Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/01010

 

 

 

 

 

2024 12 10 151/ШШ2024/01010

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: оршин суух Мл овогт Он Шийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Бн овогт Гн Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Г.Дгээс гэрээний үүрэгт 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Д О.Шийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 3.500.000 төгрөгийг 7 хувааж 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч О.Ш нь хариуцагч Г.Дд холбогдуулан гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгийг 7 хувааж 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус О.Шийн Хаан банк дахь 5720228136 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Д нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758.1-д зааснаар хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч О.Шийн нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгийг 7 хувааж 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус О.Шийн Хаан банк дахь 5720228136 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ш нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийн тал хувь 35.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.475 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 35.475 төгрөгийг хариуцагч Г.Дгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Шт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ