| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00570/И |
| Дугаар | 148/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 148/ШШ2025/00012
| 2025 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 148/ШШ2025/00012 | Сэлэнгэ аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* ******* *******-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох Гар утасны төлбөр 825,965 төгрөг, торгуулийн үлдэгдэл 72,275 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 95,989 төгрөг, нийт 994,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ аймаг дахь *******ын салбараас Samsung A33 Blue утсыг зээлээр худалдан авсан. Гар утасны төлбөр 825,965 төгрөг, торгуулийн үлдэгдэл 72,275 ттөгрөг үүрэн холбооны төлбөр үйлчиилгээний хэрэглээний төлбөр 95,989 төгрөг нийт 994,229 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, төлөхөө илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан Гар утасны төлбөр 825,965 төгрөг, торгуулийн үлдэгдэл 72,275 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 95,989 төгрөг, нийт 994,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь ******* нэхэмжлэлийн шаардлага болох Гар утасны төлбөр 825,965 төгрөг, торгуулийн үлдэгдэл 72,275 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 95,989 төгрөг, нийт 994,229 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* / нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын ******* холбогдох Гар утасны төлбөр 825,965 төгрөг, торгуулийн үлдэгдэл 72,275 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 95,989 төгрөг, нийт 994,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН