Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2024/00931

 

 

 

 

 

 

2024 11 21 151/ШШ2024/00931

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: :  байрлах Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Соёд овогт Батцэнгэлийн Ө,

Хариуцагч: тоотод оршин суух Д овогт Ж Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.851.590,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иймд зээлдэгч Б.Ө, Ж.Б нараас гэрээний үүрэгт 4.851.590,90 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Б.Ө, Ж.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Ө, Ж.Б бид Г ХК-ийн гэрээний үүрэгт 4.851.590,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 4.851.590,90 төгрөгийг 5 хувааж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 851.590,90 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Г ХК-ийн 9450100010 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Г ХК нь Б.Ө, Ж.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 4.851.590,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Б.Ө, Ж.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 4.851.590,90 төгрөгийг 5 хувааж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 851.590,90 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Г ХК-ийн 91450100010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө, Ж.Б нар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758.1-д зааснаар хариуцагч Б.Ө, Ж.Б нар нь нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.851.590,90 төгрөгийг 5 хувааж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 851.590,90 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Г ХК-ийн 91450100010 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.576 төгрөгийн тал хувь 46.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.288 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 46.288 төгрөгийг хариуцагч Б.Ө, Ж.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ