| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01158/И |
| Дугаар | 151/ШШ2024/01016 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2024/01016
х 2024 12 11 151/ШШ2024/01016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух Б овогт Тн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Иймд намайг 096403 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, мөн Төв аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3), Т сумын Эрдэнэ Уул багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/34 дүгээр албан бичиг (хх-4), Т.Бын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5), Г.Ц, Д.Т нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-6), Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр тушаалын хуулбар (хх-7), Ц.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8), гэрч Ч.Н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-9), Т.Бын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-16), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 27/1084 дүгээр албан бичиг (хх-20), нэхэмжлэгчийн дүү Ц.Бгийн төрөл садангийн лавлагаа (хх-21), Т.Бын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-22), Т.Бын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-23-24), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар албан бичиг (хх-25), Т.Бын цалингийн түүвэр (хх-26), Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр тушаалын хуулбар (хх-27), Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 256 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-28-29), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
4. Шүүхээс гэрч Ч.Н иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-32-33), гэрч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-34-35), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.*Шүүх Т.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгч Т.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Иймд намайг 096403 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, мөн Төв аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.
3.-Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Т сумын Эрдэнэ Уул багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/34 дүгээр албан бичиг (хх-4),
--Т.Бын иргэний үнэмлэхийн хуулбарт ...Тгийн Б... гэх бичилт (хх-5),
--Г.Ц, Д.Т нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ...Ггийн Ц, Дын Т нарын гэрлэлтийг 1971 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн... гэх бичилт (хх-6),
--Ц.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...Цийн Бт хөдөлмөрийн дэвтрийг 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон... гэх бичилт (хх-8),
- Т.Бын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-16),
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 27/1084 дүгээр албан бичиг (хх-20),
--Нэхэмжлэгч Т.Болбаатарын дүү Ц.Бгийн төрөл садангийн лавлагаанд ...эцэг Ггийн Ц... гэх бичилт (хх-21),
- Т.Бын төрсний бүртгэлийн лавлагаанд ...эх Дын Т... гэх бичилт (хх-22),
- Т.Бын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст (хх-23-24), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Б нь 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Цийн Бт олгосон №096403 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Тгийн Б мөн болох үйл баримт тогтоогдож байна.
4. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3),
- Ц.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-8),
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 606 дугаар албан бичиг (хх-25),
- Т.Бын цалингийн түүвэр (хх-26),
- Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 231 дүгээр тушаалын хуулбарт ...Цийн Быг 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1-р 10 жилийн зууханд машинистаар түр... гэх бичилт (хх-27),
- Төв аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 256 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Б машинист... гэх бичилт (хх-28-29),
- Гэрч Ч.Н иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-32-33),
- Гэрч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-34-35), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Б нь Төв аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал машинист, галчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж заасан байх учир шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Цийн Бт олгосон №096403 дугаар бүхий хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Тгийн Б мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Тгийн Быг Төв аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал машинист, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ