Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00168

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн, улсын яллагч Н.Дүүрэнжаргал ,шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, шүүгдэгч Н.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Өөлд овогт Наранчимэгийн Од холбогдох эрүүгийн 201718020101 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 05 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, * тоотод оршин суух

 

Өөлд овгийн Наранчимэгийн О / РД:* /

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хайлаастын 182 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Аю, Д.Н нарын байшингийн 90*40 см-ийн харьцааны вакум цонх болон Бонго Жи маркийн 37-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шил зэргийг санаатайгаар хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: ...... Өмнө өгсөн мэдүүлэгээ хүлээн зөвшөөрч байна. Уг мэдүүлэгээ дахин өгөх болно. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөрийн буруугаа ойлгож байна. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх мэдүүлэг

 

    Хохирогч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн .........  “Энэ өвөл манай дүү Авирмэдийнхээс 2 тооны үхэр алдагдсан юм тэгсэн О нөхөр Ц.Аю бид 2-г хулгайлсан лам бөөд үзүүлсэн чинь та 2-г хулгайлсан гэж байна гээд хардаад байсан тэгээд 2017 оны 04 сарын 08-ны өдөр О надруу утсаар яриад Дарьтад байна та нар дүүгийнхээ үхрийг хулгайлдаг гээд элдвээр хэлээд байхаар нь би Дарьтад аавындаа явж очоод би юу гэж дүүгийнхээ үхрийг хулгайлхав дээ гэж хэлээд байж байтал О араас орж ирээд бид 2 маргалдсан тэгээд удалгүй бид 2 үснээс муудалцаад ноцолдсон тэр үед манай 2 дүү салгасан Үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед байхаа Оюунчимэг надруу утсаар залгаад" чи яасан их хүн доромжмлдог юм очиж байгаад чамайг алнаа” гэж хэлээд утсаа салгасан тэгээд гэртээ байж байтал Н.О гэх О, Оюунчимэг нарын дүү нь манай гэрт орж ирээд Нэмэхээ эгчээ гараад ир уулзья гэхээр нь би гараагүй тэгсэн гараад ир гээд байсан тэгсэн Ц.Аю та нар юу бсл байна Н.Оаа гэсэн чинь танай авгайтай чинь уулзмаар байна гзэ намайг ^лдвээр хэлээд агсам тавиад согтуу байсан уэгсэн удалгүй Оюунчимэг О нар нь ирээд бөөнөөрөө намайг зодох гээд дайрсан тэгсэн Ц.Аю тэр 3-г гэрээс гаргасан би гэрээс гараагүй удалгүй намайг элдвээр хэлээд байсан тэгсэн гадаа машины шил хагалсан гэсэн гэхдээ би тэрийг хараагүй удаа ч үгүй Н.О нь гал тогооны цонхон дээр очоод шууд гараараа цонх цохиод хагалсан тэгэхээр нь цагдаад мэдэгдээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ил 20-21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Оын сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг “..2017 оны 04 сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд байхаа би хадам ээж хүүхдээ орчихоод зах орж мах худалдаж авахаар өөрийн найз Хулантай цуг явсан тэгээд махаа худалдаж авчихаад Сансарын гудамжинд От мотоцикльтой явж таарсан Хулан бид 2-г Ширхэнцэгийн гудамжинд гэрт хүргэж өгсөн Хулан бид 2 махаа тавьчихаад Ширхэнцэгийн гудамжинд байдаг нөхрийн найзынд очихоор явж байтал От араас ирээд 3-лаа цуг аж ахуй орчихоод ирье гэхээр нь бид 2 үгүй ээ гэсэн чинь гуйсаар байгаад аж ахуй явахаар болоод тэнд таксинд суугаад аж ахуй руу явж байтал замын хажуугаар Н.Нэргүй явж байсан тэгсэн От Н.Нэргүйг дуудаад хаачих гэж байгаа юм гэсэн чинь Н.Нэргүй уух гэж байна гэсэн тэгсэн От цуг явж ууя гээд бид 4 цуг аж ахуй ороод Хэрлэн-2 нэртэй дэлгүүр ороод нэг шил Хараа 0.75 литрийн архи, Боргио нэртэй том савтай пиво аваад Хараа голын эрэг дээр очоод авсан юмаа задпаад Ху бид 2-т архи өгөхөөр нь бид 2 архи уудаггүй гээд пивоноос уусан тэгээд ууж байхад Н.Нэ надад хандаж "танай эгчтэй чинь Ц.Аюийн эхнэр зодолдсон юм биш үү гэхээр нь тэгсэн хэн тэгж хэлсэн юм гэсэн чинь Ц.Аюийн авгай тэгж хэлсэн гэхээр нь юу гэж байна гэсэн чинь мэдэхгүй ээ муу янханууд бүгдээрээ янханууд,.янханы удмууд гээд байна лээ" гэж хэлсэн тэгэхээр нь би би ямар сонин юм өөрөө эмэгтэи хүн байж хүнийг тэгж хэлээд байхдаа яадаг юм гэж хэлээд Хулан бид 2 Ц.Аюийн гэрт очоод Н.Нэ От нар бид 2 н араас явж байсан Ц.Аюийн гэрт эхнэр Нсмэхжаргал эгч нь байсан тэгэхээр нь би гараад ир ярих юм байна гэсэн чинь би гарахгүй зайл гичий минь гээд байсан тэгэхээр нь би та юу гээд худпаа яриад байгаа юм гэсэн чинь угаасаа үнэн биздээ гэсэн намайг гэрээсээ хөөсөн тэгээд бид 2 маргалдаад байж байтал манай эгч Н.О, Оюунчимэг нар зам дээр явж байгаад хараад ирсэн байсан би Н эгчийг гараад ир. уулзъя л даа гээд байсан чинь От намайг боль холд гээд түлхсэн тэгэхээр нь би Отг цохих гэж байгаад Бонго жи маркийн машины цонхыг хагалсан, тэгээд би цонхон дээр нь очоод та гараад ирээч хамаатан садан улсууд байна учир зүйгээ олчихъё гэсэн чинь цонхны цаанаас салаавч гаргаад май энэ тэртээд байсан тэгэхээр нь би гараараа нэг удаа цохиод цонхыг нь хагалсан. Тэгээд Оюунчимэг, О эгч нар намайг харь харь гээд бид нар гэртээ харьцгаасан удалгүй цагдаа нар ирсэн гэсэн би байгаагүй болохоор мэдээгүй ээ...” гэж мэдүүлэг /Хх-ийн 46 хуудас/

 

Үндэслэх нь:

 

Шүүгдэгч Н.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хайлаастын 182 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим хувийн таарамжгүй харицааны улмаас иргэн Ц.Аю, Д.Н нарын байшингийн 90*40 см-ийн харьцааны вакум цонх болон Бонго Жи маркийн 37-02 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шил зэргийг санаатайгаар хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж 75.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж шүүхэд ирүүлсэн ба энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байсан бол Шинэчлэн найруулсан 2015 оны шинэ эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь тусгайлан бага хэмжээнээс дээш хохирол буюу 300 нэгжээс дээш  болсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Оын учруулсан хохирол бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул уг эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр /тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/ цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

Тогтоох нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Наранчимэгийн Од холбогдох хэргийг 2015  оны шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Оыг цагаатгасугай. 

2. Шүүгдэгч Н.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

3. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ