иймд улсын байцаагчийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 0048503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг бий. Энэ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээ хийлгэнэ гэж заачихсан байгаа юм. ******* ХХК-ийн хувьд Дундговь аймгийн сумын Хэрсэн нэртэй газарт зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүйгээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тус сумын Засаг даргаар батлуулаад, мөн аймгийн байгаль орчны хяналтын байцаагчид нэг хувийг нь хадгалуулахаар өгдөг. *******, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.4-т ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн бичиг баримт болно гэж зааж өгсөн. Иймд энэ менежментийн төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах 2022, 2023 оны төлөвлөгөөг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2021 оны төлөвлөгөөг өмнөх энэ хайгуулын ажлыг хийх явцад иргэдийн зүгээс урж устгасан учраас энэ төлөвлөгөө нь зөвхөн нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр нэхэмжлэгчид байдаг. Тийм учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд шүүхэд гаргаж өгөөгүй. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны хамгийн гол үндэслэл нь холбогдогчийн мэдүүлэг гэж байдаг. ******* ХХК-ийн захирлын мэдүүлэг болон ХХК хоорондын бие биедээ бичсэн албан бичгээр энэ компанийг хууль бус үйл ажиллагаа явуулчихсан байна гэж үзээд байгаа юм. Тухайн компанийн үйл ажиллагааг хууль бус гэдгийг нотлохын тулд заавал ч үгүй хуулийн заалт, үндэслэл байх ёстой. Ямар хуулийн ямар үндэслэлээр энэ компанийг буруутгаж байгаа юм бэ? Хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Энэ холбогдогчийн өөрийнх нь мэдүүлгээр тухайн хүнийг буруутайд тооцох нь үндэслэлгүй. Мөн хоёр компанийн хоорондоо бичсэн хамтарч ажиллая, дараа дараагийн ажиллагаа дээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн тус компанийн албан тоот хэргийн материалд байдаг. Энд хамтарч ажиллах хугацаагаа тавиагүй. Урьдчилсан байдлаар албан бичиг солилцоод гэрээ хийнэ, танайхаар дараа дараагийн энэ хайгуулын ажилтай холбоотой судалгаа шинжилгээний ажлуудаа хийлгэе гэдгээ нэг нэгэндээ бичсэн. Мөн хайгуулын ажиллагаа хийлгэхээсээ өмнө танайд албан ёсоор мэдэгдье гэсэн утгатай албан бичиг байдаг. Энэ албан бичгээр ******* ХХК-ийг буруутгаж 3.000.000 төгрөгийн торгууль тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон лицензийнхээ үндсэн дээр ******* ХХК зөвхөн хайгуулын ажил хийх гэж байгаа. Эндээс ямарваа ашигт малтмал олоод олборлоод ашиг орлого олно гэсэн ойлголт
байхгүй. Тухайн газар дээр ямар байгалийн ашигт малтмал, нүүрс, жонш юу байгааг нь зөвхөн тогтоох зорилготой хайгуулын судалгаа хийж байна. Хайгуулын судалгаа хийгээд тухайн газар дээр хэдэн метрийн хөрсний гүнд ямар ашигт малтмал байгаа юм түүнийг олборлохын тулд хэдий хэмжээний хөрс хуулах юм, хэдий хэмжээний байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явагдах юм бэ гэдгийг дараагийн буюу ашиглалтын шатанд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээд тэр үнэлгээгээрээ хэдэн метрийн гүнээс, хэдий хэмжээний шороон овоолго гаргах юм, хэдий хэмжээний газар нутаг, талбайд энэ ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах юм бэ гэдгийг үнэлгээгээр тогтоолгож явдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар тухайн газар нутгийн доор байгалийн ямарваа нэгэн ашигтай бүтээгдэхүүн байхгүй бол энэ компани маань байгаль орчны ашиглалтын лицензээ олгосон газартаа буцааж өгөөд тухайн хайгуул хийхдээ байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн талбайгаа хэвийн нөхцөл байдалд нь оруулаад лицензээ буцаагаад өгнө. Энэ талаар хуульчлаад өгчихсөн. Ингэхээр байгаль орчны үнэлгээ хийлгэхгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэж ******* ХХК-ийг торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. ******* ХХК 2021, 2022 онд хайгуулын ажлаа хийх гээд энэ орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад хайгуулын ажлаа хийж чадаагүй. Мөн 2023 онд бас чадаагүй. 2024 онд ахиад өөрсдийн хүч, хөдөлмөр, машин тэрэг, өрмийн машин гээд бас л хөрөнгө хүчээ зараад хайгуулын ажиллагаагаа хийхээр баримт бичгүүдээ бүрдүүлээд явж байгаа компани байгаа юм. Тэгэхээр энэ компани маань Монгол Улсын хууль тогтоомжид заагдсаны дагуу ашигт малтмалын лицензээ аваад хайгуулын үйл ажиллагаагаа эхэлье гэхээр торгож байгаа нь энэ компанийн хувьд эдийн засаг болон цаг хугацаа маш олон тал дээр хүнд тусч байна. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон гэрч ******* ХХК нь менежментийн төлөвлөгөөгөө хийлгээгүйгээр хайгуулын ажил хийгээд байгаа юм гэж хэлсэн. ******* ХХК нь байгаль орчныг хамгаалах төсөл болон менежментийн төлөвлөгөөний эх хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Дундговь аймгийн *******, *******т Байгаль орчны яамнаас өгсөн албан бичигт тодорхой заасан. Үүнийг үзвэл Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газрыг эзэмших, ашиглах, эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах харьяалал, цар хүрээг тус хуулийн хавсралт болох байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллаар тогтоож, төрийн захиргааны төв
байгууллага болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хариуцуулсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ үнэлгээ хийх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хариуцуулаад олгочихсон байна гэдгээ заагаад өгчихсөн байна. Дараагийн 2 дахь өгүүлбэр тус хавсралтад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн цацраг идэвхт бодисын хайгуулын үед төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээний тайланг хийнэ гэж байна. Тэгэхээр газрын тос болон цацраг идэвхт бодисон дээр зөвхөн төрийн захиргааны байгууллагаас ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хянаж байна. Бусад үнэлгээн дээр аймгийн Байгаль орчны газар хяналт тавихыг нь хариуцуулан олгочихсон гэж Байгаль орчны яамнаас тайлбарласан байна. Дээрх 2 чиглэлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын үед Ашигт малтмалын тухай хуулийн 38.1, 38.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулна. Түүнээс өөрөөр байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг хийлгэх шаардлагагүй. Мөн албан бичгийн 2-т Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу нутгийн захиргааны байгууллага болон өөрөө удирдах шатны байгууллага нь хяналт тавьж ажиллахаар байна. Тэгэхээр менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга хянах нь байна, батлах нь байна, байгаль хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах нь байна, хянах нь байна. Энэ асуудлууд дээр төрийн захиргааны байгууллага оролцохгүй, орон нутгийн байгаль орчны газар, сумын Засаг дарга нь хариуцаад явах юм. Иймээс энэ рүү битгий оролцооч. Дундговь аймгийн Байгаль орчны газарт зөвлөмж тайлбар хүргүүлэх тухай гэж байгаад албан бичгээр мэдэгдчихсэн байна. Төрийн захиргааны төв байгууллагаас ямар хайгуулын лицензийг ямар Засаг дарга батлах юм, хэн батлах юм, ямар хайгуулын лиценз дээр нь үнэлгээнүүд хийлгээд явах юм бэ гэх мэт. Ингээд та нарт чиглэл болгоод, тайлбар мэдээлэл болгоод албан бичгээр мэдэгдсэн байхад тэр хүрээг даваад энэ аж ахуйн нэгж байгууллагуудаас илүү баримт бичгийг шаардаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. *******, аялал жуулчлалын яам хууль тайлбарлах эрхгүй, дээд шүүх тайлбарладаг юм гээд энэ чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаач гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Иймд улсын байцаагч ******* та энэ төрийн захиргааны төв байгууллагаасаа ирүүлсэн албан бичгийг хүндэтгэлтэй үзэж хараач гэж хэлмээр байна. Мөн албан бичигт Дундговь аймгийн Байгаль орчны *******т гэж тодорхой заасан байна. ******* ХХК төлөв байдлын үнэлгээ
хийлгээгүй байгаа. Яагаад хийлгээгүй вэ гэхээр энэ компани эрэх, хайх үйл ажиллагаагаа эцсийн байдлаар дуусгаагүй. Суваг малтах, өрөм тавих үйл ажиллагаагаа дуусгаад мэргэжлийн геологийн баг өрөм тавиад энэ компанид эрэх, хайх үйл ажиллагаа хийгээд тайлан өгөх юм. Үүний дараа яригдана. Өмнөх жилийн төлөвлөгөө батлуулахгүй бол дараа жилийн төлөвлөгөөг нь батлахгүй. Тэгэхээр 2016 оноос хойш байгаль орчны төлөвлөгөө батлуулсан нь тодорхой. Энэ нь Дундговь аймгийн Байгаль орчны газарт цаасан хэлбэрээр хадгалагдаж байгаа. Энэ дээр хийгээгүй болон байхгүй гэсэн юм ярихад харамсалтай байна. Байгаль хамгаалах төлөвлөгөөнд зам талбайг яах юм, хог хаягдлыг яах юм, ан амьтныг яах юм, ховор ургамлыг яах юм гээд энэ бүх зүйл тусгагдаад явчихдаг. Байгаль орчны яамнаас ердийн ашигт малтмал хайж байгаа тохиолдолд орон нутгийн сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид төлөвлөгөөг батлаад төслөө цааш нь хэрэгжүүлээд яв гэж үндсэн бичиг баримтаар заагаад өгчихсөн. Мөн гэрч өмнөх шүүх хуралдаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэх гомдлыг гаргасан гэж мэдүүлсэн. ... ******* ХХК-ийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа учраас ******* ХХК-д оногдуулсан 3.000.000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгд, 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 126 дугаартай Прокурорын тогтоолын 2,3 дугаар хуудсанд бичигдсэнээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хоёрт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь гомдол гаргасан талын мэдүүлэг, мөн холбогдогчийн өгсөн мэдүүлэг, ХХК-ийн 2024 оны 04 сарын 02-ны өдөр ******* ХХК-д явуулсан албан бичгийн хариу зэргээр тогтоогдсон. Гуравт, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дараах үнэлгээ хамаарна гээд байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэж 4 үнэлгээг зааж өгсөн байна. Мөн хуулийн 4.2-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, үр дүн тайланд дүгнэлт өгөх үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл ажиллана гэж заасан. Дөрөвт, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.1-д
*******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4-д заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна гэж хуульчилж өгсөн. Тавд, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4-д Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний талаарх тодорхойлолтыг тусгаж өгсөн. Зургаад, тус компанийн бичиг баримтуудыг шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Шалгахад 2021, 2022, 2023 онуудын хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулсан, явуулсан нь тогтоогдсон. Эдгээр хоёр бичиг баримтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж үзэх боломжгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлоод өгчихсөн. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж мөн Зөрчлийн тухай хуульд зааж өгсөн. Наймд, Прокурорын хяналтын прокурор гэдэг прокурорын хяналт доор энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдсан, зөрчлийн хэрэг 14 хоногоор сунгагдсан. ******* ХХК-аас зөрчлийн хэргийг 14 хоногоор хугацааг сунгах хүсэлт ирүүлсэн, прокурорт очиж танилцуулсан. Прокуророос шуудангаар хүргүүлэх боломжтой, дахиж нэмэлт материал шаардлагагүй юм байна гэж үзээд хүсэлтийг нь хангаж шийдвэрлэхгүй байж болно гэж зөвлөсөн. Ингээд зөрчлийн хэргийн материалын хугацаа дуусаад тэр даруйд нь би прокурорт хүргүүлсэн. Нэхэмжлэгч талын ******* ХХК-ийн 30 хоногийн дотор шүүхэд хандахаас өмнө прокурор миний материалыг хянаж үзээд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна гэж прокурорын дүгнэлт гараагүй учраас миний бие төрд ажиллаж байгаа хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг 3 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоож, олсон хөрөнгө орлогыг хураана гэж зааснаар танай компанид шийтгэл оногдуулсан. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ бол суурь үнэлгээ юм. Ийм учраас би өөрийнхөө шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н хяналт доор хийгдсэн энэ үйл ажиллагаа, гаргасан захиргааны акт үндэслэлтэй гэсэн байр суурьтайгаар
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэйгээр оролцож байна. Улсын байцаагч өөрийнхөө шийдвэрийг хууль зүйн үндэслэл талаас нь сая тайлбарлаж хэллээ. Нэхэмжлэгч талаас 1,2 зүйлийг дурдаад байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хоёр зүйл дээр тайлбар хэлье. Нэгд, *******, аялал жуулчлалын яамны Дундговь аймгийн *******, *******т ирүүлсэн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 122845 тоот тайлбар хүргүүлэх албан бичигт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн гэдэг. Хоёрт, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийг тайлбарлаж хэлээд сая шүүх дээр гаргасан тайлбартаа ч гэсэн үүнийг дурдаж өглөө. Өнөөдөр улсын байцаагчийн зүгээс шийтгэлийн хуудас оногдуулахдаа *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д тусгагдсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр танай компани ажилласан учраас Зөрчлийн тухай хуулийн 7.1-ийн 1-д зааснаар шийтгэл оногдуулсан гэж байна. *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж байгаад багцлаад 4 үнэлгээг зааж өгсөн. 4.1.1-т байгаль орчны стратегийн үнэлгээ, 4.1.2-т байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, 4.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, энэ хуулийн 6.1-д төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-д заасан үнэлгээг хийлгэж болзошгүй нөлөөллийг судалсан байна гээд энэ *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг үзэхээр тодорхой хуульчилсан байгаа. Энэ нь аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож, цаашид төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах, байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлох юм. Үүнийг зохицуулж 2013 онд Засгийн газар 374 дүгээр тогтоол баталсан. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтын 2.1-д байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ гэж заасан. ******* ХХК-ийн хувьд 2016 оны 4 сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг юм. Тэгэхээр энэ 2013 оны Засгийн газрын тогтоолоор баталсан энэ журам ******* ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Мөрдөгдөөд 3 жилийн хугацаа өнгөрчихсөн. Энэ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэдэг асуудлыг 2.1, 2.2 дээр маш тодорхой дурдаад өгчихсөн. Энэ 374 дүгээр тогтоолын 2.2-т энэ журмын 2.1-д заасан үнэлгээг дараах төсөлд
хийлгэнэ гэдэг нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй төсөлд зайлшгүй хийгдэх ёстой. 2.1.1 дээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ерөнхий үнэлгээ хийгдэх төсөл. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын төсөл гэдэг чинь *******, аялал жуулчлалын яамаар заавал ерөнхий үнэлгээ хийгдэх ёстой төсөл байхгүй юу. 2.2.2 дээр ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын төсөл дээр мөн хийлгэнэ. Тэгэхээр эдний 2016 оны 4 сарын 12-ны өдөр авчихсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь өөрсдөө хэлээд байгаа жонш байна уу, юу байна, энэ чинь ашигт малтмалын ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болж ирж байгаа юм. Энэ үнэлгээний журмаар эднийх заавал төлөв байдлын үнэлгээ хийлгэх ёстой. 2013 оны 374 дүгээр тогтоолыг 2023 оны 02 сарын 08-ны өдөр Засгийн газрын 58 дугаар тогтоолоор шинэчилж баталсан. Энэ үнэлгээний журмын 1 дүгээр заалт дээр журмын зорилгыг юу гэж тодорхойлсон юм гэхээр байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилт оршино, 2 дугаар зүйл дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, 2.1 дээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, 2.2 дээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, 2.3 дээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тавигдах шаардлага гэх мэтчилэн журамласан. Тэгэхээр төлөв байдлын үнэлгээ гэдэг нь суурь эхний үнэлгээ. Энэ үнэлгээ бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээндээ багтах нь шүү. 58 дугаар тогтоолын 2.1.1 дээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь төслийн баримт бичиг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, төслийн нөлөөллийн бүсийн хүрээнд хийгдсэн баримт бичиг байна гэж тодорхой тусгагдсан. 2.1.2 дээр төлөв байдлын үнэлгээнд нь юу байх юм, 2.1.3 дээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд юу тусгагдах ёстой вэ гэдгийг заасан. Энэ нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй хүн ам, иргэдийн суурьшил, аюулгүй байдал, түүх соёл, соёлын өв дурсгалт газруудын мэдээлэл, уламжлал, ёс заншил, ахуйн нөхцөл, орлого, амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө, газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, аймаг, нийслэл, сум дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал боловсруулж байгаа төслийн талаарх иргэд олон нийтийн төсөөлөл, хэрэгцээ хандлага, санал хүсэлт зэрэг нөхцөл байдлын талаарх мэдээллийг бүрэн тодруулж тусгана гэсэн ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр өнөөдөр ******* ХХК 2016 оны 04 сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Хэрвээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэчихсэн бол энэ компани
нутгийн иргэдийн өмнө ч хэлэх үгтэй. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн журмын 4 дүгээр зүйл дээр нэг зүйлийг маш тодорхой дурдаж өгсөн байдаг. 4 дүгээр зүйлийн 4.1 дээр Байгаль орчны үнэлгээний мэдээллийн сан гэж заасан. Үнэлгээний тухай хуулиар *******, аялал жуулчлалын яам үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлээд олон нийтэд ил болгох ёстой. Ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ үнэлгээний мэдээллийн сан буюу 4.1.1 дээр үнэлгээний талаарх эрх зүйн баримт бичиг, 4.1.3 дээр Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангийн суурь мэдээлэл, 4.1.4 дээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, 4.1.5 дээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн товч танилцуулга, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан баталгааны тусгай дансны мэдээнүүд гэж зааснаас үзэхэд ч байгаль орчны төлөв байдлын үнэлгээ бол байгаль орчны үнэлгээний салшгүй нэг хэсэг. Тэр байтугай мэдээллийн санд суурь мэдээлэл нь байх ёстой. Энэ үнэлгээг хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь өөрөө зөрчил байхаас өөр аргагүй. Ийм бодит байдалд хүргэж байгаа юм. 2023 оны журмын 7 дугаар зүйл дээр бас нэг зүйл дурдаад өгчихсөн байгаа. Энэ менежментийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг дурдаж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч зайлшгүй байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг батлуулж, боловсруулж ажиллах бол анхдагч нөхцөл байдал гэдгийг энэ журмаар маш нарийн тодорхой зааж өгсөн. Тэгэхээр *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг баримталж, мөн *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заагдсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдээгүй. Ийм төсөл гэдэг нь холбогдогчийн мэдүүлэг, мөн талуудын өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас хангалттай нотлогдож байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 1-д заасан энэ зөрчил гарсан байна гэж үзээд компанид шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. ******* ХХК хамгийн сүүлд бараг ашиглалтын тусгай зөвшөөрөл авахынхаа өмнөхөн хийлгэх ёстой гэж хэлж байна. Гэвч *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 2012 оны 05 сарын 17-ны өдөр батлагдсан. Гэтэл энэ Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 74 дүгээр журам чинь 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан байна. Үнэлгээний тухай хуулийг дагаад Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоол батлагдсан. Шийтгэлийн хуудсан дээр үнэлгээ хийлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдэг үг байгаагаас биш байгаль орчны менежментийн төлөвлөгөө юм уу, Байгаль хамгаалах төлөвлөгөө хийлгэлгүйгээр танайх үйл ажиллагаа явуулсан гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Улсын
байцаагч байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй ч гэдэг юм уу, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэж шийтгэл оногдуулаагүй. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр танай компани үйл ажиллагаа явуулсан байна гээд Нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 4.1.2 дахь заалтыг л барьсан. *******д нөлөөлөх байдлын үнэлгээ дотор төлөв байдлын үнэлгээ нь анхдагч суурь үнэлгээ байх ёстой. Үүнийг Засгийн газар журмаараа зохицуулж өгсөн байна. Экологийн цагдаагийн албаны дарга Батсайханд иргэн аас гаргасан 2024 оны 04 сарын 18-ны өдөр гаргасан гомдол дээр ******* ХХК өнөөдрийг хүртэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ батлуулсан эсэх нь тодорхойгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан эсэх талаар мэдээлэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 1 дээр *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих гэдэг агуулгаараа энэ компанийн үйл ажиллагааг шалгаж өгөөч гэдэг ийм зүйл хэлсэн. Улсын байцаагчийн гаргасан шийтгэл бол байгаль орчинд нөлөөлөх байдлын төлөв байдлын үнэлгээ батлуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 7.1-ийн 1 дэх шаардлагыг хангаж байгаа учраас энэ зүйлээр шийтгэл оногдуулсан. Тэгэхээр та бүхний хэлээд байгаа ерөнхий үнэлгээ болон менежментийн төлөвлөгөө энд хамаагүй. ... Иймд 2012 оны 05 сарын 17-ны өдөр батлагдсан *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт болон 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт буюу Засгийн газрын тогтоолын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам гэдгийн 2 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1.Шүүх маргааны үйл баримтыг дүгнээд хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн шаардлага, түүний үндэслэл, гомдол гаргагч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.2.Гомдол гаргагч Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан.
4.3. Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын улсын байцаагч 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн
хуудсаар ******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
4.4. Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “*******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримталжээ.
4.5.Нэхэмжлэгч талаас *******, аялал жуулчлалын яамнаас Дундговь аймгийн ******* *******т 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12/2845 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, 38.1.1-т тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль, орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, *******, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 тоот тушаалын хавсралтын 2.11-т газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ, 1.4-т ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн баримт бичиг болно” гэсний дагуу жил бүр байгаль хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга, байгаль орчны ажилтнаар батлуулж аймгийн БОАЖГ-т хадгалуулсан. Хэрэгт хавсаргасан. Мөн хайгуулын ажлын 2022, 2023 оны төлөвлөгөөг гаргаж өгсөн. 2024 оныг хариуцагч өгсөн байна лээ. Хууль болон журамд зааснаар байгаль хамгаалах төлөвлөгөө нь ашигт малтмал хайх үйл ажиллагааг эхлүүлэх болон үргэлжлүүлэх үндсэн баримт бичиг юм. Харин энэ төлөв байдлын үнэлгээ бол манай хайх үйл ажиллагааны сүүлийн үйл ажиллагаа, шат. Бид нар хайх үйл ажиллагааныхаа эхний шатыг дуусгаагүй. Энэ хайх ажиллагаа дууссаны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 74 дүгээр журмын дагуу хийнэ, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан төсөл гэдэгт ******* ХХК-ийн үйл ажиллагаа
хамаарахгүй ...” гэж, хариуцагч талаас *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан гэж танай компанид торгох шийтгэл ногдуулсан. Иймд байгаль орчны менежментийн болон хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны ерөнхий үнэлгээ энд хамаагүй. Энэ төлөв байдлын үнэлгээ нь анхдагч суурь үнэлгээ. Энэ үнэлгээнд ерөнхий үнэлгээ багтана. Энэ асуудлыг *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Засгийн газрын 2013 оны 374, 2023 оны 58 дугаар тогтоолын хавсралтаар тус тус зохицуулсан. ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгч ...” гэж тус тус маргана.
4.6. *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна”, 4.1.2-т “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”, 4.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, 6 дугаар зүйлийн 6.1-т “төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна”, 6.2-т “Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ, 7.1.1-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 7.1.2-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 7.7-д “нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, ... нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана”, Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2.1-т Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ”, 2.2-т “Энэ журмын 2.1-т заасан үнэлгээг дараах төсөлд хийлгэнэ”, 2.2.3-т “бусад шаардлагатай төсөл”, 2.3-т “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний
тайланд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй газар нутгийн байгаль орчны төлөв байдал, /усан орчин, цаг уур, геологи, гидрогеологи, геоморфологи, уур амьсгалын нөхцөл, агаарын чанар, хөрс, ургамал, амьтан г.м/ болон төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн суурьшил, түүх, соёлын үнэт зүйлсийн талаарх мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал зэрэг асуудлыг тусгасан байна” гэж тус тус заажээ.
4.7. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах”, 39.1.9-т “*******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна”, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх ... үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно”, *******, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар баталсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан тайлагнах, журмын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно” гэж тус тус заасан байна.
4.8. Дээрх хууль болон тогтоол, журмын заалтаас үзвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь тус тусдаа ойлголт хийгээд энэ тохиолдолд “*******” ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгүүлж, ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаагаа явуулахаар байна.
4.9. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд “энэ төлөв байдлын үнэлгээ бол манай хайх үйл ажиллагааны сүүлийн үйл ажиллагаа, шат. Энэ хайх ажиллагаа дууссаны дараа техник эдийн засгийн үнэлгээ хийнэ. Энэ үнэлгээг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 74 дүгээр журмын дагуу
хийнэ” гэж тайлбарлана.
4.10. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-т хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” зэргийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргана, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журмын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дах хэсэгт заасныг үндэслэн холбогдох дүрэм, журам, заавар, стандартын шаардлагад нийцүүлэн ашигт малтмалын илрэлийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, хүлээн авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзвэл байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь дээрх журмаар зохицуулагдах үйл ажиллагаа биш байна.
4.11.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг, түүнчлэн *******, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар баталсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан тайлагнах, журмын 1.1-т “төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино” гэж тус тус зааснаар “*******” ХХК-ийг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэж үзсэн болно.
4.12. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж, 3000000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж
шүүх дүгнэв.
4.13. Иймд гомдол гаргагч “*******” ХХК-иас гаргасан Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, *******д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-иас гаргасан Дундговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын улсын байцаагч *******ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0048503 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА