| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00464/И |
| Дугаар | 316/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00014
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00014 |
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 1,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ******* мөнгө авсан нь үнэн болно. Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,275,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 1,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,275,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг /хүсэлтийг/ гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ
74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 15,575 төгрөгийг төрийн сангийн даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогтой ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох 1,275,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,150 төгрөгийн тал хувь болох 17,575 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 17,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН