Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 00158

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох 1732000810065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шавар будагчин мэргэжилтэй, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

 Боржигон овогт Гончигийн Х. /РД: */

 

Яллах дүгнэлтэнд:

Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хонда НР- V загварын 88-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 96 айлын орон сууцны хажууд байх гүүрэн дээгүүр явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..”, 2.5 в/3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ..” гэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хгийн өгсөн …Өмнөх өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Торгох 950000 төгрөгийг 1 жилийн хугацаанд сард 100 000 мянгаар хийгээд дуусгана

 

гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

 

 Хохирогч Л.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Хандаа хүрч ирээд хамт Өлөнтийн ам руу яваад ирэе, тантай л хамт явмаар байна гэж гуйсаар байгаад хамт явсан юм. Хандаа тухайн үед согтуу байсан бөгөөд НР\/ маркын 88-44 убо улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Уг нь эхлээд түүнийг согтуу байхаар нь охин бид хоёр согтуу байна хамт явахгүй энэ тэр гэсэн чинь зүгээрээ би эрүүл шахуу байна шдээ, та миний ээж шиг хүн, хамт явна гээд байхаар нь арга буюу түүний машинд суугаад явсан юмаа. Ингээд Хандаа машинаа жолоодоод 96 дугаар байрны арын далан дээгүүр тавьсан гүүрэн дээгүүр гарах явахдаа зүүн гар тал руугаа онхолдсон юм.Машин нь бүтэн эргээд унасан. Онхолдох үед миний зүүн талын гар хугарсан. Тэр үед цагдаагийн хэлтэс рүү мэдэгдэх гэсэн чинь Хандаа гуйгаад байсан юм. Гэвч Хандаа осол гаргаж намайг гэмтээчихээд надад анхаарал тавихгүй, сүүлдээ бүр утсаа ч авахгүй хүн чанаргүй зан гаргаад байна. Ер нь сопгуу л байсан. Ямар сайндаа манай охин түүнийг согтуу байна гээд намайг явахыг хориглоод байхав дээ. Гүүрэн дээгүүр гарахдаа аажуухан гарсан. Тэгээд л онхолдсон. Бүр машиных нь 4 дугуй дээшээ хараад онхолдсон юм. Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Арын суудалд Да гэдэг залуу сууж явсан юм. Миний зүүн гар бугуй, шууны орчмоор хугарсанаас гадна одоо ^ толгой өвдөөд тархи дүүрээд хэлсэн үг ээдрээд маанаг юм шиг л дүйнгэтээд байдаг болсон. Тархины томографигийн зураг авхуул гэж эмч зөвлөсөн.

 

Би Хандаагаас хохиролоо нэхэмжлэнэ. Би тархины томографигийн зураг авхуулмаар байна. Уг зургийг авхуулах болон бусад оношлогоо багцаараа Улаанбаатар хотод 500.000 төгрөгөөр хийгддэг юм гэсэн. Эмчилгээнд гарсан зардпын баримтаа цуглуулаад нэхэмжлэнэ, гомдолтой байна гэх мэдүүлэг

/Хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Р.Алын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Болсон зүйлийн талаар яриж хэлхэд Хонда СР\/ маркин 88-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл боловч миний эцэг эх унадаг юм. Харин 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний ээж 88-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ жолоодож явж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд өлөнт нэртэй газарт явж байгаад гүүрнээс унаж зам тээрийн осолд орсон гэж тухайн өдрөө надад хэлж байсан. Тэгээд би тухайн өдрийнхөө оройн нь ирээд манай ээжийн машинд цуг явж байсан зорчигч Н эгчийн гэрт нь очоод биеийн байдалыг нь асуухад би урд нь гараа хугалчихсан байсан юм. Сая осолд ороод бас гэмтээчих шиг боллоо гэхээр нь гарыг нь харсан чинь сарвуу хэсгээрээ бага зэрэг хавдартай байсан. Тэр үед минийе' эзэмшилийн тээврийн хэрэгслийн дээвэр нь хонхойсон урд салхины шил нь хагарсан байсан. Өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан. Миний хувьд өөрийнхөө эзэмшилийн тээврийн хэрэгслийг засаж янзлаад Улаанбаатар хотод 5000000 төгрөгөөр зарж борлуулсан. 88-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгсэл юм. Би өөрийнхөө эзэмшилийн тээврийн хэрэгсэлийг Улаанбаатар хотод 5000000 төгрөгөөр зарж борлуулсан байгаа. Хэн гэдэг нэртэй хүнд зарж борлуулсанаа мэдэхгүй байна.

 

Миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг би хэлж мэдэхгүй. Надаас нэг залуу худалдаж авсан. Тэгээд би машинаа зарахдаа нөгөө залуугын нэр дээр одоог хүртэл шилжүүлээгүй байгаа. Тэр залуу надруу өөрөө ярина гээд миний гар утасны дугаарыг тэмдэглэж авсан. Харин би нөгөө залуугын гар утасны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Надруу нэгч удаа нэрээ шилжүүлнэ гэж залгаагүй байна. Миний машины дээвэр нь хонхойж, урд талын салхины шил нь хагарсан байсныг засварын газраар нийт 900000 төгрөгөөр засаж янзлуулсан. Тэр мөнгийг манай ээж өөрөө гаргаж янзлуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

  Гэрч Ш.Даын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 06 сарын 02-ны өдрийн өглөө эрт 06 цагийн үед байхаа би гэртээ байж байтал Хандаа машинтайгаа ирээд манай аав, ээжийнд очно намайг гэрийг нь заагаад өг гэхээр нь би явахгүй гээд хаягийг зааж өгөөд явуулсан. Тэгээд Хандаа яваад өгсөн удалгүй 09 цагийн үед байхаа манай эхнэр ажилдаа явах гээд байж байтал Хандаа эргээд манай гэрт ирээд би аав, ээжийн чинь гэрийг олсонгүй чи зааж өг гээд*ирсэн тэгэхээр нь би цуг явах гээд машинд суутал Н эгч цуг явж байсан тэгээд бид 3 Ноёд гудамжинд байрлах манай аав, ээжийнхрүү 96 айлын орон сууцны баруун талд байх далангийн гүүрээр гарч явсан тэгсэн Хандаа нохой гэсэн үү гэсэн нэг л юм хэлээд гүүрний зүүн талруу унасан тэгээд ослын дараа машинаас гарах гээд байж байтал нэг залуу ирээд эхлээд Л.Н эгчийг гаргаад дараа нь би гараад хамгийн сүүлд Хандаа гарс.ан би гараад хартал машины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд удалгүй Хандаа машинаа хүмүүсээр түрж гаргана гээд байхаар нь би гэрлүүгээ яваад өгсөн. Машиныг Хандаа жолоодож явсан тэгээд яг гүүр гарч явахад нохой гэсэн үү юу гэсэн нэг юм хэлээд жолоогоо баруун гар тийш нь дарах шиг болсон тэгсэн гүүрний зүүн талд дээшээ хараад унасан. Хандаа жолоогоо бариад, түүний хажууд Л.Н эгч суугаад би хойно нь сууж явсан. Өөр хүн байгаагүй. Уг нь их зөөлхөн явж байсан нэг юм хэлээд жолоогоо баруун гар тийш нь дараад гүүрний зүүн талд унасан. Жолооч Хандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. Хандаа Л.Н эгчтэй цуг явж байсан тэгээд манай ирээд намайг гуйхаар нь би зөвшөөрөөд цуг явсан. Уг нь ослын дараа Л.Н эгч гар хугарсан талаар яриагүй намайг Хандаагийн машинд суухад аль гараа билээ нэг гараа сойгоод хүзүүнээс уяатай байсан. Ослын дараа гэмтсэн хүн байгаагүй л юм даа. Би ослоос хойш уулзаагүй гэх мэдүүлэг /Хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

 Гэрч Т.Энийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Л.Н нь миний төрсөн эх юм. Би Л.Нгийн бага охин. Миний санаж байгаагаар 2017 оны 02 дугаар сарын дунд үеээр гэж санаж байна ямарч байсан цагаан сар болоогүй байсан. Тэр үеээр манай ээж Н нь гэрээсээ гарах гэж байгаад товжоон дээрээс унахдаа зүүн гарынхаа тохой хэсэгээ гэмтээсэн юм. Тэр үед миний ээжийн зүүн гар нь хавдхаар нь Мандал сумын нэгдсэн эмнэлэгт Бат-Очир гэдэг эмчид үзүүлээд Бадрах эмчээр гарных нь зургийг авхуулхад манай ээжийн зүүн гар нь тохой хэсгээрээ хугарсан байна гээд шохоодож өгсөн. Тэр үеээс хойш манай зэжийн гар нь идгэхгүй сольттой яваад байдаг байсан. Харин 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай ээжийг гэртээ байхад нь Хандаа гэдэг эгч машинтайгаа ирээд манай ээжийг Өлөнтийн амруу явчаад ирье гэхээр нь би дургуйцаад зөвшөөрөхгүй. Та согтуу байгаа юм биш үү гэсэн чинь Хандаа эгч хэлэхдээ Эгч нь ээжийгээ алдаад удаагүй байгаа юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эх үрсийн баяр гээд жоохон юм уусан юм гэж хэлж байсан. Тэгээд манай ээжийг гуйсаар байгаад аваад явсан Тэгээд Хандаа эгч 96-гийн арын гүүрний дээгүүр машинтайгаа гарах гэж байгаад гүүрний зүүн тал руу унаж зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас манэй ээжийн идгэж байсан гар нь дахиж хавдхаар нь Нэгдсэн эмнэлэгт үзүүлхэд манай ээжийн урд нь хугарсан байсан гарных нь шуу хэсгээр хугарсан байсныг мэдсэн Тэгээд цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч Хандаа эгч -Цагдаад мэдэгдээд яах юм бэ? Хэдүүлээ хоорондоо учраа олцгооё би бүх зардал мөнгийг нь гаргаад Н эгчийн гарьг нь эмчлээд өгье гэхээр нь Хандаа эгчийн өөрийнхөө ээж шигээ санаад цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд надад 100.000 төгрөг өгсөн. Тэр өдрөөс хойш Хандаа нь ерөөсөө уулзахгүй хэлсэн үгэндээ хүрэхгүй зугтаагаад байхаар нь үнэн байдлыг нь олуулхаар цагдаагийн байгууллагад хадсан. 2017 оны 02 дугаар сард довжооноосоо унаж гараа хугалахдаа Бат-Очир, Бадрах эмч нарт үзүүлж тохойгоо хугалсан талаар мэдсэн. Харин 2017 оны 06 дугаар сард Хандаа эгчийн машинтай явж байгаад зам тээврийн осолд орсны дараа Нэгдсэн эмнэлэгийн Уянга эмчид үзүүлэн зургийг нь авхуулан гарныхаа шуугаар хугарсан байсныг нь мэдэж тодорохой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн гэх мэдүүлэг  /Хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Энх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......Л.Н нь 2017 оны 06  дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08 цаг 40 минутанд мэс заслын тасагт хэвтсэн. Дээрх онош нь зүүн гарын шууны ясны хугарал гэсэн онош юм. Л.Н нь эмнэлэгт хэвтээд өвчин намдаах хөдөлгөөн хязгаарлах эмчилгээ хийгдсэн. Л.Нн зүүн гарын хугарал гэмтэл нь шинэ хугарал байсан учраас эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай эмчилгээг хийсэн. Л.Нн зүүн гарын шуу ясны хугарал нь гадны нөлөөлөл буюу цохилтоос үүсэх боломжтой учир зам тээврийн осолд орсоноос үүсэх боломжтой. Л.Н нь надад хэлэхдээ би өмнө нь зүүн гартаа гэмтэл авч байсан. Гэхдээ гарныхаа аль хэсэгт гэмтэл авч байсан гэдгээ хэлж байсныг санахгүй байна гэх  мэдүүлэг /Хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......  Миний санаж байгаагаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр надад үзүүлж байсан гэж санаж байна. Тэр үед Л.Нн зүүн гарын тохой хугарсан гээд би үзэж гарыг нь шохойдож өгсөн. Тэгээд би шаардлагатай эмийг бичиж өгөөд явуулсан гэх  мэдүүлэг /Хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Л.Бад мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Л.Н гэх өндөр настай эгч  2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр рентген зураг авуулсан. Л.Нн авхуулсан зураг одоо байхгүй. Нн зүүн гарын тохой хугарсан гээд зураг авхуулсан тухай бүртгэл байна. Зүүн гарын тохой, шууны зураг авхуулсан байна. Миний санаж байгаагаар Л.Нн тохой нь хугарсан гээд зураг авхуулж байсан. Мөн Л.Н 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цаг 30 минутанд хүлээн авах дээр ирээд би Л.Нгийн зүүн гарын тохой, шууны зургийг авч байсан гэх  мэдүүлэг /Хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

 

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 203 .......

Дүгнэлт

            1.Л.Нгийн биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолын үед үүсгэгдэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй гэх /Хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Шинжээчийн № 52 ....... Дүгнэлт

 

            1. Асуулт: Г.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх, хэрэв эрхийн үнэмлэх байгаа бол уг үнэмлэх нь хүчинтэй эсэх? Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй буюу ангилал таарч байгаа эсэх?

            2. Асуулт: Г.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн эсэх, Хэрэв зөрчсөн бол ямар ямар заалтыг хэрхэн ямар байдлаар зөрчсөн байна вэ?

            1.Хариулт: Жолооч Г.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 928002 дугаартай “В” аниллын үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2/ “В” ангилал нь жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин 3500кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/ гэж заалт нь “Нопdo НР-\/” маркийн 88-44УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Г.Х жолоодохыг зөвшөөрөгдсөн.

            2.Хариулт: Жолооч Г.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус  тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх эх /Хх-ийн 32 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 2-04 дүгээр хуудас/

Г.Х нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 71 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 72 дугаар хуудас/

Г.Хгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа

Хохирогч Л.Нн хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 65-66 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Хгийн хохирогчид 100.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хонда НР- V загварын 88-44 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 96 айлын орон сууцны хажууд байх гүүрэн дээгүүр явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..”, 2.5 в/3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ..” гэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Г.Х нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Г.Х нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, ослын газрыг зориуд орхиж зугтаасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байх бөгөөд энэ зүйл ангиудаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээний торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.   

 

Хохирогч Л.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөн энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /№928002/ дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Г.Хд, рентген зургийг хохирогч Л.Нд буцаан олгох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гончигийн Хг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 950 000 төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Г.Х нь 950 000 төгрөгийн торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Г.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /№928002/ дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Г.Хд, рентген зургийг хохирогч Л.Нд тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 

8.Энэ хэрэгт Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

9.Хохирогч Л.Н нь цаашид эмчлүүлэхэд зайлшгүй гарах болон гарсан зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.РЕНЧЕНХОРОЛ