| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01253/И |
| Дугаар | 151/ШШ2024/01015 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/01015
2024 12 11 151/ШШ2024/01015
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах Т газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Д Цд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5.339.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Т газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Д.Цгаас гэрээний үүрэгт 5.339.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Д.Цд холбогдуулан гэрээний үүрэгт 5.339.200 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам нь 639.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.700.000 төгрөгийг хариуцагч Д.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4.700.000 төгрөгийг 10 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Т газар нь Д.Цд холбогдуулан гэрээний үүрэгт 5.339.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Нэхэмжлэгч Т газар болон хариуцагч Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага 5.339.200 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам нь 639.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.700.000 төгрөгийг хариуцагч Д.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4.700.000 төгрөгийг 10 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Т газар нь гэрээний үүрэгт 5.339.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам нь 639.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.700.000 төгрөгийг хариуцагч Д.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 4.700.000 төгрөгийг 10 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 470.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 470.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 4.700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 90.150 төгрөгийн тал хувь 45.075 төгрөгийг хариуцагч Д.Цгаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ